О.Батнайрамдал: Ч.Лодойсамбуу над руу залгах хэрэггүй. Би Л.Оюун-Эрдэнийн хамтарсан ЗГ болон түүний зоригтой хийж буй тэмцэл бодлогыг тууштай дэмжинэ

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин 40 сек
110
legacy:2025/02/4.jpg

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн талаараа өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн. Ерөнхий сайдыг огцруулах бичигт УИХ-ын гишүүн Ж.Баярмаа гарын үсэг зурсан байдаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Ч.Лодойсамбуу над руу залгах хэрэггүй. Би Л.Оюун-Эрдэнийн хамтарсан ЗГ болон түүний зоригтой хийж буй тэмцэл бодлогыг тууштай дэмжинэ" гэжээ.

Тэрбээр дэмжиж буй шалтгаанаа ийн тайлбарлажээ.

Олон арван жил үлгэр шиг ярьдаг байсан ХУЛГАЙ, ЛУЙВРЫГ Л.Оюун-Эрдэнийн засгийн газар олон нийтэд дэлгэж, цэгцэлсэн. Оюутолгойн луйврын гэрээ болох Дубайн гэрээг цуцалж, 2.3 тэрбум ам.долларын зээлийг бүрэн тэглэж чадсан.

Эрдэнэтийн луйвраар авсан 49 хувийг төрийн эзэмшилд буцаан авчирсан. Өнөөдөр энэ үйлдвэр жил бүр 2 их наяд төгрөгийн ашиг, татвар төрд төвлөрүүлж байна.

Нүүрсний хулгайг хамтдаа жагсаж байж илчилсэн. Үүний үр дүнд Эрдэнэс Тавантолгойг тойрсон хэдэн их наядын далд эдийн засаг ил болж, бидний төсөөлж ч байгаагүй 82 сая тонн нүүрс экспортолж, 8-9 тэрбум ам.доллар оруулж ирээд байна. 1072 хувьцааны өгөөж бодитоор амилж, бидний дансанд орж эхэлсэн. Үүнийг бас л тэр хийсэн.

Олон жил гацсан төслүүдээс үлдсэн ганц том бүтээн байгуулалт бол Гашуунсухайтын төмөр зам. 15 жил гацаасан энэхүү төслийг түүний хамтарсан засгийн газар эцэслэж байна. Энэхүү төмөр замыг олигархийн охин компаниар бус, хоёр орны Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд албан ёсоор байгуулах ажил дараагийн долоо хоногт Ерөнхий сайдын түвшинд эцэслэн үзэглэгдэх гэж байна.

Яг эцэслэгдэн зурагдах болохоор засаг унагаах талаар ярьдаг, шоуддаг. Нөгөө л 30 жил угшиж ялзартал ашигласан улс төрийн техник. Одоо бол үгүй шүү.

Үндсэн хуулиар тунхагласан байгалийн баялгийн өгөөжөө олигархи хэд биш, олуулаа эзэн болж хүртэх Үндэсний баялгийн санг мөн Л.Оюун-Эрдэнэ эхлүүлсэн. "Чингис хаан" Үндэсний баялгийн санг байгуулж, хүн бүрийн нэр дээр хуримтлал үүсэж эхэлсэн. Өнөөдөр бид улс төржиж хуваагдах биш, эх орон, иргэдийнхээ ирээдүйн төлөө нэгдэж, хамтдаа урагшлах ёстой. Шийдэх асуудал маш их байна. Тиймээс ХАМТАРСАН ЗАСГААР ХАМТРАН АЖИЛЛАЖ буй Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг тууштай дэмжинэ.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Батнайрамдал мерит зарчимаар төрийн алба хашсан, мэдлэг, чадвартай, шударга залуу.

  • З
    Зочин

    Уул нь олон нууц хулгайг илрүүлж тэмцэж эхэлхээр хүрэлсүх дуудаж ирээд зодоод бх юм наадмаа боль зогсоо гээд авилгатай тэмцэх газарын дарга хүрэлсүхийн боол шүүгч прокурорыг нарыг солих хүрэлсүхийн эрх мэдэл даанч энэ хүрэлсүх энэ том хулгайч нараас хайгаад юм авч идээд уугаад хулгайч нартаа үйлчилнэд байх юм . Одоо бүүр олон юмны ард байсан нь ил болж эхлэж эхлэх гэж бнаэнэ хугцаанд энэ оюунэрдэнийг авч хаячих гээд бх юм БООЛИЙН ЗАЯТАЙ ХҮНД ХААНЫ ЭРХ МЭДЭЛ БҮҮ ӨГ . ТМ БООЛЫН ЗАЯТАЙ ЭРЧҮҮЛ ТӨР БАРИВАЛ АРДЫГ КОВООЖ УЛСЫГ МӨХӨӨДӨГ . ТЭР ҮЁД ЭХ ЭХНЭР ХҮН ЗАВХАЙ БОЛЖ БООЛЫН ЗАЯАТ ЭРЧҮҮЛ ШУДРАГА ЭРЧҮҮЛИЙН ЭСРЭГ ЗАВХАЙ ЗАЙДАН ЖИСИЙГ АШИГЛАН ГЭЭД ОДОО ЦАГТ БОЛЖ БАЙГАА ЮМЫГ ХЭЛСЖН БНА ШҮҮ. МАНАЙ ЁРӨНХИЙЛӨГЧ ЯМАР ЗАЯТАЙ ЭР ЮМ БОЛОО . УУЛ НЬ ХААНЫ АЛБЫГ АВЧИХААД Л БГАА ОДООХОНДОО

  • З
    Зочид

    Бид, сайд Л.Оюун-Эрдэнэ залуу хүн мөртлөө зоригтой,шударгаар маш их ажил хийж байгааг зурагтаар дандаа үзэж талархаж явдаг юм. О.Батнайрамдал түүний ажлын талаар тодорхой ярьж өгсөнд настан бид тэмдэглэл хөтөлж бичиж авав. Энэ бүгдийн хэлж өгсөнд баярлалаа. Л.Оюун-Эрдэнэ таны ажилд амжилт хүсэж байна.

  • З
    Зочин

    Олигархуудын бууны нохой шодойсамбуу

  • З
    Зочин

    О.Батнайрамдал чамаас цаагуур дэмжих гишүүд байгаа даа.Чи цүнх баригч л байан биз ээ.

  • З
    Зочин

    Амьсгаанууд та нар энийгээ гүн хар масст л сайтар ойлгуулж сэт сэлгээгүй гудамжаар хашгирч явах ёстойм биш үү чи ялангуяа их хашгичих дуртай сдаашд

  • З
    Зочин

    yum unshij bai duu huu, Erdentiin 49-iig uur humuus avchirsan yum

  • М
    Монгол иргэн

    Авлигатай анх тэмцэж монголд системийн луйвар байдгийг илчилсэн анхны “Монгол иргэн” бөгөөд ЕС бол Оюун эрдэнэ!!!!! Та нарын хэлдэгээр би зусардаж пялдагнаагүй ээ , жирийн нэгэн сэхээтэн иргэн байна!!!!

  • З
    Зочин

    иш чааваас тэнэг коммунист

  • З
    Зочин

    Чам руу залгаж яахын бөөс өө. Улаан коммунистууд яваандаа устаж алга болох нигууртай

  • З
    Зочин

    Зсссс олонд зарлаад чи боль