Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ТҮК-ийн ажилтныг хутгалсан залуусыг олж тогтоожээ
40

Гудамжаар явж байсан ТҮК-ийн ажилтныг үл таних залуус хутгалж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Дээрх хэрэг энэ сарын 27-ны 19.00 цагийн орчимд бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Хохирогчид эмнэлгийн байгууллагын тусламж үзүүлсэн бөгөөд биед учирсан хохирлыг тогтоохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хэрэг үйлдсэн залуучуудыг олж тогтоосон” гэлээ.



