Ураны улс төр уран байгаасай

Хоосон
Sosorburam
Унших: 4 мин 3 сек
80
legacy:2024/12/IMG_1171.jpg

Бадрах энжержи компанийн төсөл нааштай яригдахтай зэрэгцэн АЦС-тай болцгооё гэдэг уриалга ихээр гарлаа. Уран олборлох, АЦС байгуулах хоёр үнэн хэрэг дээрээ хоорондоо хавирахгүй асуудал. Хамартаа тулсан бэрхшээл зовлонгоо шийдэх бодит боломж гараад ирэхээр хаа холын юм яриад унадаг нь асуудлыг төөрүүлэх, унагах айхтар “эерэг” тактик ч байж мэднэ.

Манай “тулгасан” төсөл

legacy:tsag agaar 10 sar/MPA_8385.jpg

Орано майнингтэй хийх гэрээний төсөлд эерэг зүйл олон байна. Монгол Улсын Засгийн Газар анх удаа гэрээнийхээ саналыг айлд тавьсан нь хамгийн эерэг зүйл. Манай тавьсан санал дээр хоёр тал ажиллаж дундын зөвшилцөлд хүрчээ гэсэн үг. Товчхондоо бол монголчууд өөрсдийнхөө нөхцөлийг “тулгалаа”. Үндсэн хуулийн 6.1 заалтын “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэдэг заалтыг бүрэн хангасан гэхэд болно.

Гол гавьяа нь санхүүгийн загварчлалаа хүлээн зөвшөөрүүлсэнд оршино. Манай боловсрууулсан санхүүгийн загварчлалаар ямар ч үед 50+1 ашгийн шууд үр өгөөж Монголд оногдох тооцоо гаргасан байна. Монголын шууд үр өгөөж гэдэгт АМНАТ зэрэг татварыг оруулчхаж байна. Түүнээс ажилчдын цалин гэх мэт есөн жорын “үр ашиг”-ийг тооцолгүй шууд үр өгөөжийг чухалд авчээ.

Сүүлд ургасан эвэр

legacy:tsag agaar 10 sar/MPA PHOTO-0944.jpg

Оюутолгой төслийн гүний уурхайн олборлолт эхлэхтэй зэрэгцээд монголчууд “Хэзээ ногдол ашгаа хүртэх вэ” гэдгийг сонирхсон. Монгол Улс Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшдэг. Энэ 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа бид зээлээр хийж байлаа. Харин 2022 онд өрөө тэглүүлснээр хугацаа наашилж 2032 оноос ногдол ашиг хүртэх тооцоотой сууцгааж байгаа. Орано Майнингтэй энэ эрчээрээ гэрээ зурагдвал Бадрах Энержигийн ураны төслийн бүтээн байгуулалт дөрвөн жилийн дараа дуусаж, 2028 оноос олборлолт эхлэхээр монголчууд ашгаа хүртэнэ. Үүний тулд 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр (АМНАТТ)-өөр орлуулж, ногдол ашиг хуваарилах хугацааг хүлээлгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн өдрөөс төслийн үр өгөөжийг шууд хүртэхээр УИХ-ын тогтоолын төсөлд тусгажээ. Өнөөдрийн зах зээл дээрх ураны үнээр багадаа 13-14 хувийг нь авна. Зөөвч Овоо төслийг хэрэгжүүлэх хугацаанд Бадрах Энержи компанийн 34 хувийн энгийн хувьцааны ногдол ашигт 2.1 тэрбум ам.доллар, АМНАТ-т 717 сая ам.доллар буюу улс, орон нутгийн төсөвт нийтдээ 5.6 тэрбум ам.доллар төвлөрөх тооцоолол гарчээ.

Цацрагийн хяналт

legacy:tsag agaar 10 sar/IMG_1158.jpg

Орон нутгийнхан нь өгүүлэл тавиагүй байхад Улаанбаатарт жагсдаг асуудал нь цацраг. Тэгвэл гэрээний төсөлд гурван жил тутамдаа олон улсын атомын энергийн экспертүүдийн үнэлгээний баг ирж ажиллах амлалтыг хоёр талаасаа тохирсон. НҮБ-ын дэргэдэх Олон улсын атомын энергийн агентлагийн экспертүүд нь ажиллана. Дээрээс нь ус гэж тусдаа сэдэв бий. Үүнийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээний хавсралтаар тохирно, тэрэн дээрээ баталгаажуулна гэдгийг хэлэлцээрийн үеэр ярьсан ажээ. Улаанбадрахын худаг ундны усны стандарт хангадаггүй. Тэгэхээр одоогийн үзүүлэлтэд нь хүргэж нөхөн сэргээнэ гэчихэж болохгүй. Тиймээс одоо ямар байгааг нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоогоод нөхөн сэргээхдээ түүнд нь дүйцүүлж нөхөн сэргээх юм байна.

Бидэнд юу чухал вэ

legacy:tsag agaar 10 sar/IMG_1203.jpg

Төрийн эзэмших хувийг дагаад хөрөнгө оруулалт нэрээр төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгө төсөл рүү урсана, хөрөнгөө оруулж чадахгүй бол төрийн хувь оролцоо нь тэртээ тэргүй багасна. Аргаа барахаараа зээл авч хойд хормойгоороо урдахаа нөхнө, татварын янз бүрийн хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлнэ, үнийн хайчинд орно, хөрөнгө оруулалт үр ашиггүй болно гээд олон асуудал босч ирдгийг бид Оюутолгой төслөөр хангалттай мэдэж авсан. Засгийн газрын хувьд төсөвт тогтвортой орлого орж ирэх нь хамгаас чухал. Зах зээлийн үнэ ханшаас болж орлого хэт савалгаатай болбол төсөв, мөнгөний бодлого, хөрөнгө оруулалтад сөрөг нөлөөлтэй. Ийм учраас хэлбэлзэл ихтэй, бас нэмэлт хөрөнгө оруулалт, эрсдэл дагуулж мэдэх хувьцааг шохоорхохоосоо илүү ашигт малталын нөөц ашигласны татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримтлах нь ганц зөв шийдэл.

