ТБХ: Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 10:00 цагт хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэх товтой байна.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./
“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./
Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийг бүртгэх тухай/
Байнгын хорооны тогтоолын төсөл /Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай/



