Б.Уянга: Ерөнхий сайдыг огцруулахаас би татгалзаж байна. Ч.Лодойсамбуу гишүүн хувийн эрх ашгаа улс орны асуудлаас тусдаа байлгавал яасан юм

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин 48 сек
80
legacy:2025/02/fbfd.jpg
legacy:uyanga gishuun/fbfd.jpg

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн талаараа өнгөрсан баасан гарагт мэдээлсэн. Ерөнхий сайдыг огцруулах бичигт УИХ-ын гишүүн Ж.Баярмаа гарын үсэг зурсан байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Уянга эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр:

-Манай улсад аливаа том төсөл хөдлөхөд гадны хөрөнгө оруулалт нэн чухал. Хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн их хардаг зүйл нь “Улс төрийн тогтвортой байдал”. Монгол Улсын Засгийн Газрыг богино хугацагаанд олон том ажлууд амжуулсан гэж би хардаг. Сүүлийн хоёр гурван сард л гэхэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ болох Монгол Хятадын Засгийн Газар хооронд тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулснаар төслийг хэрэгжүүлэх үүд нээгдсэн. Барилгын ажил нь өнөө маргаашгүй эхлэхээр хүлээгдэж байна.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхэлснээр баруун бүс нутгийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэх юм.

Францын Орона групп-тэй Зөөвч-овоо, Дулаан-уул ордыг ашиглах маш том гэрээг амжилттай хийж чадсан. Ач холбогдлыг нь Монголчууд бид бүгд сайн ойлгож байгаа. ОТ -с хойш хийгдээгүй, барууны 3-дагч хөрштэй хийсэн гээд улс төрийн ач холбогдол ч их.Чингис үндэсний хуримтлалын сан ажиллаж эхэллээ. Уул уурхайн том төслүүд улс орны эдийн засагт олон хэлбэрээр үр өгөөжөө өгдөг. Баялгийн сан бол шууд хувь хүнд өгөөж нь хүрдгээр онцлог байдаг.

Гашуун сухайт-Ганц модны боомтын төмөр замын хил холболтын гэрээг энэ сарын 14-нд эцэслэх гэж байна. Энэ олон жил яригдаж гацаж өнөөдөр л нэг шийдлээ олж байна. Сайн муугаар хэлэгдэж байгаа ч энэ бол манай улс оронд маш чухал гэрээ. Өнөөдөр бид экпортын орлогын 94%-г уул уурхайн бүтээгдэхүүнээр олж байна.

Бүтэн жил ч болоогүй байгаа Засгийн Газар өнгөрсөн хугацаанд ямар олон ажлыг хийж чадав. Цаашид энэ эрчээр нь хүлээлт үүсгэж буй том төслүүдээ, хүлээгдэж буй шийдлүүд дээрээ ажиллуулмаар байна.

Өнгөрсөн хугацаанд бид хангалттай улс төржсөн шүү дээ. Одоо жаахан ажил хийцгээе. Ч.Лодойсамбуу гишүүн таны мэдэгдлийг сонссон. Төр түшиж яваа хариуцлагатай ажил хийж яваа хүн гэхэд арай л хөнгөн байна даа. Хувийн эрх ашгаа улс орны асуудлаас тусдаа байлгавал яасан юм.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    Лодойсамбууг Оюун-Эрдэнэ сонгуулийн үеээр бүлэглэн хүчирхийлсэн юм байна. Тэр нь мартагдаргүй их бугшсан буглаа үүссэн бололтой. Тэр нь сая тэс үсэрлээ. Та нар ярьж байгааг нь хараа биз дээ? ам хамараа яагаад ч байгаа юм? хачин хачин болж харагдсан. Гэхдээ Оюун-Эрдэнэ бодох ёстой, Лодойсамбуугийн хэлсэн дотор үнэн зүйл олон бий. Нямбаатар та хоёр залуу дарангуйлагч мөн ш дээ. Та хоёр талбай дээр ирээд ард түмнээсээ “бид дарангулагч мөн үү? гэж асуудаа. Бид нэгэн дуугаар “тийм” гэх болно. Улс орны бүтээн байгуулалтад ард түмнээ зольж болохгүй. Бүтээн байгуулалт тусдаа, ард түмний чинь амьдрал мөн тусдаа.

  • З
    Зочин

    Лодой хэлсэн болохоос Оюунэрдэнэ огцрох болзлоо хангасан хүн. Худлаа ярьж хов шиг юм ярьсаар байгаад дахин сонгогдож гарч ирсэн. Хийсэн юм юу ч байхгүй чадваргүй нөхөр шүү дээ.

  • З
    Зочин

    Зөв захиалга

  • З
    Зочин

    Зөв

  • З
    Зочид

    Б.Уянга гишүүн улс төрийн тогтвортой байдал, ойрын жилүүдэд сайдын хийсэн ажлуудыг нэрлэж байгаа тул дэмжиж байна.

  • З
    Зочин

    Хувийн хонзон юм уу? Ард түмний болон ,улсын эрх ашгийн төлөө ажиллах хэрэгтэй шүү гишүүдээ.Юун гарын үсэг боль больцгоо.

  • З
    Зочин

    Дарваасан гичий

  • З
    Зочин

    Гарын үсэг зурах гишүүн олдохгүй юм бишүү зүгээр ажлын нь хийлгэ