Г.Очирбат: Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн зарим мэдээллийг “төрийн нууцад“ авчихсан гээд өгөхгүй байсан

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:ochirbat gishuun/449850091_907788331393009_7726156667153526534_n copy.jpg

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, тогтоүл баталлаа.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Очирбат: Байнгын хорооноос мэргэжлийн ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл цуглуулахад их хүнд нөхцөлд байсан. Бүх мэдээллийг төрийн нууцад авсан гээд өгөхгүй байсан. Олон талаас нь шахаж шаардсаны дүнд Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан. Нийт долооон чиглэлтэй тогтоолын төсөл байгаа. Гишүүдийг дэмжиж өгөхийг хүсье.