VISUAL TOIM: Л.Оюун-Эрдэнийн дөрвөн жилд юу өөрчлөгдөв

Visual toim
YanjindulamУнших: 4 мин 21 сек
30
legacy:2025/01/Oyuk yu uurchluv 2.jpg

"Шударга тав"-аас Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд хүртлээ "дэвшсэн" Л.Оюун-Эрдэнийн танхимын дөрвөн жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд түүний чиглүүлсэн Засгийн газар олон нийтийн зүгээс бишгүй их санал, шүүмжийг авч өнөөдөртэй золгов. Тэгвэл түүний хийж хэрэгжүүлсэн бүхэн угтаа өнөөдрийн нийгэмд ямар дүр зургийг бий болгосон бэ гэдэгт бид эхнээс нь дүгнэлт тавих учиртай. Баримт статистик, олон улсын индекс гэдэг аль ч орны хөгжил дэвшлийг илүү дутуу өнгө будаггүйгээр тод гэгч нь харуулна. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засаг "толгойлсон" энэ дөрвөн жилд нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдэд ямар өөрчлөлт гарсан талаар VISUAL TOIM буландаа онцлон хүргэж байна.

-АВЛИГЫН ИНДЕКС-

legacy:Visual Toim/засгийн газар 4 жил/авлигын индекс.gif

“Трансперенси интернэшнл” байгууллагаас танилцуулснаар Монгол Улс авлигын индексээрээ ардчилсан бус орны тоонд хамаарч байна. Улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх, нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх, авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх зэрэг нэн чухал 13 мэдээллийн эх үүсвэрээр эрэмбэлдэг энэ индексээр манай улс сүүлийн жилүүдэд 180 орныг сүүл мушгисан хэвээр байна. 2024 оны авлигын индексийг хараахан танилцуулаагүй байгаа боловч бидний анхаарах ёстой асуудлын тэргүүн эгнээнд АВЛИГА байгаа нь бодит үнэн юм.

-ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ-

legacy:Visual Toim/засгийн газар 4 жил/эз өсөлт.gif

Цар тахлын дараах эдийн засгийн хямрал Монгол Улсыг тойрсонгүй. -4.6 хүртлээ агшаад байсан эдийн засгаа 2024 оны төгсгөл буюу гуравдугаар улирлын байдлаар өсөлттэй гаргалаа. Ингэхдээ 2023 онд түүхэндээ байгаагүй өндөр үзүүлэлтийг бий болгож, эдийн засгийн өсөлт 7.4 хувьд хүрэв. Үүнд уул уурхайн салбарын үйлдвэрлэл буюу нүүрс, зэс, төмрийн хүдрийн олборлолтын хэмжээ, үнэ ханш нөлөөлсөн.

-ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ-

legacy:Visual Toim/засгийн газар 4 жил/хэвлэлийн эрх чөлөө.gif

2021 оноос хойш Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээрээ тасралтгүй ухарсаар байгаа дүр зургийг та бүхэн харж байна. Бид энэ чиглэлд урагшлах биш ухарч байгаа нь харамсалтай.

-НҮҮРСНИЙ ЭКСПОРТ-

legacy:Visual Toim/засгийн газар 4 жил/нүүрс экспорт.gif

Нүүрсний экспорт манай улсын эдийн засагт голлох нөлөөг үзүүлдэг. Тэгвэл 2024 онд нүүрсний экспортын орлого 8.6 тэрбум ам.доллар болсон байна. Ингэхдээ экспортолсон нүүрсний хэмжээ 83.7 сая хүрсэн бөгөөд энэ нь түүхэндээ анх удаа нүүрсний экспорт 80 сая тонн давсан үзүүлэлт юм. Энэ онд ч манай улс үүнийгээ хадгалж, 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд буй.

-АРДЧИЛЛЫН ИНДЕКС-

legacy:Visual Toim/засгийн газар 4 жил/ардчиллын индекс.gif

2018 оноос хойш ардчиллын индексээр тасралтгүй ухарч байна. Энэ дөрвөн жилд ч ялгаа байхгүй 61-ээс 80-руу буюу 20 байраар ухарчээ. Ингэхдээ манай улсыг тус судалгааны байгууллагаас "Сүүлийн 10 жилд ардчилал мэдэгдэхүйц буурч байгаа улс орон" гэж дүгнэжээ.

-ГУРВАН МЕГА ТӨСӨЛ ГАЦААНААС ГАРАВ-

legacy:Visual Toim/засгийн газар 4 жил/3 төсөл.gif

Өнөөдөр Хамтарсан Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэгжүүлэх ажлынхаа эхлэлд олон жил гацсан мега төслүүдээ хөдөлгөх шаардлагатай хэмээн үзсэний дүнд гурван ч төсөл гараанаас гарлаа. 366 сая квт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийг цахилгаанаар 100 хувь хангах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, нүүрсний экспортыг 165 сая тоннд хүргэх дэд бүтцийн хүчин чадлыг бий болгох төмөр зам, монголын ард түмэн 51 хувийн өгөөж хүртэх ураны төслийг хөдөлгөлөө.

-ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР-

legacy:Visual Toim/засгийн газар 4 жил/ЗГ өр.gif

Засгийн газрын өр сүүлийн дөрвөн жил тасралтгүй өссөөр байна. 2020 оны байдлаар Засгийн газрын өр 26.2 тэрбум ам.доллар байсан бол 2024 онд 35.2 тэрбум ам доллар болж 8.3 их наядаар нэмэгдсэн дүнтэй гарлаа.

-ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-

legacy:Visual Toim/засгийн газар 4 жил/хөрөнгө оруулалт.gif

2024 оны 3 дугаар улирлын байдлаар гадаадын хөрөнгө оруулалт 2.9 сая ам.доллар байна. Хөрөнгө оруулагч топ таван улсаар Нидерланд, БНХАУ, Сингапур, Люксембург, Их Британи зэрэг улсууд нэрлэгдэж байна

-ӨРСӨЛДӨХ ЧАДВАР-

legacy:Visual Toim/засгийн газар 4 жил/өрсөлдөх чадвар.gif

Швейцарын Луизанн хотноо төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төв болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-г жил бүр танилцуулдаг. Ингэхдээ 64 улсын өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн үндсэн 4 хүчин зүйлээр үнэлэн эрэмбэлдэг. Монгол Улс 2015 оноос эхлэн Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд орсон боловч өнөөдрийг хүртэл сүүл мушгисан хэвээр байна.

-НЭГ ХҮНД НОГДОХ ДНБ-

legacy:Visual Toim/засгийн газар 4 жил/нэг хүнд ногдох днб.gif

Дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад нэг хүнд ногдох ДНБ 2370 ам.доллароор нэмэгджээ. Ингэхдээ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд манай улсын ДНБ 24 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

-ТОМИЛГОО-

legacy:Visual Toim/засгийн газар 4 жил/сайд нар.gif

Л.Оюун-Эрдэнийн танхимд өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 45 хүнийг сайд ажиллажээ. Энэ дөрвөн жилд Засгийн газрын бүтцэд хоёр ч удаа өөрчлөлт орж байв. Тэр дундаа зарим салбарын сайд нарын томилогдож ажилласан хугацаа улс төр дэх "Геннисийн амжилт-ыг тогтоогоод амжсан. Ямартай ч түүхэндээ байгаагүй өргөн бүрэлдэхүүнийг Л.Оюун-Эрдэнэ бий болгож ажиллаж байна. Одоогоор хамтарсан Засгийн газрын бүтцэд 21 сайд сайдын алба хашиж байна.

-ИНФЛЯЦЫН ӨӨРЧЛӨЛТ-

legacy:Visual Toim/засгийн газар 4 жил/инфляц.gif

2020-2024 оны хооронд инфляцид дээрх байдлаар хөдөлгөөн оржээ. 2024 оны 12 дугаар сард 9.0 хувьд хүрч, өмнөх сараас 0.9 нэгж хувиар эрчимжсэн дүнг харуулав. Үүнд хүнс, хувцас, түрээсийн зардал, автомашины үнийн өсөлт голлон нөлөөлжээ.

-ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН-

legacy:Visual Toim/засгийн газар 4 жил/днб засвар.gif

2021 онд манай улсын ДНБ-ий хэмжээ 43.6 их наяд төгрөг байсан бол 2024 онд 79.2 их наяд төгрөг болж өссөн. Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрт туссан хөгжлийн 14 мега төслийг амжилттай хэрэгжүүлснээр 2028 онд 132.3 их наяд төгрөгт хүрэх тооцоолол хийсэн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн байдаг.

-ҮХНӨ-

legacy:Visual Toim/засгийн газар 4 жил/үхнө.gif

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тогтолцооны өөрчлөлт хийхийн гол ач холбогдлыг улс төрийн тогтвортой байдлыг бий болгох хэмээн тодорхойлж болно. Улмаар 2024 оны өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний тоог 126 болгож, төлөөллийг нэмэгдүүлж сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин1 жил өмнө

    цаасан дээр өсч харагдуулсан энэ их тоог Оюунэрдэнэ уншиж ч чадахгүй . Уншлаа гэхэд юу ч ойлгохгүй !

  • О
    ОГЦОР !!!1 жил өмнө

    ХУДЛЫГ ҮНЭН МЭТ БОЛГОН ЯРЬЖ ЧАДДАГ ! ӨӨРИЙНХӨӨ ЭСРЭГ ШҮҮМЖТЭЙ ХАНДСАН ! ЭСЭРГҮҮЦСЭН ХЭНИЙГ Ч ГЭМТЭН БОЛГОН ХАРЛУУЛЖ ГҮТГЭЖ ТАРХИ УГААЖ ЧАДДАГ ! ХАМГИЙН БОЛОВСРОЛ МЭДЛЭГГҮЙ ! ЦААСАН ДЭЭР БИЧЭЭД ӨГСӨН ОЛОН ОРОНТОЙ ТООГ Ч УНШИЖ МЭДЭХГҮЙ ! ХААНА ЯАЖ ХЭРХЭН ДИПЛОМТОЙ БОЛСОН ЭСЭХ НЬ ХҮРТЭЛ ЭРГЭЛЗЭЭТЭЙ ! ГЭРЭЭ ЗАСЧ ЧАДААГҮЙ ! БАЙЖ ТӨР ЗАСНА ГЭЖ ! БУСДЫН ГАР ХӨЛ БОЛОН ТӨРИЙН ЭРГЭЛТЭЭР ГАРЧ ИРСЭН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛ ! ОЮУН-ЭРДЭНЭ !!!

  • З
    Зочин1 жил өмнө

    Ярих нь ихдэж хүчгүй байгаагаа болохгүй бол гайхчихаад өөрөө л асар их баяжсан байх даа. Ард түмний амьдрал улам дордсон шүү үнэндээ