Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Б.Баярбаатар: Сар шинийн баярын бүх нийтээр тэмдэглэх хугацааг 7-10 хоногт болгох нь зүйтэй
360

Энэ жил сар шинийн баяраар билгийн тооллын шинийн НЭГЭН тасарч буй талаар Гандантэгчэнлин хийдээс болон зурхайчид мэдэгдсэн. Тодруулбал, хоёрдугаар сарын 28-нд битүүлж, гуравдугаар сарын 1-нд шинийн НЭГЭН тохиох байсан ч ийнхүү тасарсан тул гуравдугаар сарын 1 буюу шинийн 2-нд золгоно.
Тэгвэл бүх нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн талаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас тодрууллаа. Тэрбээр "Сар шинийн баярын бүх нийтээр тэмдэглэх хугацааг 7-10 хоног болгох нь зүйтэй. Богино хугацаанд тэмдэглэх нь холын замд осол гаргахаас авахуулаад олон эрсдэл дагуулна" гэв.



