Dj koo: Сахиусан тэнгэр шиг тэр минь тэнгэртээ буцав

Хоосон
Sosorburam
Унших: 1 мин 1 сек
50
legacy:2025/02/bbrii.jpg

Тайванийн алдарт жүжигчин Барби Сю энэ сарын 2-нд уушгины хатгалгаа өвчний улмаас 48 насандаа таалал төгссөн билээ. Үүнтэй холбоотойгоор талийгаачийн нөхөр Dj Koo өчигдөр /2025.02.07/ албан ёсоор мэдэгдэл хийжээ. Учир нь нийгэмд олон янзын мэдээлэл гарсан учраас ийн тайлбар хийхээс аргагүй болсон гэжээ.

Тодруулбал тус мэдэгдэлд "Хоёрдугаар сарын 2-ны өдөр сахиусан тэнгэр шиг тэр минь тэнгэртээ буцав. Яг одоо би үгээр илэрхийлэхийн аргагүй гунигтай мөчүүдийг даван туулж байна. Надад үг хэлэх хүч алга, хүсэл ч алга.

Гэсэн хэдий ч энэ их уй гашууг ойлгож ч амжаагүй байхад зарим зүрх сэтгэлгүй хүмүүс гэр бүлийг минь гүтгэж эхэллээ. Зарим нь даатгалтай холбоотой санхүүгийн асуудлын талаар илт худал мэдээлэл тарааж, гэр бүлийн минь нэр хүндийг гутааж, бидний зүрх сэтгэлийг улам бүр шархлуулж байна. Ийм хүмүүс энэ хорвоод байдаг гэж бодох төдийд аймшигтай санагдаж байна. Та бүхнээс гуйя. Юанийг тайван амгалан байлгаад өгөөч. Үүнийг л би чин сэтгэлээсээ, цөхрөнгөө баран гуйж байна" гэжээ.

Барби Сюг нас барсны дараа түүний 83 сая ам.долларын хөрөнгийг хэн өв залгамжлах бол гэх мэдээлэл гарч эхэлсэн юм. Тэгвэл Dj Koo хадам ээждээ өв залгамжлах эрх мэдлийг нь олгох бодолтой байна гэжээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эмэгтэй хүнийг дэндүү их ажиллуулсан уүм биш үү хатгалгаа тустал нь хатгалгаа туссанаа мэдэхгүй болтол их ажилласан байх шив дээ

  • З
    Зочин

    хүн бусдыг өөр шигээ боддог гэсэн.бусдыг элдвээр хэлдэг хүмүүс өөрсдөө л тийм хүн гэсэн үг гэнэ билээ.монголд ч тийм хүмүүс их байдаг амнаас нь олигтой үг унадаггүй.өөрөө л тийм хүн байдаг гэсэн

    • З
      Зочин

      Яг үнэн, өөр шигээ заваан сэтгэж бгаа юм. Тийм юмнуудаас холоо явах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Хэнд хэрэгтэй юм бэ

  • З
    Зочин

    ANUSDI80955I77