Ерөнхийлөгч хөдөлсөн цагт л Засгийн газар унадаг ба Ерөнхий сайдыг “хөмрөх” албан бланкны эздийн улс төрийн ирээдүй...

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 4 мин 30 сек
110
legacy:Zasag Oyun-Erdene/oyukna/ZG unah tohiol 11.jpg

Чуулган завсарласан ч Монголын улс төр завсарласангүй. Харамсалтай хэрэг явдал болж, нэг гэр бүлийн зургаан хүн зуурдаар гэртээ угаартсан байдалтай нас барав. Үүнд эмзэглэсэн монголчууд утаа, угаарын асуудалд тултлаа бухимдаж, улмаар Ерөнхий сайд, ЗГ-ыг огцруулах хүртлээ асуудал даамжирлаа. Ингээд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн санаачилсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудлыг тойрсон улс төрийн зарим өнцгүүдийг хамтдаа эргэцүүлцгээе.

НЭГ, Ерөнхий сайдын ЛЕГИТИМ шинж алдагдаж байна

Ерөнхий сайдыг огцруулах асуудал араасаа хэд хэдэн зүйлийг дагуулна. Эхнийх нь хэн нь хаашаа гүйж, огцруулах бичигт хэрхэн хандаж буйг улс төрийн түвшинд анхааралтай ажиглаж буй. Өөрөөр хэлбэл, гарын үсэг цуглуулж эхэлсэн болон зурсан хүмүүс ажлаа дуусгаж чадахгүй бол улс төрийн “хорхойтой араанд” гүн бат зуугдах нь ойлгомжтой.

Гэхдээ нөхцөл байдлыг ажиглахад гарын үсэг зурж хэлэлцэх хэмжээнд хүрэх эсэх нь эргэлзээтэй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж буй. Харин Ерөнхий сайдад бүрэн эрх нь парламент дээр яригдахаас дутахгүй хортой зүйл бол улс төрийн легитим шинжээ алдаж буй үйл явц юм. Санаж буй бол өнгөрсөн дөрвөн жилд Л.Оюун-Эрдэнийн “засаглал”-ыг нам дотроос нь ил шулуун эсэргүүцдэг хандлага бараг л гараагүй. Энэ бол түүний нам доторх эрх мэдэл, хууль хяналтынхан дээр хийж чадах томилгоо, улс төртэй нь шууд холбоотой. Гэвч өнгөрсөн наймдугаар сард төсвийн тодотголоос эхлээд Г.Тэмүүлэн, улмаар намар төсвөөс эхлээд Д.Энхтүвшин, Ж.Баярмаа гээд эсрэг “босогчдын арми” алхам алхмаар өргөж эхэлсэн. Энэ нь оны дараа эсэргүүцлийн эхний жагсаал болж, өнөөдөр огцруулах бичиг хүртлээ даамжирч байна. Одоо ч дахиад жагсаал болж ЗГ-т өгөх улс төр, олон нийтийн үнэлгээг улам бүр дордуулах гэж байна.

Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн ЗГ-т дургүйцэх үзэл хандлага санаатай санамсаргүйгээр өргөжих нь түүний хүлээн зөвшөөрөгдөх байдал буюу легитим шинж чанарт муугаар нөлөөлөх нь гарцаагүй. Том зүйл жижиг бүхний нэгдэл байдаг.

ХОЁР, Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өөрийнхөө бланк дээр үйлдсэн гишүүдийн ирээдүй хэрхэн эргэдэг вэ

Ч.Лодойсамбуу гишүүний огцруулах бичгийн гол утга санаагаа тайлбарлаж буйг сонсоход үнэний ортой зүйл олон байсан. Ардчилал, хүний эрх талаасаа энэ засаг, Ерөнхий сайд хоёрын гол алдаануудыг нуулгүй хэлсэн үү гэвэл хэлсэн. Харин хамтралыг гараан дээр нь шахуу татан унагах нь хэр зөв бэ гэдгийг бүх түвшинд яг энэ цаг мөчид бодож буй байх.

