Р.Эрдэнэбүрэн: Оргил ачааллын үед тодорхой замуудад төлбөр тогтоох асуудал сайд нарын саналыг авах түвшинд яригдаж байгаа

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
40
legacy:erdeneburen gishuun/MPA_7684 copy.jpg

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд төвийн зарим бүсүүдийн зорчих хэсэгт төлбөр тогтоох тухай асуудал яригдаж буй.

Тэгвэл энэ талаар Монгол Улсын сайд, "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрэнэбүрэн мэдээлэхдээ "Засгийн газрын хуралдаанаар оруулах, оруулахгүйгээ шийдээгүй байгаа олон хуулийн төсөл бий. Төслийн шатанд олон саналууд боловсруулагдаж байдаг. Тэр бүрийг яриад байх нь буруу гэж бодож байна. Хуулийн төсөлд төлбөртэй бүс байгуулах биш, харин төлбөртэй замын концепц байгаа. Өөрөөр хэлбэл оргил ачааллын үед тодорхой замуудад төлбөр тогтоох асуудал сайд нарын саналыг авах түвшинд яригдаж байна. Харин Засгийн газрын хуралдаанаар ороогүй байгаа бөгөөд хурлаар орж хэлэлцсэний дараа УИХ-д өргөн барих эсэх асуудал шийдэгдэнэ" гэв.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ийм дуф болоод л огцор татан буугд гээд жагсаад байгаа юм биш үү ард түмэн

  • Х
    хүннү

    Одоо болсоон. Хангалттай доромжилсон. Тийм л юм бол яах гэж замын хураамжаа нэмсэн юм? Нэг зам дээр хоёр хураамж төлнө гэж юу байсан юм. Та нарын хийдэг ажил чинь энэ үү? Ер нь ч тэгээд Улаанбаатар хотын түгжрэл хариуцсан сайдаар ч яах юм билээ. Түгжрэл нэрээр сүүлийн хэдэн жил баахан мөнгө хуслаа, үр дүн алга. Гол дүгжрэл үүсэгдэг гарын арван хуруунд багтраар цөөхөн цэг байна. Үүнийг шийдээд явах нь яасан юм? Амраар нь иргэдээ шулж мөлжих янз бүрийн шийдвэр гаргах юм. Бүтээн байгуулалт хий. Хүний нүдэнд харагдах юу хийсэн юм? Цаасан дээр хэдэн юм сараачсан болж, хүний ой тойнд оромгүй мөнгө яриад суухаа боль. Та нарын энэ панг захын “улны нөхөр” ярьж чадна. Ажил хийж байгаа дүр эсгэж ард олны уурыг барах хэрэггүй. Наад түгжрэлээ одоо орхи. Ойр ойрхон гэрлэн дохио, явган хүний гарцуудыг цөөл, 5 газарт давхар зам барь.

  • З
    Зочин

    бусад замуудад улны бид хэд тэг зогсолт хийх үү

  • З
    Зочин

    зайлаа чи