Монгол Улсын начин Б.Ганбаатарын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаанд  Улсын аварга О.Хангай түрүүлж, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрлэв

Хоосон
Sosorburam
Унших: 1 мин
10
legacy:2025/02/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-4 (1).jpg

Өнөөдөр Улсын тэргүүний Эрдэнэмандал сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан, самбо, жудо бөхийн ОУХМ, Монгол улсын начин Батаахүүгийн Ганбаатарын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаанд зодоглосон.

Уг барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрлэв.

Тус барилдааны

Түрүү бөх 8.000.000

Үзүүр бөх 4.000.000

Шөвгийн 4 бөхөд тус бүр 2.000.000 төгрөгийн бай шагналтай.

Мөн азтай 5 үзэгч тодруулж тус бүр 500.000 төгрөгөөр урамшуулав.

legacy:22255587/аварга.jpg