Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой баяр, амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүд ажиллана

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 3 сек
100
legacy:zasag 2024/zasag 5.jpg

Нийслэл Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулах бодисын агууламж нэмэгдэж, стандартад заасан хүлцэх хэмжээнээс хэтэрсэн нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд ноцтой аюул учруулах нөхцөл үүсгэж байгаа тул дээрх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны гуравдугаар сарын 01 хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн юм.

Эдгээр асуудлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга С.Одонтуяа, Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан нар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. Авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга хийж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх юм. Утаа, түлш зэрэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар шуурхай мэдээлэл солилцох, эдгээртэй холбоотой шийдвэрийг цаг алдалгүй гаргах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зорилгоор Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгууллаа. Авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга хийх юм.

Мөн нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан баяр, амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүдийг бэлэн байдалд ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Худлаа ажилласан гэж зохиож.зохиомж гаргаад.улсын мөнгөнөөс хулгайлж хумслах гэж байгаа юм байна л даа.бүх нийтээрээ амрах ёстой бол.та нар шиг хэрэггүй мануухайнууд амарсан н дээр шүү.Та нартай та наргүй ээлжинд таарсан цагдаа.эмнэлгийн ажилтнууд н ажиллаж цалингаа авах ёстой.Бас илүү мөнгө хумслах санаа ямар урвагчийнх н толгойд орцон бэ.Данхантолгойтод н уу.Нянбактёрийн толгойд орсон уу

  • З
    Зочин

    Худлаа сүржигнэх юм.хийсэн юмгүй юмнууд.хүмүүс та нартай та наргүй амрана.та нарын оролцоо гэж юу байдгийн.баярыг далимдуулж дандаа хулгайн хууль боловсруулдаг.амин хувийн ашиг сонирхолтой.Монголоос хулгай хийх сонирхолтой дээрэмчид.эх орноосоо урваж хуурамч хууль гаргавал.хариуцлагад тооцогдохоо мэдээрэй.

  • Э
    Энхтунгалаг

    Утаа, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн мөн үүнээс улбаатай ханиад томуу ихээр дэгдэж, аймшигтай муухай ханиад хүрсэн хүүхдүүд эмнэлэгээр дүүрэн, гадуур ч их байна. 3 сарын 1 хүртэл сургууль, цэцэрлэгийг карантилаач гэж хүсч байна. Онлайнаар хичээллэх ажил зохион байгуулж, ханиад томуу, утаа тоос намжтал энэ асуудалд анхаараачээ гэж төр засгаас хүсч байна.

  • З
    Зочин

    Huralaahiicnheed hutsatsgaa UIX gagaad 2 honog huraldahgui bgaan

  • И
    Иргэн

    Таван толгой түлшний хослол юмуу бүх цэгүүд нь 3 хоног амраад нүүргүй болсон байна хөлдөж үхлээ ш дээ

  • З
    Зочин

    Юу хийх юм?Айлын гал түлж өгөх юмуу!!!Өндөржүүлсэн б/б-д ажилсан гэж ИЛҮҮ ЦАГИЙН мөнгө л авч төсөвт дарамт болхоос өөр яах вэ!!!!!

  • З
    Зочин

    Амраасан нь дээрдээ. Юм хийсэн юмгүй хэдэн нөхөд л ядрах бх.

  • И
    Иргэн

    Юу хийдэг юм болдоо

  • З
    Зочин

    40их наядаа олж барилгынхаа чанарыг сайжруулж хүнд ээлтэй орчин тохижуулж орон сууцаар хурдхан хангаад өгчихвөл та бүхэн минь илүү цагаар ажиллсж япрахгүйшдээ

  • З
    Зочин

    Төрийнхөн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад Утаа арилчихуу,тэгж ажил хийсэн нэр зүүж байхаар 40их наядаа бушуухан олж аваад