Х.Ганхуяг: 15 жилийн нөөцтэй, 20 хүрэхгүй хувийн гүйцэтгэлтэй газрын тосны үйлдвэрийн зээлийн гэрээг зөвшөөрлөө гэхэд ТӨСӨВ ТОДОТГОХ асуудал үүснэ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 2 сек
240
legacy:Hassuuriin ganhuyag/Ganhuyag yaria/9.jpg

УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асууддыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Газрын тосны үйлдвэрийн асуудлыг бүлгийн хуралдаанд ярихдаа нэг талаас Энэтхэгийн талын буруу, манай ЗГ-ын ч буруу, ковидоос ч шалтгаалсан зэргээр асудлууд яригдлаа. Гэхдээ энэ төсөл бүтэн найман жил үргэлжилж байгаа атал 20 хүрэхгүй хувийн гүйцэтгэлтэй, мундаг захиралтай гэдэг мэдээлэл л авч байна. Төсөвт өртгийг 500 сая ам.доллароор нэмэгдүүлнэ гэж буй. Анхны гарсан ТЭЗҮ чинь яахаараа ийм алдаатай байдаг юм. Яг хэдэн жилийн дотор өөрийн өртгөө нөхөх нь ч тодорхойгүй байна. Ер нь яагаад Дорнод руу төмөр зам биш хийн хоолой татсан юм. 15 жилийн л нөөцтэй юм байна шүү дээ. Түүний оронд төмөр зам, эсвэл авто зам татсан бол ядаж дараа нь ашиглалтыг нөхөх боломжтой байсан. Гэтэл газрын тосны үйлдвэр барих нэрээр ажилчдын орон сууц хүртэл барьчихсан. Миний мэдэхийн энэ төслийн ажил 2 дахь удаагаа хойшилж байна. Хойшилсон хугацааны алдагдсан боломжид хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй. Салбар дунд нь хаягдаж байна. Бид өнөөдөр зээлийн гэрээг зөвшөөрлөө гэхэд дахиад төсөв тодотгох асуудал үүсэж байна.

Хуваалцах:240

СЭТГЭГДЭЛ (24)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Үйдвэрийг нь гацааж байгаад үндсэн баялгийг нь зөөчихдөг аргагүй л хулгайч луйварид төр дээрэмдэж улс тлноу буйн жишээ мөн

  • З
    Зочин

    Хэдэн монополын бууны ноход боль нефтийн үйлдвэр бидний ирээдүй

  • З
    Зочин

    Монгол хөгжих нь хол байна даг үндэсхэр үзэл алга болчих юм яааваас

  • З
    Зочин

    Нэг нь шийдэж эхлүүлээд, нөгөө нь дутуу хаяж гацаадаг технолог, “алдагдсан боломж”-ийн өртөг үүсгэдэг. Бие биерүүгээ чихээд хариуцах эзэнгүй болгодог. Энэ шийдлийн алдааг улс төрчдөөс биш, салбарын асуудал хариуцсан мэргэжилтнээс нэхэ ёстой.

  • З
    Зочин

    Хоёр их хөрш БРИКС-ийн шугамаар энэ төслийг гацааж байгаа байх шүү

  • З
    Зочин

    Ярзгар этгээд харин энэ удаа зөв дуугарчээ

  • З
    Зочин

    Энэ хүрэлсүх ягд монгол улсыг хорлоод бна энэ хүн үү эсвэл цаан нь хүн бна уу ,,Дарханы зам ,,, таван толгой түлш,,, нефтийн үйлдвэр гээд зөндөө юм бна аа энэ хүн хэн бэ ягд ийм хорлон сүйтгэх ажилгаа юу ард түмэн юу гэж бодож бна аа ......

  • Н
    Наран

    Хариуцлагыг нь Хүрэлсүх ,Энэтхэгийн засагын газар хоёрт үүрүүл . Хүрэлсүх ээ хариуцлагаа үүр 15 хан жилийн нөөцтэй , асар өндөр өртөг зарлагдаад талдаа ч ороогүй .Ийм чухал үйлдвэрийг очиж очиж Энэтхэгчүүд байхдаа ч яахав дээ .Монголын баялагт шунахаас өөр тусгүй хар арьсууд шдээ .