Тэгвэл УИХ-ын гишүүний албан бланк гэдэг маш үнэ цэнэтэй зүйл. Ялангуяа Ерөнхий сайдыг, Засгийн газрыг огцруулах бичгийг өөрийнхөө албан бланк дээр цуглуулна гэдэг бол хэр баргийн улстөрчийн хийгээд байдаг алхам биш. Тэр агуулгаараа болохгүй бүхний өөдөөс зоригтой шүүмжилж гарч ирсэн Ч.Лодойсамбуу гишүүнд олон нийт талархах ёстой. Эрүүл шүүмж, эрүүл шахалт байсан цагт ардчиллын үндсэн систем ажиллаж иргэд дүгнэлт хийх боломж бололцоо бүрддэг. Тиймээс л ард түмэн төлөөллөө УИХ-д илгээж буй явдал юм.

Харин улс төрийн хайчин галд өртвөл Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндсөн улстөрч багагүй хатуу улс төртэй нүүр тулдаг түүх бий. Түүх сануулахад, Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулах бичгийг тухайн үеийн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт санаачилж өөрийнхөө албан бланк дээр гишүүдээс гарын үсэг цуглуулж, хэлэлцүүлээд унагаж байсан.

Дараа нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахад тухайн үеийн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гишүүний албан бланк дээр гишүүд гарын үсгээ зурж байсан түүхтэй.

Дараа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах гээд чадаагүй албан бичгийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн албан бланк дээр үйлдэж байв.

Эдгээрийг эргүүлээд дүгнээд харахад амжилтад хүрсэн С.Бямбацогт дараа нь ХЗДХ-ийн сайд болж, Т.Аюурсайхан УИХ-ын дэд дарга, сайд хүртлээ дэвшив. Харин бүтэлгүйтсэн Д.Хаянхярваа гишүүнийг улс төрөөс “гаргаж” улмаар сүүлдээ хэрэг төвөгт хүртэл холбож байж, нөгөө тал нь “санаа амарсан” байдаг.

Тиймээс өөрөө санаачилж Ерөнхий сайдыг огцруулж, төрийг эргүүлэх гэж буй бол анхнаасаа бүгдийг сайн тооцох ёстой. Үгүй бол эцэст нь тултал явах гэсэн үндсэн хоёр зам л бий. Өөрийнх нь намын Ерөнхий сайд биш учраас Ч.Лодойсамбуу гишүүнд ирэх ирээдүйн улс төрийн дарамт шахалт бага ч гэсэн хоолноосоо салж магадгүй байгаа найман сайд тэргүүтэй бүх намынхан нь түүн рүү зөв харж инээж, буруу харж уурлах нь гарцаагүй.

ГУРАВ, Ерөнхий сайдыг огцруулах ажил Ерөнхийлөгчийн институтийн дэмжлэгтэй л бол АМЖИЛТ олдог

Засгийн газрыг огцруулах үйл явц хэн нэгэн гишүүн эсвэл улс төрийн фракцийн хийдэг зүйл биш. Ялангуяа манайх шиг улс төрийн тогтолцоо, институт нь ойлгомжгүй байдаг улсад бүр ч төвөг бэрхшээлтэй. Гэнэтийн алдаа нь ил болоод нийгмээрээ, улс төр бүхэлдээ нэгддэггүй л юм бол хэцүү.

Өөрөөр хэлбэл, манай улсад ЗГ-ыг огцруулах үйл явц бол институт хоорондын зөрчлөөс л болдог. Маш товчоор бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулъя гэж шийдвэл улс төрийн нүүдэл суудлаар огцруулах үйл явц өрнөнө гэсэн үг. Үеийн үед энэ тэмцэл, үл ойлголцол дунд мөн олон Ерөнхий сайдуудыг танхимыг хөмөрч байсан түүхтэй. Сануулахад, 2014 онд Н.Алтанхуягийн ЗГ-ыг огцруулах үйл явцад тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орж байж арай гэж биелэсэн. Дараа нь Х.Баттулга Ерөнхийлөгч 2017 онд Ж.Эрдэнэбатын ЗГ-ын огцруулахад дэмжлэг үзүүлсэн учраас төр эргэсэн. Нэг жилийн дараа М.Энхболдын талынхан ЗГ-ыг огцруулахад хөдлөхдөө Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгийг аваагүй учраас У.Хүрэлсүхийг огцруулж чадаагүй түүхтэй.

