Л.Мөнхбаясгалан: УИХ-ын гишүүнээр 4 жил ажилласан хүн нэг жилийнхээ цалинтай тэнцэх “тэтгэмж“ авдгийг болиулах хуулийн төсөл хаврын чуулганаар өргөн барина

Улс төр
UBn teamУнших: 1 мин
60
legacy:munkhbayasgalan gishuun/baysaa.jpg

УИХ-ын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноос хойш 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг байдлыг олон нийт шүүмжилж буй.

Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан байр сууриа илэрхийлэхдээ "УИХ-ын гишүүнээр 4 жил ажилласан хүн нэг жилийнхээ цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдгийг болиулна аа. Тиймээс хаврын чуулганаар УИХ ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барихаар саналаа хүргүүллээ" гэв.

tenx-hd