Чингэлтэй дүүргийн мөсөн гулгуурын талбай 12-р сарын 15-31-нийг хүртэл иргэдэд ҮНЭГҮЙ үйлчилнэ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
30
legacy:3x3/gulguur 1.jpg

Чингэлтэй дүүргийн мөсөн гулгуурын талбай 12-р сарын 15-наас 31-ний өдрүүдэд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилэхээр болсон талаар дүүргийн Засаг дарга Н.Мандуул мэдээллээ.

legacy:3x3/gulguur 2.jpg

Тэрбээр "Хүүхэд залуус, иргэд та бүхэн баярын өдрүүдэд найз нөхөд, гэр бүлээрээ мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр гулгаж, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. Мөсөн гулгуурийн талбай өглөөний 07.00-22.00 цаг хүртэл ажиллана. Баянбүрдийн тойргоос хойшоо яваад Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны 2 давхарт байрлаж байна" гэв.