О.Алтангэрэл: Шударга ёсны тэмцлийн бул хар чулуу нь ШҮҮХ, авлигачдын халхавч нь утсан хүүхэлдэй болсон ШҮҮГЧИД гэдэг нь тодорхой байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 3 сек
110
legacy:altangerel/бмөб.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан нарыг хуулийнхан шалгаж буй билээ.

Тодруулбал, ЕТГ-ын дарга асан П.Цагааныг Сингапурт саатуулсан бөгөөд тус улсын шүүхээс шийдвэр гармагц Монгол Улсад авч ирнэ гэх мэдээлэл гарсан байдаг. Тэгвэл тэдний өмгөөлөгчдөөс прокурорын байгууллагад Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасны дагуу прокурор шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах санал хүргүүлсэн байсан талаар бид өмнө мэдээлсэн билээ.

Улмаар өнөөдөр өглөө Дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 09:00 цагт хуралдаж, Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм.

Тэгвэл шүүхээс гаргасан шийдвэртэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "2012 онд ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах гэж буйг Ц.Нямдорж гуай мэдээгүй гэхэд гайхаж, бас итгээгүй юм. Гэтэл интерполоор эрэн сурвалжилж байсан хүмүүстэй холбоотой шийдвэр шүүхээр хэлэлцэгдэх, баривчлах захирамжыг цуцлахыг 1 өдрийн дотор "түүгээрээ" амжуулж, шийдвэрлэхийг харж итгэлээ. Авилгачдын талаарх шийдвэр үүн шиг хурдан гардаг бол ч Засгийн газар, АТГ-ын шударга ёсны тэмцлийн замд тээглэж буй бул хар чулуу нь шүүх, авилгачдын халхавч нь бусдын утсан хүүхэлдэй бологч шүүгч гэдэг нь тодорхой болж байна. Шүүгч бусдын нөлөөлөлд орвол ял шийтгэгдэх эрүүгийн хуулийн өөрчлөлтийг нэн даруй өргөн барина" хэмээн нийтэлжээ.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Элбэгдорж өөрөө ирж жагсаалаа удирдаж, үгээ хэлнэ гэсэн учир жагсаалыг хойшлуулсан

  • А
    ард түмэн

    БИД НАР ЗАСАГ ЗАСАГ ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭЭЛ ШҮҮМЖИЛДЭГ.ЯГ ҮНЭНДЭЭ БОЛ МОНГОЛЫН АРДЧИЛАЛ НЭРТЭЙ ХУУЛЬ ШҮҮХЭД ХӨНДЛӨНГӨӨС ХЭНЧ НӨЛӨӨЛӨХГҮЙ ГЭСЭН НЭГ ТИЙМ ЗАРЧИМ НЬ ХУЛГАЙ ЛУЙВРАА АРГАЛАХ МУЛТРАХ АРГА НЬ БОЛООД БАЙНА.ХУУЛИЙН ГАРГАЛГАА ЧУХАЛ.БИД ЖАГСАЖ ТЭМЦЭХ ГАЗАР НЬ ШҮҮХ ЦАГДАА ПРОКУРОР БАЙХ ЁСТОЙ БОЛСОН. ЗАСГИЙН ГАЗАР ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ОРОЛЦООД ЯРИХААР НӨЛӨӨЛЖ БАЙНА ТЭД НАРЫН ХАРААТ БУСААР АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ ҮГҮЙ ХИЙЛЭЭ ГЭЖ МУШИГНА. ЦАГААНДАА ГАРСАН ГАДААДАД АМЬДАРЧ БАЙГАА САЙД ЕРӨНХИЙЛӨГЧ АСАНГУУД ҮНЭХЭЭР БУРУУГУЙ ЮМ БОЛ ЭХ ОРОНДОО АМЬДРААЧ, ИРЖ АСУУДЛАА ЯРИАЧ, ИЛТЭД ЦАГААЧЛААД АМИА БОДСОН ХҮМҮҮСИЙГ ЦАГ ХУГАЦАА УЛАМ ТОД БОЛГОЖ БАЙНА ДАА.АРД ТҮМЭН ХАРЖ БАЙНА АА. ЗАСАГ, ТЭРГҮҮН, ЕРӨНХИЙЛӨГЧ, ТАГНУУЛ, ЦАГДАА НЬ НИЙЛЭЭД ЭРХ МЭДЭЛГҮЙ МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСИЙГ ХУУЛИЙН ӨМНӨ ЗОГСООХ БАЙЛГҮЙ ДЭЭ, ШУДАРГА БУС ШҮҮГЧ НАРЫГ ЯАГААД ХАРААД БАЙДАГ ЕРӨНХИЙЛӨГЧ ЮМ БОЛ. МӨНГӨ ХҮЧТЭЙ ЮУ ЭРХ МЭДЭЛ ХҮЧТЭЙ ЮУ, ЭР БЯР ХҮЧТЭЙ ЮУ, ХАРЬЯ.ЕР НЬ БОЛ УХААН ЭРХ МЭДЭЛ ШУДАРГА ХУУЛЬ ЖУРАМ Л ХҮЧТЭЙ БАЙМААР.

