Б.Батцэцэг: АН-ын саналаар С.Эрдэнийг дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр тавих боломжгүй байсан учраас Чикаго хот дахь дэд консулаар томилсон

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
110
legacy:Erdene gishuun/311273226_3006067256358274_619350904065872183_n.jpg

АН-ын дарга асан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хот дахь дэд консулаар томилсон тухай асуудлаар УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа.

Ингэхдээ тэрбээр "Хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Танхимд орсон АН, ХҮН намын сайд нар гадаад улсад томилох элчин сайд нарыг засагт орсон нам бүрийн квотыг хангах саналыг тавьж байгаа. Ерөнхий сайдаас ч мөн үүрэг өгөхдөө хамтарсан ЗГ-ын зарчмаа барьж, намуудын боловсон хүчнийг тодорхой хэмжээнд томилох чиглэл өгсөн. Гурван газарт гурван намаас консул томилогдсон. Дараагийн санал болгосон хүмүүст бид тодорхой шалгууруудыг тавьж хэлний шалгалт авч байгаа.

С.Эрдэнийн хувьд намын дарга байсан, Орос хэлтэй, улс төрийн туршлагатай гэдэг утгаар АН-аас санал болгосон. Бидний зүгээс дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр тавих боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Ингээд дэд консулаар томилж байгаа.

Дэд консулын хувьд ихэвчлэн тухайн улсад байгаа Монгол иргэдтэй харьцдаг. Чикаго хотод Монгол Улсын хамгийн олон иргэд суурьшдаг учраас хоёр жилийн өмнө консулын газраа байгуулсан. Тиймээс иргэдтэйгээ харилцах талаас нь С.Эрдэнэ даргыг АН-ын саналаар Чикаго хот дахь дэд консулаар томилсон" гэв.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

  • З
    Зочин

    Чикакод амьдардаг монголчууд эсэргүүцэж С.Баярыг Лондонгоос татуулдаг шиг юм болох бий ккк

  • З
    Зочин

    энэ одоо яах нь вэ дээ тэтгэврийн өвгөн

  • И
    Иргэн

    Энэ МАН-ынханыг одоо юу гэж хэлмээр ч юм дээ. Батцэцэг гэж хогийн амьтан

  • Б
    Болио

    Зөнөг бах мэлхий бас ануусын нүхэнд бүгэх нь

  • З
    Зочин

    Та нар заавал юм болгонд иргэдийн уурыг нь хүргэх зорилготой ажилладаг юмуу

  • З
    Зочин

    Зайлаачээ

  • И
    иргэн

    ШАВАР БУРХАН ШИГ АРД ИРГЭДЭД НЭГ ЮМ ХЭЛЭЭД Л СУУХ ЮМ. ЯГ ТОТЬ ШИГ НЭГ ЮМАА ТАЙЛБАРЛААД

  • З
    Зочин

    Мундаг хүн шүү дээ Амжилт хүсье

  • З
    Зочин

    Энэ муу боловсролгүй шахам хүний ярьсаныг ч ойлгодоггүй паалгар авгайг одоо сайдаас нь татах нь зөв. Энэ эмийг ер нь хэн дээш нь татаж, гадаад харилцаанд сургах сургалт явуулаад байгаа юм бэ. Энэ хүн аялагч Батбаяр, үг хэл нь дийлдэггүй заргач Мөнхэрдэнэ, бас бус нярав, ролооч энээ тэрээ гээд төрөл садан түмэн хүнийг гадагш элчин, консул, ажилтнаар явуулж байна үтэр түргэн зайлуулах хэрэгтэй. Энэ хүн хэвлэл, уул уурхай, аялал жуулчлал хийхгүй юм гэж алга. Заль мэх нь дэндсэн шуналтан. Ямар хүнийг сонгуульд нэр дэвшүүлээд, бүүр болохгүй нөхцөлд элсэн сайд болгох болзолтойгоор баруун бүсэд нэр дэвшүүлж, Хүрэлсүх онгоцон дотроос энэ хүний талаар сурталчилгаа хийдэг байна аа. Үнхээр төр илчирж байна.

  • И
    иргэн

    ЗААВАЛ ЯВАХ АЛБАТАЙ ЮМ УУ. ТАНЫ ХУВИЙН АЛБА ЮМ УУ. БОГДЫН БООРЦОГ ТАРААЖ БАЙГАА ЮМ ШИГ БОЛОХ НЭЭ ТӨРИЙН АЛБА. ӨӨРСДИЙГӨӨ ХААН ХАТАН ГЭЖ АНДУУР ДЭМИЙРЭХ ЮМ