ШУУРХАЙ: Шүүхээс П.Цагааныг баривчлах тогтоолыг ХҮЧИНГҮЙ болголоо

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
180
legacy:tsagaan/ybtsfb_600x400.jpg
legacy:tsagaan/ыбцфб.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, "Ачит ихт" компанийн хувьцаа эзэмшигч П.Цагаан нарыг Эрүүгийн хуулийн 18.3.1, 18.6.2 буюу “их хэмжээний мөнгө угаах, татвараас оргон зайлсан” хэргээр шалгаж буй.

Энэ дагуу ЕТГ-ын дарга асан П.Цагааныг Сингапурт саатуулсан бөгөөд тус улсын шүүхээс шийдвэр гармагц Монгол Улсад авч ирнэ гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл тэдний өмгөөлөгчдөөс прокурорын байгууллагад хүсэлт гаргасан байна.

Тодруулбал, Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасны дагуу прокурор шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах санал хүргүүлжээ.

Уг хүсэлтийн дагуу Дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнөөдөр өглөө 09:00 цагт хуралдаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, "Ачит ихт" компанийн хувьцаа эзэмшигч П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    ард түмэн

    1.АРД ТҮМЭН ЯМАР Ч БАЙСАН НОГДОЛ АШИГ АВДАГ БОЛСОН 2.ОРДУУДЫН ХУВИЙГ ТӨР ЭЗЭМШИЖ ТӨРИЙН САН АШИГТАЙ ГАРДАГ БОЛСОН. 3.ОЛИГАРХ БУЮУ МӨНГӨТЭЙ ЭРХ МЭДЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН АНАРХИСТ БАЙДАЛ ЕР НЬ ДАРАГДСАН НИЙГЭМД МЭДРЭГДЭЖ БАЙНА. 4.БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД ХИЙГДЭЖ БАЙНА 5.ХУУЛЬ ДҮРЭМ ЖУРАМ БАС ҮЙЛЧИЛЖ МЭДРЭГДЭЖ БАЙНА. 6.ТӨР ТОГТВОРТОЙ БАЙНА /ГАДААД ТАЛАА ХАРСАН Ч ЭНЭ МАШ ЧУХАЛ/ 7.УЛС ГАЗАР НУТГИЙН ЛИЦЕНЗ НЭРЭЭР АВСАН ТОМ ОРДУУДАА БУЦААН АВЛАА 8.ИЛ ТОД НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ БИЙ БОЛСОН ЭНЭ ЗАСГИЙН ЗАЛУУЧУУДЫГ ЭНЭ 4 ЖИЛДЭЭ ДЭМЖИНЭ, ХАРИН АМЖУУЛЖ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН, АВИЛГАЧ ХУЛГАЙЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН ШҮҮХЧ НАРЫГ МАШ ХУРДАН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААР ОРУУЛЖ ШАЛГУУЛЖ ШИЙТГЭЖ ЗАЙЛУУЛ. 8 ЖИЛИЙН ӨМНӨ МОНГОЛ УЛС ЯГ ҮНЭНДЭЭ ДАМПУУРЧ БАЙСАН ШҮҮ, БИД МАРТАЖ БОЛОХГҮЙ.ЮМ ҮНЭНЭЭРЭЭ САЙХАН.

  • З
    Зочин

    Яг хулгайч нохой шиг шуурхай шийдэх юм аа. Төрийн албан хаагч нар яг ингэж хурдан шуурхай ажилдаг болчуул тэй.

  • З
    Зочин

    Монголд амьдрах өнхцөлгүй болж бна даа

  • З
    Зочин

    Сонгуулиар хуурамч хэрэг дэгдээж иргэдийн тархи угаалт явуулаад сонгууль дууссан тул хүчингүй л боллоо гэж харж байна даа

  • П
    Пүн

    Хахуульд идэгдсэн шүүгч нарыг яллах хэрэгтэй. Тарваган хулгайчын хам цагаан өвгөн ялаа эдлэх ёстой

  • I
    Irgen

    Shuukh shudarga baina shuu

  • З
    Зочин

    Зөв! Хэрэг хийгээгүй ардчиллынхныг хилсээр хэлмэгдүүлж буй дарангуйлагч данх Оюук өөрөө л баривчлагдах ёстой!

  • Z
    ZOCHIN

    Elbegdorj uneheer Mongoliin Haan yum bna. Elbegeeg urij avchraad Mongoliin yeronhiilogch bolgii

  • З
    Зочин

    Хүний өөрийнхөө гараар бүтээж босгосон баялгийг төр нэрээр өөртөө булааж авах гэж МАН-ыхан мөн ч их үзэж байна.Өнөөдөр Цагааныг маргааш таныг баривчлах гэж ирэх өдөр ойрхон болж байгааг нийт олноороо санаж явах хэрэгтэй байна даа

  • И
    иргэн

    Тэгш биш байна даа Томилсон шүүгч нар байдаг байна даа Прокурор цагдаа хүчгүй юм байна Сүржигнээд материал үзүүлээд байсан худлаа юу

  • А
    Алим

    Одоо бодоход Ээбээгийн үед Монгол руу хүн бүр цувсан сайхан цаг байжээ. Монголын хэдэн ерөнхийлөгчөөс толгой илүү хүн байж дээ. Цагаан хог мөнгө болглсонд, Эбэ олон улсад нэртэй яваад нь шатаж үхдэг хүмүүс хөөрхий гэхээс өөр яахав.

  • З
    Зочин

    Баривчлаад байх хэрэг биш, харин зэсний үйлдвэрийг булааж авч өгөөч гэсэн намынхаа нөхрийн хүсэлтийг биелүүлэх гэж байгаа юм. Булааж авах байх. Цагааныг ч алах байх.

  • И
    Иргэн

    Хуулиндаа зүгээр хууль нь зөвхөн жирийн иргэнд л үйлчилнэ гэчихээч

  • И
    Иргэн

    Баривчил баривчил. Тогтоол хүчингүй болгосон хүнтэй нь цуг баривчил.

  • З
    Зочин

    шуурхай бна шүү ккккк

  • З
    Зочин

    Yamap shuurhia bna shuuh avilagch huuruudiig sullahdaa

  • З
    Зочин

    Зөв дөө. Жинхэнээсээ хулгайчид ямар ч хяналтгүй сүүлийн хэдэн жилд даварч байгаа. Дараа баривчилж шүүвэл Монгол хөгжинө.

  • З
    Зочин

    Ямар хурдан ажилладаг шүүх прокурор вэ, нөгөө хонгилын шүүгч прокурор байгаа гэдэг чинь хэвээрээ л юм байна. Хулгай хийсэн ял авдаггүй нийгэм юм бол адилхан хулгай хийгээд шүүх прокурорын өөдөөс салаавч гаргаад амьдраад байж дээ Монголчууд минь.