Г.Дамдинням: “Бэртэгчин“ гэж нэр уг нь ардчиллыг “хямдруулж“ хөнжил хэсэж амь зууж яваа танай АН-н даргад жигтэйхэн зохих нэр

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин 7 сек
40
legacy:Damdinnyam/2024 байнгын хороо/02077.png

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн талаараа өчигдөр мэдээлсэн. Энэ үеэр "Өөрсдөө үйлдэл хийхгүй, "АН-ыг Засгаас гарчихаач ээ" гээд дундаас ашиг хонжоо харж байгаа Ардын намын залуучуудад хандаж хэлэхэд ийм хүмүүсийг БЭРТЭГЧИН гэдэг юм" гэж хариу тайлбар хийсэн юм. Учир нь үүнээс өмнө УИХ-ын гишүүн Г.Дамдинням "АН ер нь өөрсдөө ЗГ-ын бүрэлдэхүүнээс гарчихмаар байгаа юм. Тэгээд шаардлагаа тавиад явах хэрэгтэй" гэсэн юм.

Ч.Лодойсамбуугийн хэлсэн үгний хариуд УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Өөрийн толгой дээрх "өлөн буг"-г харахгүй хүний толгой дээрх өвсийг шоолох гэж Монгол зүйр үг санаанд орж байна. Хаяг андуурч яваа "Бэртэгчин" гэж нэр уг нь Монголын ардчиллыг "хямдруулж" хөнжил хэсэж амь зууж яваа танай АН-н даргад жигтэйхэн зохих нэр байна. Түүндээ хэл наад үгээ Засагт хамтарсан юм бол хамтарсан шиг хамтарч сайн, муугаа цуг үүр. Үгүй бол халуун хөнжлөөсөө гарч сөрөг хүчнээ хийнэ үү дээ та хэд минь" гэж жиргэжээ.

Өөрийн толгой дээрх "өлөн буг"-г харахгүй хүний толгой дээрх өвсийг шоолох гэж Монгол зүйр үг санаанд орж байна...

Хаяг андуурч яваа "Бэртэгчин" гэж нэр уг нь Монголын ардчилалыг "хямдруулж" хөнжил хэсэж амь зууж яваа танай АН-н даргад жигтэйхэн зохих нэр байна. Түүндээ хэлнүү… https://t.co/e1VbgLHXYY

— Гонгорын Дамдинням (@Daimka07) February 7, 2025

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Дамдинням зөв хэллээ.

  • З
    Зочид

    Г.Дамдинням зөв хэллээ. Ч.Лодой чи чинь сэтгүүлч, улаан балыг хөтөлдөг байсан тэгээд чамайг УИХ-д сонгосон юм.

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Зөв хэллээ. Лодой ч муу хүн дээ