Ө.Шижир: Д.Энхтүвшин гишүүний шийдвэр гаргалцдаг байшин нь хүчгүй болсон юм уу даа. Централ тауэр, “Шангри-Ла“-аас улс орны бүх асуудлыг шийдэж байсан нь нууц биш

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 1 сек
80
legacy:shijir gishuun/shijiro.jpg

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин манай сайтад өгсөн ярилцлагадаа "Засгийн газрыг ордноос бус “Гэрэгэ тауэр”-ийн 15 давхраас удирддаг болоод удаж байна. Дарга сайд нар тэнд очиж чиглэл, даалгавар авдаг" гэж хэлсэн нь олны анхаарлыг багагүй татлаа. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,

"Ганц компани Монголын ард түмний баялаг болох Эрдэнэс тавантолгойг, экспортын төмөр замыг хуу хамах төлөвлөгөө нь бүтэлгүйтчихээр төлөөний хүмүүс нь бухимдаад хэцүү байх шиг байна. Нэг компани улсын өнгөтэй өөдтэй тендер бүрийг хамаж, баялаг бүрийг эзэмшинэ гэдэг шударга ёс уу. Эрдэнэс тавантолгой нь улсад үлдээд, экспортын төмөр замуудаа улс нь өөрөө хийх болсон нь таалагдахгүй байгаа юм уу.

Централ тауэр, "Шангри-Ла"-аас улс орны бүх асуудлыг шийдэж, Ерөнхий сайдаас авхуулаад Цагдаагийн ерөнхий газрын даргаас эхлээд бүх томилгоо хийгдэж, хэн хэн аль аль намаас нэр дэвших асуудлыг шийдэж, улс төрчдийг сонгуулийн хандив, дэмжлэг нэрээр нөлөөлдөг байсан нь нууц биш шүү дээ.

Д.Энхтүвшин гишүүний маань шийдвэр гаргалцдаг байшин нь хүчгүй болсон юм уу даа. Тэгээд л бачуураад байгаа байх. Та нар санаж байгаа бол сонгуулиар хамгийн олон улс төрчдөд хандив өгсөн компани юу билээ. Бүгд л ил байгаа шүү дээ" гэжээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    MCS даварч байгаа нь үнээн....

    MCS даварч байгаа нь үнээн....

  • Ш
    ШИЖИР

    ЭЗЭН БАТТУЛГЫН ШУУД ТУШААЛААР АРГАГҮЙН ЭРХЭНД ЭНЭХҮҮ ЗОХИОЛЫГ ХҮҮРНЭН ӨГҮҮЛЭВ !

  • З
    Зочин

    Энхтүвшин мундаг эх оронч залуу шижир чи чи зүгээр мулгуу арчаагүй чадваргүй хулгайч бас аймхай туулай зүрэхтэй

  • З
    Зочин

    Нохой ч хөөрхий эзнээ л өмөөрнө л дөө. Баянгол рёстораны хоолны шавхруу хамж иддэг амьтан

  • A
    ANUSDI

    Энэ Шижих гэж залуу хүн юмыг өөр өнцөгөөс харахгүй өөрийн эзэн болон Х.Баттулга гэж хүнийг өмөөрч юм ярих юм. МОНГОЛ УЛСЫГ ИХ ХОХИРООЖ БАЙНА. АЛДАГДСАН БОЛОМЖИЙГ ЭНЭ ХҮМҮҮСЭЭС НЭХЭХ ХЭРЭГТЭЙ.

  • Д
    Дэнзэн

    Энэ халтар суганы үс, цүнх баригч , шоронгийн хоригдол асан, циркийн хойд талын замын уулзварын тендер авч баяжсан бусдаар тэжээлгэгч бэртэгчин Энхтүвшин мэтийн макро түвшний хүмүүсийн чигчий хурууных нь талд ч хүрэхгүй л дээ

  • З
    Зочин

    Юу үнэн энэ үнэн

  • Б
    Бүх юм тодорхой боллоо...

    Монголыг 16 жил хорлосон Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар нийлж аваад Монголыг бүр их намаг руу чирэх гэж байна. Энэ Шижир гэж хүн чинь Женког Еөк байхад нь тамгын газрынх нь дарга байсан байх аа. Оюун-Эрдэнэ огцор. Монголыг хогийн тантан шиг болгож Монгол хүн Монгол хүнээ зүхэж үзэн ядсан нийгмийг бий болгосон Оюун-Эрдэнэ хамсаатнуудынхаа хамт дахиж хэзээ ч эргэж ирэхгүйгээр Монголын төрөөс алсран холд!!!...