Хотын дарга Х.Нямбаатарт ХУД-ийн Анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:nyambaatar hotiin darga/нямбаа шинэ.png

Нийслэлд автомашины болон авто замын татварыг нэмэхтэй холбоотойгоор иргэд болон худалдаа эрхлэгчдийн төлөөлөл нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Харин хотын дарга Х.Нямбаатар НИТХ-ын хуралдааны үеэр "Халтар төгрөг цуглуулсан хэдэн ченжээс би айхгүй. Энд ирээд суувал суу" гэж хэлсэн нь олны дургүйцлийг хүргэсэн.

Тэгвэл "Эко автомашин импортлогчдын холбоо"-ноос хотын дарга Х.Нямбаатарт холбогдуулан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. Тодруулбал хотын дарга Х.Нямбаатарыг "Ажил хэргийн нэр хүндэд халдсан" гэж үзэн, нэг тэрбум төгрөг гаргуулахаар хандсан байна.

Тэгвэл шүүхээс тус холбооны нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж, хотын дарга Х.Нямбаатарт иргэний хэрэг үүсгэх захирамжийг гаргасан аж.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зоин

    Монголчууд ер нь ажил хариуцлага 2 үнэн дургүй ажил хийж байгаа нэгнээ мэрсээр байж байгаад унагаад хаячинь тэгээд ам ажил зөрдөг хүн юу ч хийхгүй мөнгө идэж байхад болно тэгээд гомдлоод хэвтэж байцгаа хүн гомдлоод сүйд хийх юмгүй хүнийг доромжлохдоо энэ байтгуай үгээр доромжилдог

  • З
    Зочин

    Болио

  • З
    Зочин

    Хөөрхий энэ хүү их зовж байнадаа!!! Зовсоны эцэсд жаргах болтугай!!! Учир нь: юм мэдэх миний нэг танил ярьж байна! Хотын төсвөөс мөнгө цохиж байсан гаруудын амыг нь үдээд хөлийг нь чөдөрлөөд мөнгө идэх замыг нь хааснаас болоод хэвлэл мэдээлэлийн бүхийл хэрэгсэлээр ингэж муулж байгаа. Мөн огцруулах санаа бий. Даанч цаана нь оюунэрдэнэ бгаа учир чадахгүй бгаа юм гэсэн шүү!!! Үнэн байх.

  • Х
    Х.НЯМБААТАР

    ЖЕНКО НОВШИЙН ХАТГАЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ !