ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Айлчлан ирж буй онд Монгол хүн, Монгол айл бүрийн аж амьдрал дээшилсэн өрнүүн жил байх болно

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 24 сек
30
legacy:uchral gishuun/19b1eed2-6b76-4e71-8049-5333820cd3ac (1).jpg

Дэлхийн өнцөг булан бүр, эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аж төрөн суугаа элэг нэгт Mонгол ахан дүүстээ шинэ оны мэнд дэвшүүлье.

Улиран одож буй 2024 онд:

Авлига, ашиг сонирхол дунд 30 шахам жил гацсан, улс орныг хөгжилд хөтлөх томоохон төслүүдээ урагшлуулсан, эрх зүйн орчныг нь шинэчлэхдээ түмэн олныхоо шударга хараа хяналтыг тогтооход онцлон анхаарч ажиллалаа.

E-Mongolia платформоор дамжуулан баялагтаа эзэн монгол хүн эх орныхоо баялгийн өгөөжөө алган дээрээсээ шууд хардаг, хянадаг эрүүл, ил нээлттэй тогтолцооны эх үндсийг цутгаж чадлаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж "Зарлага нь захирлын урамшуулал" болсон төрийн өмчит компаниудын алдагдал, ашгийн мэдээллийг soe.gov.mn-д байршуулан, хэн бүхний өмнө шилэн нээлттэй болголоо.

Өр төлбөрт орсон, үйл ажиллагаа нь доголдсон төрийн өмчит компаниудыг татан буулгаж, нэгтгэлээ.

Салбарын сайд, агентлагийн дарга нар элдэв дам үг, хийсвэр төсөөлөлд бус их өгөгдөл, хиймэл оюун ухаанаар боловсруулан бүрэн дүүрэн мэдээлэлд тулгуурлаж, дүн шинжилгээ хийж, шинжлэх ухаанд үндэслэн шийдвэр гаргах боломжийг нээлээ.

"Монгол хүн Монголын баялаг" гэж бодож сэтгэн түмэн олноо эрүүл, боловсролтой, чинээлэг, баялагтаа эзэн болгохын төлөө хичээн ажилласан он байлаа.

Айлчлан ирж буй 2025 он Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар мега төслүүд, эрх зүйн реформуудаа үр дүнтэй хэрэгжүүлж, эдийн засгаа солонгоруулсан, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн, улс орноороо өөдөө тэмүүлсэн, Монгол хүн, Монгол айл бүрийн аж амьдрал дээшилсэн өрнүүн жил байх болно.

Та бүхэндээ ирж буй 2025 ондоо эрүүл энх, саруул сайхан, ажил хөдөлмөр нь амжилт, бүтээлээр арвин, амьдрал нь аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ням-Осорын УЧРАЛ

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    30 жил гацаасан зугатаад гадаадад байгаа гэмт этгээдүүдийг олж ирээч тэндээсээ мөнгөөр хүмүүсийг турхирч үймүүлээд л байна даа Баялагийн санг эрчимтэй аривжуулая Стратегийн ордуудтай гэрээ хийнэ гээд чимээгүй болчих юм аа Удаан байна Шийдвэрүүдийн биелэлтэнд онцгой анхаарья Хурал семинараа цөөлье Хэдэн том буудлууд татварын мөнгө сааж байна Ард нь улс төрчид байна

  • Х
    хүннү

    Монголчуудын яаж амьдрахын, ЗГ биш Нямбаатар мэднэ. 2025 онд татвар 3 дахин, хураамж 5 дахин, тогны мөнгө хэдэн хувиар нэмэгдсэн маш хүнд жил болно. Энэ нөхрийн мөрөөдсөн шиг жил болохгүй.

  • З
    Зочин

    хуц. битгий хошгоруул. зайгаа тавьцгаа