  • З
    Зочин

    Мордохын хазгай гэгчээр ултай судалгаа хийхгүй яаран дааран Энэтхэгтэй холбогдсон нь нэг л ойлгомжгүй. Уг нь Төвлөгөөний комиссын Намжим гуай Японы талтай бүх юм тохирчихсон

  • З
    Зочин

    Оросууд гацаагаад бгаа юмуу, манай нефт импортлогч компаниуд гацаагаад бна уу. Аль аль нь ашиг сонирхлын зөрчилтэй л дөө

  • З
    Зочин

    Петро чайна дачин тамсаг газрын тосоо өгөхгүй гээд гэдийвэл тэгээд дуус2 үйлдвэр балгас болох уу

  • З
    Зочин

    15 жилийн нөөцтөй юм уу. Ашиглалтанд орох гэсээр байтал нөөц дуусаа. Гүйцэтгэл дөнгөж 20% нээрээ арай юмаа.

  • З
    Зочин

    МАН ийм бж үхсэн ацны 14 мэга төсөлвз дарханы зам 8 жил барилаа дуусаагүй л бна

  • H
    Hun

    Энэ үйлдвэр 2040 онд ашиглалтанд орноо гэж нээлтийг нь хийж Хүрэлсүх тууз хайчилж байхад мэддэг хүн хэлж билээ дээр нь нөөцгүй тийм үйлдвэрээр яах ч юм билээ энэ үйлдвэрийг ашиглалтад оруулах чадвар менежмент хийх хүн Монголд алга нэг салтаанасаа крандуулсан авгай ажил явуулах биш улам нурааж байна гаднаас менежер авчирдаг юмуу яадаг юм

  • З
    Зочин

    Наад газрын тосны дампуурсан үйлдвэрийнхээ асуудлаар олон нийтэд тодорхой мэдээлэл өгөхгүй юм уу. Хулхи энэтхэгчүүд Хятадаас долоон дор шүү.

    • З
      Зочин

      Энэтхэг ямар хамаатай юм бэ.? Харин ч туслах гэсэн сэтгэлийг ашиглаад сурчихсан авилгачдын буруу

  • З
    Зочин

    Нүүрсгий хулгайч батэрдэнэ сэддорж бадраа наранбаатар нарын хулгайлёан мөнгийг хөрөнгийг хурааж түүгээрээ наад нефтийн үйлдвэрээ барь

  • Э
    Энэ ганхуяг гэдэг хүн яаахаар монголд хэрэгтэй төс

    Энэ ганхуяг гэдэг хүн яаагаад монголд хэрэгтэй төслийг гацаадаг юм бэ ер гадны сэтгэлээр хандах юм арай юм нээрээ

  • З
    Зочин

    Манай улсад газрын тосны үйлдвэр маш чухал шүү, өөрсдөө мөнгө байхгүй юм чинь гадны зээлээр барихаас өөр яах билээ, хяналт сайн тавих, амжилт

  • Z
    Zochin

    Үйлдвэр барих мөнгөө хуваагаад идчихсэн нүүрсээрээ бартер хийж хийн хоолой татуулсан үйлдвэр яг ашиглалтанд орж чадхуу

  • Н
    Нам бус иргэн

    Манайд шатахуун боловсруулах өөрийн үйлдвэр хэрэгтэй юу гэвэл ямарч нөхцөл үүссэн хэрэгтэй. Харин яагаад манай эхлүүлсэн улсдаа чухал бас том гэж нэрлэгдэх төслүүд удаашраад байдаг, зогсдог эсвэл бүр буруу хийгдсэн болж таараад байдаг юм бэ? Яагаад ажил хийж чаддаггүй, гараас нь юм гардаггүй тэр байдал нь жирийн зүйл шиг болчихсон улс гэж ийм тамын тогоо байдаг байна аа!?

  • З
    Зочин

    хулгайчид тоноод дуусч байна

  • З
    Зочин

    Үйлдвэр барихтай зэрэгцээд орон сууцны хотхон эхлэж барьдаг Зөвлөлт маягийн туршлага.

  • И
    Иргэн

    МАН-АН-Н мафиуудын холиоон бантан!!