Л.Мөнхбаясгалан: Би 7 сая гаруй төгрөгийн цалинтай. Гишүүдээс хамгийн бага цалинтай нь байх гэж өөрийгөө боддог

Хоосон
Myagmarsuren
Унших: 1 мин 4 сек
60
legacy:munkhbayasgalan gishuun/bayas.png

УИХ-ын тухай хуулиар парламентад дахиж сонгогдоогүй УИХ-ын гишүүн нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах заалт үйлчилж буй. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан дээрх заалтыг хасуулах саналаа хүргүүлээд буй юм.

Энэ талаараа тэрбээр мэдээлэхдээ "УИХ-ын гишүүн парламентад дахиж сонгогдоогүй тохиолдолд нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний цалин авах, хэрэв доод албан тушаалд томилогдсон бол гишүүнээр ажиллаж байсан үедээ авч байсан цалингийнхаа зөрүүг авах заалт УИХ-ын тухай хуульд бий.

УИХ-ын гишүүн хоёр тохиолдолд дахин гишүүнээр сонгогддоггүй. Нэгдүгээрт, намдаа таалагдаагнүй тохиолдолд, хоёрдугаарт, сонгогчид сонгоогүй тохиолдолд. Гэтэл хоёр нөхцлийн улмаас сонгогдоогүй байж татвар төлөгчдийн мөнгөнөөс тэтгэмж авна гэдэг бол шударга бус явдал.

Би 7 сая гаруй төгрөгийн цалинтай. Гишүүдээс хамгийн бага цалинтай нь байх гэж өөрийгөө боддог. Яагаад гэвэл надад эрдмийн зэрэг цол байхгүй. Би анх удаа сонгогдсон. Татвараа төлөөд хоёр хуваахаар гар дээрээ 5 сая гаруй төгрөг авдаг. Гэтэ үүний бүтэн жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг дахин сонгогдоогүй гишүүд тэтгэмж болгож авна гэдэг шударга бус.

Гэтэл төрийн албан хаагчид 30-40 жил ажиллаж байж тэтгэвэрт гарахдаа нэг жилийн цалинтайгаа тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг. Түүнийгээ аваад баярладаг.

Эсрэгээрээ намдаа таалагдаагүй, ард түмнээс сонгогдоогүй байж татвар төлөгчдийн мөнгөнөөс тэтгэмж авна гэдэг бол Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал" гэв.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Үнэн үг

  • З
    Зочин.

    Гишүүнийг дэмжиж байна. Зоригтой дуугарч байна. Үүнд бусад нь дургүй байгаа даа. Танд амжилт хүсье

  • Х
    хүннү

    Гишүүн зөв шударга зүйл хэллээ. Бусд нь дэмжих ёстой шүү. Ямар орк нь эсрэг санал өгөхийг бүгдээрээ харцгаая. Хөгшин зөнөгүүд эсвэл мөнгө хусах гэж УИХ-д орсон хүмүүс эсэргүүцэх байх.

  • З
    Зочин

    Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 1 жил биш 3 жил буюу 36 сарын хамгийн өндөр цалин авч байсан цалингаа татваргүйгээр тэтгэмж болгож буцааж авдаг шүү дээ.

  • З
    Зочин

    Яг зөв. Санал нэг байна. Арай л шудрага бус. УИХ-ын гишүүн байсан дахин сонгогдоогүй гээд төсвөөс зүгээр их мөнгө авна гэдэг бол улаан цагаан дээрэм!!!

  • И
    Иргэн

    Л.Мөнхбаясгалан гишүүн маш зөв зүйл хэлсэн байна. Үндсэн хууль зөрчсөн энэ заалтыг хасах хэрэгтэй.