С.Бямбацогт: Миний бие мөнгөн байтугай шаазан аяга ч аваагүй. Хэзээ ч тийм зүйл авахгүй гэдгээ холбогдох хүмүүст хатуу сануулсан болно

Хоосон
Sosorburam
Унших: 1 мин
50
legacy:Byambatsogt gishuun/413943227_3756339994646308_6385499873364163853_n copy.jpg

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт тэргүүтэй таван хүний 50 насны ойд хүндэтгэл үзүүлж, долоон сая төгрөгийн төсөв, мөнгөн аяга бэлэглэсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан.

Тэгвэл энэ талаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өөрийн цахим хуудаснаа тайлбар гаргажээ. Тэрбээр:

-Аваагүй аяга, тэмдэглээгүй 50 нас хүний мууд ямар их дуртай улс вэ. Надад болон нэр бүхий хүмүүст мөнгөн аяга гардуулах тушаал гаргасан нөхдийн өмнөөс хүлцэл өчье. Үнэнийг хэлэхэд би тэр аягыг нь огт аваагүй болно.

Ийм ёс зүйгүй тушаал шийдвэр яагаад гаргав гээд асуухаар хуучин тогтсон уламжлал, бүх яамдад угаасаа байдаг л зүйл гэсэн молхи тайлбар хийснийг хувь хүнийхээ хувьд дургүйцэж хүлээж авсан.

Би сайдаар байгаа цагтаа Батлан Хамгаалах Яам, ЗХЖШ-т дахиж ийм зохисгүй үйлдэл гаргуулахгүй. Дахин хэлэхэд миний бие мөнгөн аяга байтугай шаазан аяга ч аваагүй болохоо, мөн хэзээ ч тийм зүйл авахгүй гэдгээ холбогдох хүмүүст хатуу сануулсан болно" гэж бичжээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • И
    иргэн

    50 нас тэмдэглэх нас юм уу Мөнгө хөрөнгө харсан цэргийн хүн байж болохгүй Хангалттай цалин урамшуулал өгдөг ядуу ард түмний мөнгө шүү Махан бөмбөлөгүүдийг турникенд суниалгаад биеийн тамирын шалгалт аваад чадахгүй бол урамшуулалгүй хөөгөөд явуул Олигтойхон хээрийн сургуульд сар явж үзээгүй нусанууд шүү

  • З
    Зочин

    хүндэтгэл үзүүлэх ёс хаа чбайдаг юм. хамт олон нь ахмадууддаа, тэтгэвэрт гарч буй аүмүүстээ өгдөг л юм. аүндэтгэл гэдгийг ойлгоагүй дэндүү попрохоо боль. насан баярын ойгоо нууцхан тэмдэглээд тэр байтугхй юм , авлига чи авч л байгаа

  • З
    Зочин

    Генерал, хурандааг украйн явуул

  • З
    Зочин

    Энэ бол юу ч биш. Тэр гүзээтэй хурандаа нар чинь зун ийш тийшээ амрахаар явахдаа унааны зардлаа хүртэл яамнаас гардуулж авдаг шүү.