Тиймээс Засгийн газрыг унагаж, Ерөнхий сайдыг огцруулах зүйлийг Ерөнхийлөгчийн институт оролцож, нөлөөлж байж л шийддэг бичигдээгүй хууль, улс төрийн тогтолцооны гажуудал манайд бий.

Өөрөөр хэлбэл, Ч.Лодойсамбуу гишүүний албан бичигт гишүүд гарын үсэг зурж, парламентаар хэлэлцэгдэх хүртэлх бүх үйл явц буюу Ерөнхий сайдыг огцруулах уу, үгүй юу гэдгийг шийдэх далд хүч ордны дөрвөн давхрын зүүн жигүүрт л бий...

Г.Лхагвадорж

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    Нэргүй

    Ерөнхий сайдыг огцруулах нэрээр Монгол улсын засгийн газрыг тогтворгүй байлгах, ингэснээр төр засгийн бодлого шийдвэрийн биелэлтийг бүтэлгүй болгох гэсэн гаднаас, бүүр тодорхой хэлбэл анархист янкуудын гар хөл алуурчин Элбэгдоржийн зарц Лодойсамбуу гэгч утсан хүүхэлдэйн ажил юм

  • З
    Зочин

    Женкотой тохирсон юм уу? Лодой.

  • И
    иргэн

    УТААТАЙГАА Л ТЭМЦ. БИЕ БИЕНТЭЙГЭЭ ТЭМЦЭЭД ЯАХАВ.

  • З
    Зочин

    Bolj bgaa zuil ene ulsad neg ch alga bhad ogtsruulahgui geed suuj bdag gishuudiig gaihaad barahgui bna. Eruul mendiin uulchilgee muudsan, business uud gatsaand orson, zes nuurs uhahaas ooroor Mongol ulsad Yamar ch baylag buteegdehgui bna, hum Amin bolovsroliin tuvshin dooshilson, UB hot n amidrahad asuudaltai bolson, gants gyaltailgadag bsan sport iin salbar n hurtel y altar orson

  • У
    Уулын өвгөн

    Нөхцөл бдалыг зөвхөн өс хонзонгийн үүдэлтэйгээ маш эгзэгтэй үеийг ашиглаж бгаа төрийн далбааг хорсол заналтайгаар урж асан төрд хууль тогтоогч гишүүнээр тархи угааж гарч ирэгч энэ хогийн хорон санаат лодой...гэгч этгээдийн бурангуй үйл ажиллагааг эрс шийдэмгий таслан зогсоохгүй бол улстөрд хар хүчний түрэлт ялж мэдэх цаг ирсэнийг саруул ухаант ард олон минь тунгаан бодож шийдэхгүй бол монгол улсын цаашдын зөв зам хөгжилд аюул учирч бгааг ухаарцгаая.

  • И
    И

    Хугацаа нь хэтэрсэн бхаа, хулхидахаас өөр ажил хийхээ больж, түүндээ ч зориулсан ЗГ байгуулсан. ЗГ огцрох ёстой, цаг нь болсон

  • З
    ЗГ огцор

    ДАНХар төрийн дарамт улам нэмэгдэж иргэдийн амьдрал туйлдаж байна ... ЗГ огцор

  • З
    Зочин

    Гадуур амьдралын төлөө зүтгэдэг иргэд маш их бухимдаж Оюунэрдэнэ Женко 2 г үзэн ядаж байна

  • У
    Уншигч

    Огцрох эсэх нь гол асуудал биш шүү дээ, хариуцлага тооцох тухай 126 гишүүний хэн нэгэн нь ярьж, бусдаас дэмжлэг авч чадаж байгаа нь л чухал юм. Ардчилал арай ч булшиндаа орчихоогүйг гэрчилж буй юм.

  • З
    Зочин

    Түүхэнд байгаагүй тэнэг 9.

  • З
    Зочин

    Болохгүй байгаа юм чинь хариуцлага тооцох ёстой