Б.ЖАВХЛАН: НӨАТ-ыг хавтгайруулж хөнгөлөлт эдлүүлэх биш бага орлоготой хэсэг рүү буцаан олголт, боломжуудыг олгох цогц шинэчлэлт хийнэ

Улс төр
Delgertsetseg
Унших: 1 мин
30
legacy:Javhlan said/1120.png

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөх үеэр УИХ-ын Хаврын чуулганд Татварын багц өөрчлөлт, шинэчлэлтийн асуудлуудыг өргөн барихаар болсныг дурдлаа. Энэ талаар хэлэхдээ " Энэ удаагийн Засгийн газраас өргөн барих татварын цөм нь НӨАТ байх болно. Үүнийг нэлээн тооцоо судалгаатай, татварын байгууллагуудын сүүлийн 10 гаруй жил хөгжүүлсэн Ибаримт-ын жишээ олон улсад сайн туршлага болсон. Эдгээр боломжуудад суурилж бид НӨАТ-ын шинэчлэлийг хийнэ. НӨАТ төлөгч нарын 10 хувь нь нийт НӨАТ-ын орлогын 60 хувийг төвлөрүүлдэг. Тиймээс хавтгайруулж хөнгөлөлт эдлүүлэх биш бага орлоготой хэсэг рүү илүү их НӨАТ-ын буцаан олголт, боломжуудыг тавьж өгөх байдлаар татварын цогц шинэчлэлийн хуулиуд өргөн барихаар зэхэж байна. Мөн бид нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл татвар төлөгчдийн дунд хэлэлцүүлэг явуулна. Энэ талаар ЗГ болон Сангийн яамны цахим мэдээлэлд санал асуулга авч эхэлсэн. Чуулган завсарлахаар олон нийтийг хамруулсан татвар төлөгч нарыг хамруулсан хэлэлцүүлэг санал асуулга болно. Үүнд идэвхтэй оролцоорой. Та бүхнээс хамтарч ажиллахыг хүсч байна" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    ХАВТГАЙРЧ ЮМ МӨНГӨӨРӨӨ АВСАН БОЛ ХАТГАЙГААР НЬ ӨГӨХ ҮҮРЭГТЭЙ Ш ДЭЭ. ЭНЭ ЯМАР ЖАВХЛАНГИЙН ХУВИЙН МӨНГӨ БИШ. ХУДАЛДАН АВАГЧИЙН МӨНГӨ. ОДОО БҮР ХҮНИЙ МӨНГӨӨР ЯДУУЧУУДЫГ ТЭЖЭЭХ НЬ ЛДЭЭ. ОДОО БҮР ГЭГЭЭН ЦАГААН ӨДӨР ЛУЙВАР ХИЙХНЭ ЭНЭ ТӨР. ЯМАР ЮМНЫ БАГА ОРЛОГО ХЭН Ч ХЭНИЙГ ТЭЖЭЭХ ҮҮРГЭГҮЙ

  • З
    Зочин

    юун дандаа тэгшитгэх юм ярьдаг юм. төлсөнөөрөө л НӨАТ авах нь зөв

  • З
    Зочин

    БАГА ОРЛОГТОЙ ХҮМҮҮСИЙГ ТЭЖЭЭХ ХӨДӨЛГӨӨН БОЛОХ НЬ Л ДЭЭ: БУСАД ИРГЭД ХЭНИЙГ ТЭЖЭЭХ ҮҮРГЭГҮЙ. САЯ ТӨГРӨГНИЙ ЮМ АВАХАД ДАНДАА НЭГ ЮМ ТООЧООД ӨГДӨГГҮЙ Ш ДЭЭ6 ЕР НЬ ЭНЭ НӨТ ГЭДЭГ ЧИНЬ ЦЭВЭР ЛУЙВАР