АБГББХ: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн “Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай“ асуудлыг хэлэлцэнэ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:ayulgui bodlogo baingiin horoo/2024/АБГББХ.jpg

УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр дараах хоёр асуудлыг хэлэлцэхээр болжээ. Хуралдаан 13:00 цагт эхлэх тов гарсан байна.

Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/

“Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/