Сонгинохайрхан дүүрэгт теле камерын хяналтын дэд төвийг байгуулна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2024/12/схд/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy.jpg

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 8500 гаруй хяналтын камер байгаагаас 6300 орчим хяналтын камерыг шинээр суурилуулсан байна.

Энэ талаар тус дүүргийн засаг дарга Ц.Баттөр, "Иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд бид дүүргийн хэмжээнд байгаа камерын тоог нэмэгдүүлж, нэгдсэн системд холбох шаардлага бий.

Иймээс дүүрэгтээ “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулж одоо байгаа камерыг дэд төвд холбох, теле камерын стандартад нийцүүлэх ажлыг хийнэ.

Дэд төвийн үйл ажиллагааг хангах, камерын арчлалт, засвар үйлчилгээтэй холбоотой урсгал зардлын төсвийг жил бүрийн дүүргийн төсөвт суулгана" гэжээ.