Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл “Засаглалын хямралд түлхэх, цаашилбал дарангуйлал тогтох бодит эрсдэлийг бий болгож байна“

Улс төр
Delgertsetseg
Унших: 1 мин 18 сек
150
legacy:oyun erdene/111118.png

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулсан талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл хийж байна. Тэрбээр дараах үндэслэлийг танилцуулав. Үүнд,

Хүний эрх, эрх чөлөө алдагдсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан баталгаат байдлын эрхийг хамгаалах үүднээс хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд өвлийн морин уралдааныг хориглох шийдвэрийг Улсын дээд шүүх гаргасан атал түүнийг үгүйсгэсэн шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ нь Засгийн газар Үндсэн хуульд заасан амьд явах эрхийн баталгааг үгүйсгэж УДШ-ийн гаргасан шийдвэрийг үл тоосон эрхзүйт төрийн эсрэг шийдвэр юм.

Ардчилсан тогтолцооны язгуур болох улс төрийн болон иргэний эрхийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг шахан хавчих олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттайгаар гутаан доромжлох, олон нийтийн сүлжээнд хуурамч мэдээлэл тараах зэрэг үйл ажиллааг Засгийн газраас зохион байгуулж байгаа нь олон нийтэд ил болсон. Түүгээр зогсохгүй үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хуурамч мэдээлэл тараах, бусдын нэр хүндэд халдах гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татан шалгах, гэр бүл хамаарал бүхий этгээд нь Засгийн газрын байгууллагын шалгалт оруулах зэргээр дарамт шахалт үзүүлэх зэргээр хууль бусаар үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарлах нь даамжирсан.

Хуулийн хэрэгжилт Засаглалын хямралын талаар, Засгийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, мөрдөн шалгах чиг үүргээ биелүүлэхийн оронд шүүхээр тодорхой шийдвэр гаргуулах зорилгоор шүүхийн бие даасан байдалд удаа дараалан халдаж олон нийтийн дунд шүүхийн нэр хүндийг гутаах, шүүхэд итгэх итгэлийг сулруулах ажиллагааг зохион байгуулж байгаа нь засаглалын хямралд түлхэх, цаашилбал дарангуйлал тогтох бодит эрсдлийг бий болгож байна.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    Настан

    Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм.Чи залуу хүн ,өөрийгөө бод,бусдын гар хөл битгий бол,зон олон чинь чамтай,чамгүй болчих байхаа.

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Бууны нохой өөрөө зайл

  • З
    Зочин

    Эл

  • З
    Зочин

    Монгол Төрийн Сүлд билэгдлийг урж цуулсан хар билэгтэй хар энерги харийн санаатай гэдгийг чинь таньчихсан мэдчихсэн шүү дээ.....Монгол цустай гэдэг чинь үйлдлээс чинь эргэлзээтэй, Цуулсан сүлдэндээ сөгдсөн гэдэг чинь худал....Монгол Төрийн Сүлд....Монгол Өвөг дээдсүүдийн Ариун сүнс өршөөхгүй чамайг

  • З
    Зочин

    Элбэгдоржийн хүн гэдэг үнэхээр үнэн юм

  • З
    Зочин

    Лодойгийн бичсэн дотроос авах юм алга үгээ олж хэл.Улсын ажил бага зэрэг урагшлахад чиний нүд хорсоод бн уу.

  • З
    Зочин

    Гаргаж байгаа үндэслэл нь их eрөнхийдүү сошиалын дэл сул постуудын хэмжээнд л юм. Сэтгүүлчид нарийн салбарын мэдлэггүй болохоор ингээд eрөнхий пүн пан попдуухан юм л ярьдаг юм

  • З
    Зочин

    АН барьцаа ахиулж шантааж хийх гээд байна уу. Том юм авах гээд байна уу

  • И
    иргэн

    Юмны үнэ өсөөд цахилгаан төлбөр гэж дагаж өсөөд амьдрахад хэцүү боллоо

  • З
    Зочин

    Хамтарсан засаг гээд танай намын залуус арай гэжхоолонд хүрч байхад нь чи гай болж байгаа юм бишүү шодой гуай ккк

  • З
    Зочин

    Жонхуугийн гар хөл Данхыг л хамгийн түрүүнд зайлуулах хэрэгтэй иргэд ээ

  • Б
    Балдан

    Цаг болжээ

  • З
    Зочин

    Энэ дагзыг огцоруулсан нь дээрээ хэрэг алга МАНАНХҮН болоод жонхуурч байна, сонгууль хийгээд яадгийн

  • M
    Minkhuu

    Залуу дарангуулагчс салх болжээ