  • А
    ард түмэн

    1.АРД ТҮМЭН ЯМАР Ч БАЙСАН НОГДОЛ АШИГ АВДАГ БОЛСОН 2.ОРДУУДЫН ХУВИЙГ ТӨР ЭЗЭМШИЖ ТӨРИЙН САН АШИГТАЙ ГАРДАГ БОЛСОН. 3.ОЛИГАРХ БУЮУ МӨНГӨТЭЙ ЭРХ МЭДЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН АНАРХИСТ БАЙДАЛ ЕР НЬ ДАРАГДСАН НИЙГЭМД МЭДРЭГДЭЖ БАЙНА. 4.БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД ХИЙГДЭЖ БАЙНА 5.ХУУЛЬ ДҮРЭМ ЖУРАМ БАС ҮЙЛЧИЛЖ МЭДРЭГДЭЖ БАЙНА. 6.ТӨР ТОГТВОРТОЙ БАЙНА /ГАДААД ТАЛАА ХАРСАН Ч ЭНЭ МАШ ЧУХАЛ/ 7.УЛС ГАЗАР НУТГИЙН ЛИЦЕНЗ НЭРЭЭР АВСАН ТОМ ОРДУУДАА БУЦААН АВЛАА 8.ИЛ ТОД НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ БИЙ БОЛСОН ЭНЭ ЗАСГИЙН ЗАЛУУЧУУДЫГ ЭНЭ 4 ЖИЛДЭЭ ДЭМЖИНЭ, ХАРИН АМЖУУЛЖ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН, АВИЛГАЧ ХУЛГАЙЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН ШҮҮХЧ НАРЫГ МАШ ХУРДАН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААР ОРУУЛЖ ШАЛГУУЛЖ ШИЙТГЭЖ ЗАЙЛУУЛ. 8 ЖИЛИЙН ӨМНӨ МОНГОЛ УЛС ЯГ ҮНЭНДЭЭ ДАМПУУРЧ БАЙСАН ШҮҮ, БИД МАРТАЖ БОЛОХГҮЙ.ЮМ ҮНЭНЭЭРЭЭ САЙХАН.

  • З
    Зочин

    Ард түмэн шүүхийнхэн юу хийдгийг нь сайн муугаар нь биеэрээ мэдэрсэнээ гэр бүл , танил талдаа ярьж бодит үнэн нь ардын дунп тардаг тул Хуулийн өөрчлөлт оруулахыг дариу барих нь маш зөв. Яг үнэндээ даам гарчихсан хуулийн этгээдүүд бий шүү, Хүний эд хөрөнгийг хулгайлуулж ,эд хөрөнгө нь байгаад бхад үл хөдлөх газарт бичиг баримт нь байхгүй болгоод баталж өгдөг Нотариат, шүүгч гэх мэт. Бидний амьдралд тохиолдсым…

  • З
    Зочин

    Хуулийн өөрчлөлтөө яаралтай барь

  • З
    Зочин

    Хэн ингэж хэл зааж өгөв, АН-ын сайд нар заавал хүний хэлснийг давтаж хэлдэг тоть маягтай.

  • З
    Зочин

    Наад шүүхээ бүхэн шинэчил. ард түмнийхээ саналыг аваачээ

  • З
    Зочин

    хууль зүйн сайд ингэж шудрагаар дуугарвал өөр хэрэг шүү, монголын бүх бузар булайн эхлэл бөгөөд төгсгөлийн цэг нь шүүх, шүүгч нар. хулгайч нарын захиалгаар томилсон, хулгайч нараа хамгаалах үүрэг бүхий шүүгч нарын гараар авилгал нүүрсний хулгай газрын хууль бус зөвшөөрөл зэрэг бүгд хамгаалагдаж байгаа нь хэнд ч наац биш. Авилгал хороолол зүгээр л нүдэн дээр чинь байгаа жишээ. шүүгч хуулийг илт зөрчөөд хамгаалсан шийдвэр гаргасан нь хэвлэл мэдээлэлээр эхээрээ гарч л байгаа харагдсан

  • З
    зочин

    үнэн хэлж ярьж байгаа бол овоо доо, хууль өргөн барихыг нь хүлээж байя.

  • И
    Иргэд

    Хүзүүгүй хулгайч цагаан өвгөн 2ыг шүүгч нар цагаатгах ёсгүй. Хахууль авсан Шүүгч нарыг ил тод зарлах хэрэгтэй

  • Ч
    Чук

    Энэ залууг ард түмэн хамгаалах ёстой шүү мангасы урт гар удахгүй сунаж эхлэн Шудрага сэхээнд байсанаа нас барсан сураг байна шүү