Гунигт 34 хувь

Орано Майнинг компанитай байгуулах гэрээнд Монгол Улс өөрийн эзэмших 34 хувийнхаа 10 хувийг ямар нэгэн санхүүгийн хариуцлага хүлээхгүйгээр эзэмшихээр тохирчээ. Гэхдээ тэр 10 хувь нь давуу эрхийн хувьцаа болохоор ямар ч үед шууд ногдол ашгаа авна. Харин анхны хөрөнгө оруулалт буюу бүтээн байгуулалтын ажилд нь дөрвөн жилийн дотор 500 сая ам.доллар зарцуулна. Цаана нь дахиад нэг тэрбум 200 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт, бүгд нэг тэрбум 600 сая ам.доллар болно. Монгол Улсын Засгийн Газар 34 хувийг нь эзэмшвэл 544 сая ам.доллар гаргаж таарна. Харин Орано Майнинг компани Монголын талын тавьсан саналыг хүлээн зөвшөөрчээ. Хүний хүнтэй хэл амаа болчихоод эргээд харахад манай “эх орончид” хүлээн зөвшөөрөхгүй гээд хэвтчихвэл хэцүү дээ. Одоо тэд хоёр толгойтой хураг, ишиг биш гунигт 34 хувиа ярихаа цөхөхгүй улс. Оюутолгойн 34 хувийг эзэмших гэж өр тавьж, зээл аваад ногдол ашиг хүртэх хугацаа алдсанаа ч юман чинээ тоохгүй. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг зогсоох гал халуун сэтгэл нь идэр есийн жаварт уур савсуулан буй биз ээ. Ураны төсөл дээр монголчууд 34 хувийн хөрөнгө оруулалт гаргахгүйгээр 34 хувийн шууд ашиг хүртэхээр байна шүү, “эх орончид минь”.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хүүк, Оюук, Батцэцэгтэнгүүд Францаас авилга авсны улмаас л уран ухах болоод бгаам.

  • З
    Зочин

    Уран байх газартаа л байг ! Монгол улс Чернобыл болох ёсгүй. Нутагтаа бид хордож үхмээргүй байна. Тийм хэрэгтэй, хоргүй юм бол тэр улс нь өөрийн нутагтаа ухаг. Африкаас хөөгдсөнийг нь учрал гуай ухаанаараа ашигтай гэрээ хийсэн гэнээ. Учрал чи түүхийн эмгэнэл, хүний адаг, ухааны мулгуу.

  • З
    Зочин

    Манайхан ухаантай хүмүүс ураныг зогсооно.Арай ч африкын араас эх орноо тамд унагаахгүй....

  • Г
    Гайхшрал

    Яаж ч бодсон монголчуудын газар нутгийг бохирдуулж уран олборлож тэгээд тэр нь зөвхөн гадны станцын түлш бэлтгэж өгөх шаардлагагүй. Ингэж яараад байгаа нь бүр аюултай. Гайхуулаад байгаа 90 хувь монголчууд ажиллана гээд байгаа нь тэр цацрагийн орчинд гадаад хүн ажиллах сонирхол ч байхгүй

  • З
    Зочин

    Намын малнууд чинь шуудай шороо зараад орж ирсэн мөнгийг саяын 121 шиг авч архидах гэж ойлгоод ...өгөөжгүй уурхай хэрэггүй гээд... бүхнийг эсэргүүцээд байгаа болохоос уран, нүүрс хоёроо ялгахгүй харанхуй хүүрнүүд шүү.

  • Х
    Хотын уугуул

    Цөмийн шар нунтаг Францад нийлүүлэх эсэх асуудлаар ард түмний дунд санал асуулга явуулах ёстой. Түүнээс биш 1-2 улс төрчид, 1-2 мэдэмхийрсэн эрдэмтдийн хар балагаар ийм чухал ноцтой асуудлыг яаравчлан шийдэж болохгуй. Олон улсын цөмийн энэргийн тухай Конвенциар ашиглаад дууссан хаягдал цөмийн түлшийг анх түүхийг эд авсан улс руу нь буцааж явуулдаг гэсэн. Хэрэв зээ энэ үнэн бол, 60-100 жилийн дараа Монгол улс Францын цахилгаан станцуудын цөмийн хаягдал түлшний оршуулгын газар болох юм байна. Ийм гэрээ байгуулвал Монгол улсыг болон Монголын хүн амыг ирээдүйд сүйрүүлэх юм байна даа. Ийм л аюултай Гэрээ байгуулахаар одоогийн УИХ зүтгүүлээд байна. Хэдэн халтар мөнгөнөөс болж эх орныхоо ирээдүйг харийнханд худалдаж болохгуй.

  • З
    Зочин

    Яагаад ард түмнээс санал асуулга аваагүйгээр гэрээ хэлцэлв оров?

  • З
    Зочин

    Зургнн дээрх солиотууд бол оросын хорлон сүйтгэгч бууны нохой нар уран гэж огт сонсож байгаагүй амьтас...