ТЦА: Цахилгааны гэмтлийн улмаас 13 уулзвар, замын гэрлэн дохио ажиллахгүй болж, алба хаагчид зохицуулалт хийсэн

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Zamiin tugjee/468673799_562766776385211_3517401999471289114_n.jpg

Цахилгааны гэмтэл гарсны улмаас дараах 13 уулзвар, замуудын гэрлэн дохио 18:00-19:00 цагийн хооронд ажиллахгүй болж цагдаагийн алба хаагчид зохицуулалт хийсэн талаар ТЦА-наас мэдэгдлээ. Үүнд:

-СХД, 5 шарын уулзварын гэрлэн дохио,

-СБД, Циркийн уулзварын гэрлэн дохио,

-32-ын уулзварын гэрлэн дохио,

-ЧД, Улсын Их дэлгүүрийн явганы гэрлэн дохио,

-БЗД, Офицеруудын ордны тойргийн гэрлэн дохио,

-Чулуун-Овооны тойргийн уулзварын гэрлэн дохио,

-Нарантуул захын уулзварын гэрлэн дохио,

-ХУД, ХААИС-ийн уулзварын гэрлэн дохио,

-”E-Mart” худалдааны төвийн уулзварын гэрлэн дохио,

-Яармагийн гүүрний гэрлэн дохио,

-БГД, Эх нялхасын уулзварын гэрлэн дохио,

-Саппорогийн уулзварын гэрлэн дохио,

-Гэмтлийн эмнэлгийн уулзварын гэрлэн дохио тус тус ажиллахгүй болжээ. Харин 19.00 цагаас хойш цахилгааны гэмтэл хэвийн болсноор дээрх уулзваруудын гэрлэн дохио хэвийн ажиллаж эхэлсэн байна.