“Түлш, зуухны стандарт ба технологи“ сэдэвт дэд хэлэлцүүлгийг 14:00 цагт УИХ-ын гишүүн З.Мэндсайхан ахалж хийнэ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Mendsaihan said/SHB_5936.jpg

УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй утааны асуудлаарх "Түлш, зуухны стандарт ба хяналт" сэдэвт дэд хэлэлцүүлэг өнөөдөр 14:00 цагт болохоор товложээ. Дэд хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн З.Мэндсайхан даргалж явуулах юм.

Түүнчлэн ирэх долоо хоногийн лхагва гарагт гурав дахь дэд хэлэлцүүлэг, "Утаа ба хяналт шалгалт" сэдийн хүрээнд болох бөгөөд УИХ-ын гишүүн Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баябаатар даргалж явуулна.