Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Андын зам“ ХХК-ын цэвэр усны шугам задарч, Яармаг халуун усанд автжээ
60

ХУД-ийн 5 дугаар хороо, Титан төвийн орчимд үйл ажиллагаа явуулдаг "Андын зам" ХХК болон иргэн н.Лхагвасүрэн нарын барилгын дундын цэвэр усны Ф150мм шугамд гэмтэл гарсан байна.
УСУГ-ын ажилтнууд тухайн байршилд ажиллаж, гэмтэл гарсан шугамын салааг хаалаа. Мөн автозам руу орсон усыг цэвэрлэж, давс бодис цацах ажил хийгдэж байна



