Л.Мөнхбаясгалан: Газрын тосны үйлдвэр барих төсөлд Энэтхэгээс 431 сая ам.долларын зээл авах асуудлыг МАН-ынхан шуурхайлж, сайд нар нь гишүүдийг “кнопдуулж“ байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 12 сек
60
legacy:munkhbayasgalan gishuun/baysaa 1.jpg

УИХ дахь МАН-ын бүлэг Дорноговь аймагт баригдаж буй Газрыг тос боловсруулах үйлдвэрийн явцтай холбоотой асуудлаар хуралдаж, мөн АН-ын бүлгийн хуралдаанд дээрх асуудлыг танилцлуулжээ.

Энэ талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өгөхдөө "Газрын тосны үйлдвэр барих төсөлд Энэтхэгээс 431 сая ам.долларын зээл авах асуудлыг бүлгийн хуралд орж ирж ярьсан. Одоо байнгын хорооны хуралдаанд шуурхай танилцуулж байх шиг байна. Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанд МАН шууд дэмжихээр тохиролцож, гишүүдийг кнопдох юм байна. Манай бүлгийн хуралдаанд хэлэлцэгдсэн ч бүлгийн дийлэнх гишүүд дэмжээгүй. Гишүүдийн саналыг хураагаагүй.

Энэ мэт олон нийтийн анхаарал суларсан үед 14 мега төсөл гэдгээр гэнэтийн дайралтууд хийж орж ирэх юм. Бид үндсэндээ 1.7 тэрбум ам.долларын өрөнд орж байна. Дээр нь газрын тосны үйлдвэр байгуулаад тэр нь нөөц хангаж чадах эсэх нь бүрхэг байгаа. 10 гаруй улс орон руу газрын тосны хайгуул хийх компаниудыг тендерт оролцуулаач гэсэн санал өгсөн нэг ч орноос ирээгүй. Дахиад л мөнөөх Энэтхэгийн Мега инженеринг компани орж ирж байгаа. Энэ мэт асуудлаа гишүүдэд танилцуулах боломж олгохгүйгээр орж ирж байна.

Хоёрдугаарт, сайд нар УИХ-ын гишүүдийг бөөн бөөнөөр нь дагуулаад Оюутолгой, Таван толгойг үзээч гээд авч явж байна. Нөгөө гишүүд нь юм үзээгүй юм шиг явж ирээд гоё, сайханыг нь гайхаад кноптчихдог. Гэтэл хэн ч төр төслийг эдийн засгийн өгөөж, улсын бодлогод нийцэж байгаа эсэх, ҮАБЗ-өөс ямар зөвлөмж гарсан зэргийг огт анхаарч шийдэхгүй байна.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Үйлдвэрээ хурдан бариач, яриад л байх юм, хийх л хэрэгтэй ш дээ, юм хийх гэхээр л тэгж ч болохгүй, ингэж ч болохгүй гээд мэдээчингүүд олшрох юм, хэзээ болох юм, удахаар улам л замхраана шүү дээ

  • З
    Зочин

    Мөнхбаясгалан зөв ярьж байна. ГТБҮ-ийн төслийн одоогийн явцыг сайн шалгаж үнэлэлт дүгнэлт зөв хийхгүйгээр нэмж зээл авах тухай ер ярьж болохгүй. 2017 оноос хойш Хийсэн ажлыг нь хар. Алтанцэцэг гэдэг мангар хүүхнээр энэ төслийг удирдуулж хайран хөрөнгө сүйтгэж өрөнд оруулж байна. Ядахдаа түүхий тосны асуудлаа шийдэж байж энэ төслөө үргэлжлүүлэх эсэх ээ шийдээч. Сайншандаас дорнод хөөлтрүү төмөр зам тавих байтал, үйлдвэрт хэрэглэх түүхий тосны хэрэгцээний 25 хувийг ч хангаж чадахгүй тамсагруу их хөрөнгөөр хоолой тавьж тэнэгтэж байгааг хар!!!!!!

  • И
    Иргэн

    Үйлдвэр барихгүй тэгээд яах юм шүүртэй шулам минь, Женко та 2 р Монголыг оросын хараат байлгах хүсэл чинь удахгүй дуусна за.

  • И
    иргэн

    ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР БАРИХААР БЭЛДСЭН МӨНГӨ ХААЧИВ. ҮЙЛДВЭР БАРИГДААГҮЙ ХЭДЭН АГУУЛАХ Л БАРЬСАН БИЗДЭЭ. ТЭР МӨНГНИЙ ХОЙНООС ТӨР ХӨӨЦӨЛДӨХГҮЙ ЮМ. АРД ИРГЭДЛ БУХИМДААД ЖХГСААД БАЙХ ЮМ. ЖАГСАЖ ШААРДАХААР ХҮМҮҮСИЙН ЗАХИАЛГААР МӨНГӨӨР ЖАГСАЖ БАЙНА ГЭЖ ХҮМҮҮС ЯВУУЛЖ ХАЛААСАНД НЬ ХУЛГАЙЧ ШИГ МӨНГӨ араас нь ХИЙГЭЭД ЗУРГИЙГ НЬ АВААД БАЙХ ЮМ ХУЛГАЙГАА НУУХ ГЭЖ УЛАМ БАРИГДААД МАШ ИЧМЭЭР. БУЛАВЧ бултайна даравч ДАЛДАЙНААРД ТҮМЭН ӨӨРИЙН УХААНТАЙ МЭДРЭМЖТЭЙ.. БИЛЧЭЭР ДАГААД ӨВСНИЙ ХОЙНООС МАЛ ШИГ ХААШАА ТУУНА ТИЙШЭЭ ЯВНА ГЭЖ БАЙХГҮЙ ШДЭЭ . АРД ТҮМНЭЭ ХЭТЭРХИЙ ДОРД ҮЗЭХ ЮМ.ӨӨРИИЙН УХААНТАЙ ШҮҮ. ТА БҮГДИЙН ХҮССЭНЭЭР ЯДУУ БАЙЛГАЖ БАЙГААД ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ЗАЛЖ ЗАЛУУРДАГДАХГҮЙ БАЙХАА.

  • З
    Зочин

    Энэ үйлдвэр нь тэгээд ийм нэмж зээл аваад босох юмуу? Өмнөх зарцуулалтын шалгаарай даа. Өчнөөн жил өнгөрлөө

  • З
    зочин

    ЗӨВ Л БАЙНА. ГАРЦ ОЛОХ НЬ ЧУХАЛ ХОВ ЖИВ ЦААШАА