ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг УИХ-д нэн даруй өргөн барьж, авлигачдын УТСАН ХҮҮХЭЛДЭЙ болдог шүүгч нарт ял өгдөг болно“ гэв

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 1 сек
70
legacy:altangerel/chuulgan/aff126cb-d7d9-401a-a1a7-5b12015ecb2e.jpg

Эрүүгийн хуулийн 18.3.1, 18.6.2 буюу “их хэмжээний мөнгө угаах, татвараас оргон зайлсан” гэх хэрэгт буруутгагдан шалгагдаж буй Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан нарыг баривчлах шүүхийн тогтоолыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн билээ.

Хэрэв шүүхээс баривчлах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бол Сингапурт саатуулагдаад байсан П.Цагааныг мөн Олон Улсын Интерполоор эрэн сурвалжлах буланд мэдээлэл нь байршсан Ц.Элбэгдорж нарыг Монгол Улсад авчирч хуулийн дагуу шалгаж, шийтгэл ноогдуулах байсан аж. Хачирхалтай нь шүүх Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын талд шийдвэр гаргасан нь олон нийтийн дургуйцлийг хүргэж буй.

Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг хүчингүй болгох асуудал ердөө 24 цагийн дотор шүүх дээр ирж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Олзод "баривчлах" тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм.

Тэгвэл дээрх шүүхийн процесстой холбоотойгоор ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Засгийн газар, АТГ-ын шударга ёсны тэмцлийн замд тээглэж буй бул хар чулуу нь шүүх, авилгачдын халхавч нь бусдын утсан хүүхэлдэй бологч шүүгч гэдэг нь тодорхой болж байна. Шүүгч бусдын нөлөөлөлд орвол ял шийтгэгдэх эрүүгийн хуулийн өөрчлөлтийг нэн даруй өргөн барина" гэж мэдээлсэн нь анхаарал татаж буй.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Шүүгч С.Олзод шүүгчээр ажиллах эрхгүй этгээд. Мөн ч олон жил ажиллан болж оромдсоор байх юм. Эсвэл тэтгэвэрт нь гарга.

  • З
    Зочин

    àlANUSDI80855877

  • Z
    Zochin

    Mash zuv

  • З
    Зочин

    Энэ олзод гэгчээс хуулийн үндэслэлээ тайлбарлахыг шаардаач!!!чадахгүй байвал шууд хал

  • З
    Зочин

    Ингэж л мад тавиулж байгаа юм даа ... хонгилынхонд. Эбиг Монголд байхад нь хорьж яллаж болох л байсан. Гэтэл мафижсан тогтолцоотой бүлэглэл ажлаа маш сайн хийсэн. Хорих нь байтугай хилээр чөлөөтэй нэвтрүүлсэн. Сая сонгуулиар ардчилсан нам ялсан бол Эби Сайханбилэг нар ялагчийн дүрээр ороод ирэх л байсан.

  • S
    Sainaa

    Kkk manai olzod shuugch aldartai shdee hezeeniii olzod

  • З
    Зочин

    Энэ хүү чинь овоо зөв ярьж, авилгатай тэмцэн эр зориг гаргах нь үү дээ. Тэгвэл ч дэмжихээс яах вэ