Ч.Лодойсамбуу: Огцруулж орхиход тэгэж их хайрлаад байх Ерөнхий сайд, Засгийн газар биш

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 26 сек
100
legacy:lodoisambuu gishuun/lodoi1.png

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газар, Ерөнхий сайдын үйл ажиллагааг шүүмжилж байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Эсэргүүцэж жагсвал мөрдөж мөшгинө, шалгаж байцаана, ажлаас нь халуулна. Шүүмжилж үг хэлсэн УИХ-ын гишүүнийг элдэвлэж гэр бүлийнх нь хүний бизнесээр хүртэл оролдож байна. Энэ бол дарамт, дарангуйлал. Засагт хамтарсных олон жил чадаагүй ажлуудаа хийж эхэлж байгаа, зөв. Гэвч хүний эрх, эрх чөлөө гэдэг тэр том төслүүдээс бол хамаагүй үнэтэй шүү.

Засаг төрийг Ю.Цэдэнбал даргаас хойш хамгийн удаан толгойлж байгаа Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жилд улсаа ардчиллын индексээр 20 байр, авлигын индексээр 11 байр, хэвлэлийн эрх чөлөөний индексээр 41 байр ухрааж хурдтай дордуулсан.

Эдийн засаг өслөө л гэнэ. Хилийн гадна нүүрсний үнэ өсөж урд хөрш нэг жилд 80 сая тонн нүүрс худалдаж авсан нь Л.Оюун-Эрдэнийн зол болохоос гавьяа биш. Ахынхаа хар пиараас давж тэр гээд хэлчих олигтой ажил хийгээгүй энэ Ерөнхий сайд Их хуралд 42 суудал авч олуулаа болсон Ардчилсан намын бүлгийн улсаа бодсон шийдвэрийн хүчинд одоо л харин хийсэн ажилтай хүн гэсэн нэр зүүчих гээд яваа.

Хоёр тал болж аваад учир зүггүй байлдаж тоглох гэж биш ажил хийх гэж, сайныг нь дэмнэх гэж улс төрд орсон болохоор урдахаа л хийгээд Засгийн ажлыг тэр энэ гэж нэг их эсэргүүцэхгүй байгаа.

Хянах, засах, эрүүл шүүмж өрнүүлэх бүх боломжийг хааж улам хайрцаглаж эмзэглээд дарангуйллаа энэ мэт улам дархлаад байх юм бол огцруулж орхиход тэгэж их хайрлаад байх Ерөнхий сайд, Засгийн газар биш шүү дээ.

Таван нам, эвслийн 126 гишүүнтэй парламент хамтарсан засаг байгуулаад ажиллуулж чадахаа харчихсан. Дарангуйлагчгүй Засгийн газар босгочихож дөнгөнө. Хүний эрх, эрх чөлөөнд эмзэглэлгүй итгэдэг, ардчиллаа хайрладаг, эвийг эрхэмлээд ажил хийчих хүн олдох л байлгүй дээ" гэв.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Төриин эрхииг авчих гэсэн далд санаархал.Өөриинхөө хэлсэнээр байлдаж тоглолгүй зүгээр ажлаа хиисэн нь дээр байх шүү.Уг нь өөрииг чинь хииж чадах юмтай хүн гэж боддог юм сан.

  • З
    Зочин

    Би ес болъё гээд байна чи чадахгүй бүр дордоно...

  • З
    Зочин

    Жёнко зөвлөхтөй хёро баатар холбогчтой оюунэрдэнэ нямбаатар нарын үеэлүүд гүйцэтгэгчтэй мафжисан зохион байгуулалт тай эдгээр хүмүүсээс салах хэрэгтэй

  • З
    Зочин

    яг л эрлэгдорж шиг ярих болждээ,аргач үгүй дээ

  • У
    Уншигч

    Зөв шүү, хүний эрх, хүүхдийн эрх хамгаас дээгүүр.

  • З
    Зочин

    Огцруулах цаг нь болсон

  • З
    Зочин

    ... дээр нь чамайг эргүүлэн татахад нэг их хархмсаад байх хүн чи бас биш шүүдээ!!!!!

  • З
    зочин

    маш зөв шүү

  • М
    М.Амар настан

    Лодойсамбуу !Цэдэнбалын үеийг өнөөдөртэй Оюунэрдэнэтэй зэрэгцүүлэх аргагүй.Чи бол мэддэг дүр эсгэсэн,идэвхтэй хандлага гаргасан тийм л ажиглагдаад байгаа.Чи шүүх засаглал гээд хуцаад байсан өнөөдөр шүүх бүхийл талаар нэр хүнд байр сууриа алдаад байна.Өнөрцэцэг гээд гонгиноод яваад байсан.Би ардчиллыг дэмждэг,чамайг сонгосон хүний нэг.

  • З
    Зочин

    goyo shaalaa