Хоёр жил НДШ төлөөгүй компани 26.2 тэрбумын өрөнд оржээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
40
legacy:2025/09/sport/CHD_1473.jpg

Хан-Уул дүүргийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд 26.2 тэрбум төгрөгийг гаргуулах иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллалаа.

Тодруулбал, “Б” ХХК нь 2020 оны 12 дугаар сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйгээс нийт 26.2 тэрбум төгрөгийн шимтгэлийн өр үүсгэсэн асуудалд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулах хүсэлт гаргасан байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 25.4 тэрбум төгрөгийг хангаж, үлдсэн хэсэг буюу 795 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тэнэг юмнууд ажилчдаа хохироож байгааг ойлгодог болуу

  • З
    Зочин

    Татвар нэмээд л байдаг төлөх чадваргүй ЖДҮ-үүд олноороо дампуурч байна даа. Сайхан төр засагтай улс орон сүйрэх байх даа.

  • З
    Зочин

    За нөгөө яриад байгаа төрийн дээрэм гэж энэ дээ. Сонгуулийн хөлд жирийн Аан чирэгдэж байгаан. Одоо ирэх жил ийм компанийн тоо огцом өснө. Биелэх боломжгүй их татварын хуримтлалын дүн төсөвтөө зоочихсон. Орлогоо аймаар их дүнгээр хөөсрүүлчихсэн. Мотортой компаниуд үлдээд моторгүйчүүд нь хамуулна. Шүүх дээр очино. Энэ одоо манй төрийн үндэстний үйлдвэрээ дэмжих бодлого л байх даа, Ленин багш минь!

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol