Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЧУУЛГАН: “Орано Майнинг“ компанитай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх тухай УИХ-ын тогтоол батлагдлаа
20

УИХ-ын 2025.01.10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.
Санал хураалтад оролцсон нийт гишүүдийн 79.3 хувь нь дэмжлээ.



