ШУУРХАЙ: Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах саналыг прокуророос гаргасныг маргааш 09.00 цагт хэлэлцэнэ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
210
legacy:tsagaan/3dca758a-05ae-454e-80d7-0eae978f090e.jpg

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан нарыг Монгол Улсын хууль хяналтын байгууллагаас шалгаж буй.

Энэ дагуу ЕТГ-ын дарга асан П.Цагааныг Сингапурт саатуулсан бөгөөд тус улсын шүүхээс шийдвэр гармагц Монгол Улсад авч ирнэ гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл тэдний өмгөөлөгчдөөс прокурорын байгууллагад хүсэлт гаргажээ.

Тодруулбал, Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасны дагуу прокурор шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах санал хүргүүлсэн байна. Улмаар шүүх уг хүсэлтийг маргааш буюу энэ сарын 7-ны 09.00 цагаас хэлэлцэхээр болжээ.

Сануулахад, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан нарыг ЭХТА-н 18.3-1, 18.6-2.2.2-т заасан хэрэгт шалгаж буй. Дашрамд сануулахад, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "П.Цагааныг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Интерполын шугамаар олон улсад зарласантай холбогдуулж гадаадад зорчиж байна гэх мэдээлэл Монгол Улсад ирсэн. Одоогоор хорьж, саатуулаагүй байна.

Интерполоор зарласан тохиолдолд хоёр төрлийн шийдвэр гардаг. Баривчлах тохиолдолд заавал шүүхийн шийдвэр гардаг. Тиймээс Монголд авчрах, баривчлах асуудал прокурор, шүүхийн шатанд шийдэгдэнэ гэсэн үг" хэмээн мэдээлж байв.

Хуваалцах:210

СЭТГЭГДЭЛ (21)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    hovdiin hogiin hulgaichuud

  • С
    Саруул

    Бүх ерөнхийлөгч нар дотроо Эбэ хамгийн бээст нь байсан. Үнэнш дээ. Би дэмждэг.

  • З
    Зочин

    Данх аа чи ГОК дээр ХО оруулж ирээд өөрөө үйлдвэр барьчихаач. Энэ золбин цөөвөр монголд үйлдвэрийг бүрэн устгалаа. Гарамжав авгайг баахан оролдсон.

  • З
    Зочин

    Бүгж яваа амьтан.Өөдгүй хүн.

  • З
    Зочин

    Улсыг дампууруулах ажлыг ерөнхийлөгч нэртэй энэ чөтгөр л хийсэн ш лээ.Ёстой өөдгүй новшийн хүн чинь энэ хүн. Тэгээд өөрийгөө хамгаалаад галнын оронд

  • Д
    Дэл

    Ийм юмнуудыг цэвэрлэнэ гэсэн даанч дээ хулгайч нар даам гардаг муу ёрийн үе юм даа даанч дээ

  • Н
    Нацгаа

    Данхын троллууд гэж уншаарай..

  • Н
    Нацгаа

    Хүх оролцож шийдсэн гэх яриаг дансыг троллууд гаргаж байна. Тийм ч байсан зөв шийдвэр. Эмээл хазаарын бүтэн дээр Эх орноо бодсон шийдэл болжээ. Элбэгдорж энэ хоёр Монголд гай болох биш сайныг авч ирэх, тийм нөлөөтэй. Ялангуяа Элбэг нэг зөв дуугарахад гадна талд олон юм засарна. Юу үнэн энэ үнэн.

  • Б
    Бадарч

    Дэлхийд зөв ойлголт төрүүлэх мэдээ байна. АН-ын Гантөмөр, Алтангэрэл, Одбаяр нарын үг данхад хүрсэн юм болов уу. Монгол улс, засаг төр нь зөв имижтэй болох гэвэл ингэхээс өөр зам байхгүй. Сүүлийн 10 жилд ардчиллын 1800 гаруй хүн хуульд дуудагдаж үйл тамыг нь үзжээ гэж хүний эрхийн хөндлөнгийн байгууллага мэдээлсэн байна.

  • З
    Зочин

    энэ 2 ыг баривчлах хэрэгтэй

  • Ц
    Цэгмэд

    Ээбээ бол дэлхийн хүн. Монголдоо хийдгээ хийж явах цагтаа явсан хүн. Дэлхийд тоогдож байгаа ганц Монгол хүн. Манай энэ хэд яахав. Ийм л хүмүүс.

