Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар батлуулахаар зэхэж байна

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин 12 сек
100
legacy:munkhbayasgalan gishuun/baysaa.jpg

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар "Гадаадаас авах ажиллах хүчний тоог хязгааргүй болгох тухай хуулиа эргүүлэн татаж байна" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа

-"УИХ ын гишүүн П.Сайнзориг нар олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх” хуулийн төслөө хуулийн төслөө эргүүлэн татсан. Харин одоо Гэр бүл , хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан сайдын өргөн барьсан “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл хэвээрээ байгаа. Сайдын хуулийн төсөл П.Сайнзориг нарынхаас ч аюултай үр дагавар дагуулахаар байна.

Учир нь “Барилга эрчим хүч боловсруулах үйлдвэрлэл зэрэг бүтээн байгуулалтын салбаруудад гадаад ажилтны тоо хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоож ажлын байрны төлбөрийг хөнгөлөх чөлөөлөх асуудлыг Засгийн газар тогтоодог байх, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.3.5-д “Хувийн хэвшлийн гадаадаас авах ажиллах хүчний тоонд хягзаарлалт тогтоохгүй байх, хууль тогтоомжийн дагуу ногдуулах ажлын байрны төлбөрийг 50 хувиар хөнгөлөх” гэж заасныг хэрэгжүүлэх гэсэн байна.

Тэгэхээр УИХ ын хэдэн гишүүнээр өргөн бариулсан хуулиа сенсаци үүсгэж эргүүлэн татаад мөн чанартаа хэрэгжүүлэх хуулиа Л.Энх-Амгалан сайдаар өргөн бариулж ар хударгаар нь батлуулахаар зэхэж байна.

Энэ хуулийн төсөл лхагва гаригт Нийгмийн бодлогын байнгын хороогоор ороод пүрэв гаригийн УИХ ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэвээрээ шүү. Тиймээс санаа амрах болоогүй байна. Улсаараа хууртах шахлаа, хэрсүү байцгаая" гэжээ.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Алуурчин

    Муу гөлөг энэ хуулиа эргүүлж тата

  • З
    Зочин

    Худлаа женког хамгаалж өөр юм хийхгээд гөлөг төөрүүлж бна...

  • З
    Зочин

    Ашиг сонирхолын зөрчил гэдэг энэ дээ. Луйварчин энхамгалан луйвардсаар дээрэмдсээр л бна

  • З
    Зочин

    Энэ балиар авгай дугарч байна гэхээр оросын эрх ашиг хөндөгдсөн гэсэнүг

  • М
    Малчин

    Ард нь аугаа хятад

  • З
    Зочин

    Хүнс оруулж ирэх нь гээд гоншигноод бсан хувалз царайлсан үйлдвэрийнхэн хүн оруулж ирж гай болох гэж бхад дуугараач.

  • З
    Зочин

    ГАНЫ АЖИЛЛАХ ХҮЧИЙГ 2000 ДОЛЛАРААС ДООШГҮЙ ЦАЛИНЖУУЛНА. ТЭР МЕГА ТӨСЛИЙН ЦАЛИН ЧИНЬ МАШ ӨНДӨР ШҮҮ ДЭЭ. ТҮҮНДЭЭ Л МОНГОЛ ХҮН БИШ ХЯТАД ХҮНИЙГ АЖИЛЛУУЛЖ УЛМААР ХОТЫГ БҮХ СУЛ БАЙРЫГ ХУДАЛДАНА. ЯПОН ГЭХЭД 120 ХҮНТЭЙ ТЭГЭХЭД 1 САЯ ХҮН АЖИЛЛУУЛНА. МОНГОЛООС 3000 ХҮН АВАХДАА ЭЛЧИНГИЙН ГАДАА ДУГААРЛУУЛЖ ОРЛОГО, ЦАРАЙ ЗҮС БОЛОВСРОЛ ЗЭРЭГ МАШ ОЛОН ШАЛГУУРААР АВЧ БАЙНА. ҮР ДҮН ТОДОРХОЙ НАРАНТУУЛ, БАРС БҮГД cu АДИЛ ХЯТАДЫН ЗАХ БОЛНО. ДАРАА НЬ ХАРЬД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХЭЭР ДҮРВЭНЭ. 10 ЖИЛИЙН ДАРАА ӨНӨӨДӨРИЙН ӨВӨР МОНГОЛ АДИЛ ХЯТАД 100 САЯ МОНГОЛ 2 САЙ ГЭСЭН УЛС БОЛНО. 1945 ОНЫ САНАЛ АСУУЛГААР БИД ТУСГААР ТОГТНОЛОО АВСАН БОЛ 2045 ОНЫ САНАЛ АСУУЛГААР ХЯТАДЫН НЭГ ЖИЖИГ МУЖ БОЛНО

  • З
    Зочин

    Зг уих бүрэн татан буулгасан ч болох болзол хангагдсан харагдаж байна удах тусам л хор хөнөө байх төлөвтэй юун утаа түгжээ хязгаар хугацаа заавал байх ёстой манайд бол бүр бага хугацаа хязгаартай байх ёстой арай л Цайрчээ энэ зг уих

  • З
    Зочин

    Гадаадаас ажиллах хүчин авахад яадаг юм бэ?! Хямд байвал аваад бай!!! Энэ янхан өөр хийх юм байдаггүй юмуу?! Өөрөө чадахгүй хүн хийхээр өмхийгөөр утаад суух юм!!! Үүнийгээ татаж аваач.

  • З
    Зочин

    Лалрын авгай хуцалгүй тонил