  • Ц
    Цэгмэд

    Нэлээд энэ ямар хамаа байнаа. Тэртээ тэргүй дэлхийн хүн. Цагаан бол Алтантуяагийн нэхсэн мөнгийг өгөөгүй хүн. Араанд нь зуугдаж яваа мөнгөтэй харамч хүний зовлонг үүрч яваа амьтан.

  • З
    Зочин

    Элвэг хулгаич энэ уутааг буи болгосон 90 ээд онд өдөр болгон жагсаал цуглаан зохион баигуулж монгол хүн ардчилалар олгосон эрхийнхээ дагуу хаана нүүж суухаа мэдэнэ гэж хашгирч баисан уб т нүүж ирэхэд тодорхой татвар төлөх ёстои.ажилтай баиртаи баих ёстои гэсэн хуулийг хүчингүи болгуулсан.өөрөө эрөнхийлөгч болонгуут бүх шүүх поркорыг соилсон.өөрийн хүмүүсийг сонгосон Эва.Саиханбилэг.асар их хөрөнгө мөнгөтөи болоод үхэр монголчуудыг хаяаад зугтаж Яавсан.хэрэвээ Эва жинхэн эх оронч баисан бол ард түмэнтэигээ зовох юм бол хамт зовж. жаргавал хамт жаргаж баихгүи яасан бэ Одоо уб яамар баина эрээн яамар баина маш их монголчууд эрээнд очиж ажил хийж баина.Саихана,Эва браун хаана баина

  • О
    Одхүү

    Сайхан мэдээ. Одоо л хуулийнхан зөв алхах нь. Гайнуудаа шүүж гавяатнуудаа цагаатгах нь зөв. Монгол энэ хоёр хүний үед өнгөтэй, гэрэлтэй, гайхуулж явсан нь үнэн.

  • З
    Зочин

    Баривчлагдах ёстой хүн нь 44 их наядын нүүрсний хулгайч данх Оюук, ДАмарбаясгалан, САмарсайхан нар шүү! Ардчиллынхан бол шагнагдах ёстой хүмүүс.

  • З
    Зочин

    ANUSDI809555877

  • З
    зочин

    Ичсэн хүн хүн ална гэдэг шиг таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байхад шүүхээр цуцлах эсэхийг шийдүүлээд шүүх зөвшөөрөхгүй бол баривчлах шийдвэр гаргуулж байгаа юм уу даа.

  • З
    Зочин

    Энэ хоёр Монголын төлөө бодитой юм хийсэн хүмүүс. Элбэгдорж бол коммунизмыг нурааж ардчиллыг Азийн зүрхэнд авч ирэхэд амь өрсөн эхний өдрөөс нь манлайлан тэмцсэн. Түүнд атаархсан ялаанууд жорлондоо амь тавихад тэр тэнгэрийн од адил гэрэлтэн Монголын заяаг дагасаар байх болно. Цагаан хогийг алт болгож улсад татвар төлж яваа гавъяатан. Улсыг сүүлийн арван жил сүйрүүлсэн гайхуулах шүүж суу.

  • Х
    Хүн

    Маш зөв! Шалгагдах биш шагнагдах ёстой хүмүүс! Дарангуйлагч, алуурчин, хулгайч данх Оюук нь Элбэгдорж, Цагааны авчирсан ардчилал, эрх чөлөөний ачаар Ерөнхий сайд болсон! Тэднийг данх Оюукийн хийсэн хуурамч вайбэр чат гэгчээр яллаж буй нь тэнэг хэрэг! Дэлхий нийт бүгдийг харж байна! Цагаан бол хогноос зэс ялгах үйлдвэр барьж. МАК, Гарамжав, Монполимет, Цагаан, Ачит Ихт гээд Монголын үйлдвэрүүдээ хилсээр яллаж, баруун, АНУ-ын хөрөнгө оруулалт хөөж, данх Оюук хувьдаа олон их наядаар хулгайлж, Монголыг нэн ядууруулж 2 хөршийн колони болгож байна!

  • З
    Зочин

    Прокуроууд маш их хахуль авчахсан баиндаа монгол ингээд уутаа тортогонд яамарч хөгжил баихгүи.яадуу улс хэвээрээ баих юм баина.

  • И
    ИРГЭН

    Үнэн бол Хогын Жаргалсайхан ажилаа өгөөд ялаа үүрээрэй .Хугацаа дуусч байгаа гээд эзэнүүдээ хамгаалахаар шийдвүү.