З.Энхболд: Намайг нүүрсний хулгайч гэж гүтгэж шүүхээр яллахаа шахсан нөхдүүд өөрсдөө Тавантолгойн хамгийн баян орд болох Ухаа худгийг хувьчилж авсан

Улс төр
Sosorburam
Унших: 2 мин
190
legacy:2025/11/zika.jpg

Хоёрдугаар сарын 5-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх З.Энхболдыг ЦАГААТГАЖ, Б.Энх-Амгаланг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Тэгвэл З.Энхболд өөрийн цахим хуудаснаа:

-Намайг нүүрсний хулгайч гэж гүтгэж шүүхээр яллахаа шахсан нөхдүүд өөрсдөө Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хууль бусаар Таван толгойн ордын хамгийн баян нэг толгойг (ордыг) Ухаа худгыг хувьчилж авсан байдаг. Улсын төсвөөр хайгуул хийсэн орд бол улсын төрийн өмч. Төрийн өмчийг хувьчлах бол өмч хувьчлалын хуулийн дагуу УИХ, ЗГ-н шийдвэр тогтоол гарах ёстой.

Тэр тусмаа нийт Монголчуудыг 100 жил тэжээх стратегийн ордыг тэмдэглэлээр хувийн компанид үнэгүй өгч болохгүй. Л.Оюун-эрдэнийн ЗГ энэ хууль зөрчиж хувьчилсан ордыг бүх ард түмний өмч Эрдэнэс Таван толгой ХК-д буцааж өгч шударга ёсыг тогтоох ёстой.

Түүх сөхвөл Таван толгойн нүүрсний орд 5 ширхэг толгой гэж нэрлэгдэх ЦАНХИ, УХАА ХУДАГ, БОРТЭЭГ, ОНЧ ХАРААТ, БОР ТОЛГОЙ гэсэн 5 бүлэг ордоос бүрддэг байлаа, сүүлд хийсэн хайгуулаар ООРЦОГ нэмэгдэж 6 орд болсон. 1930 оноос эхлэн нүүрс ухаж, 60 жил судлаж тогтоон 1990 оны 1-р сарын 30-нд ТЭЗҮ нь дууссан байдаг. 460 сая тонн нүүрстэй УХАА ХУДГИЙН ордыг "Энержи ресурс" компанид үнэгүй өгөх ажиллагаа 1999 оноос эхэлсэн байдаг.

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж дуусгаад нийт 7.4 тэрбум тонн нүүрс, үүнээс 70% нь коксжих нүүрс үлдсэн нь эрчим хүчний нүүрстэй Таван толгойн ордын ТЭЗҮ боловсруулаад дууссаны дараа 1999 онд юу ч байхгүй хоосон газар гэж үзээд дээр нь хайгуулын лиценз давхардуулан өгсөн.

Ингэснээр 60 жил улсаас хөрөнгө зарчихсан хайгуулын үр дүнг 1 ч төгрөг төлөлгүйгээр хувьчилж авсан гэдгээ доор дурдсан гэрээнийхээ 1.1 дээр Энержи ресурс компани “… 1999 оноос хайгуул хийх лиценз, 2007 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн …” гэж тодорхой бичжээ.

Ганцхан энэ өгүүлбэр нь 460 сая тонн нүүрсийг хэрхэн хууль бусаар хувьдаа авсныг хөдөлшгүй батлах баримт юм. Өнөөдөр 1 тонн нүүрс газар дээрээ 100$ буюу 345.000 төгрөг, гаргах зардал нь 15$ оос хэтрэхгүй. Жилдээ 15 сая тонн нүүрс олборлодог гэвэл 30 жил ажиллах нөөц байна. Жил бүр 1.275$ тэрбум, төгрөгөөр 4.4 их наяд төгрөгийн цэвэр ашиг, 30 жилдээ 132 их наядын татварын өмнөх ашиг олдог уурхайгаа зүгээр өгчээ.

Жинхэнэ нүүрсний хулгай бол энэ л байна.

Дээр дурдсан 2008 оны 3-р сарын 19-ны өдрийн ЗГ-ын хуралдааны тэмдэглэл болон Энержи ресурстай хийсэн гэрээг хавсаргав.

Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    жинхэнэ нүүрсчин яах аргагүй мөн шүү,шүүх дээр аргалчихаад мөн ч пээдгэр байна аа

  • З
    Зочин

    Хов зөөдөг авгай шиг бөгс ухаж суухаар мэдэж байгаа юм бол хууль дүрмэнд нь оруулаад тэмцээч иргэн юм бол иргэнийхээ үүргийг биелүүлээч арчаагүй шимэгч бөөснүүд

  • З
    Зочин

    АН ын ичдэггүй луйварчин, ямарч баялаг бүтээгээгүй байж яаж баяжсанаа тайлбарлаж чадахгүй ш дэ.

  • З
    Зочин

    Хулгайч нь ичихдээ бусдыг хулгайч гэж гүтгэж бна.

  • З
    Зочин

    буцааж авах хэрэгтэй муусайн хулгайч нарыг даврааж болохгүй

  • З
    Зочин

    Хэн нь зөв яриад байгааг сүүлдээ ойлгохоо болив хүн болгон л ярьж байна харин төсвөөр хайсан гэдэг нь үнэн талдаа

  • Z
    Zochin

    Shushed ogoh l heregtei yum baina. Shudarga shuuh shiidej ongoing baih

  • З
    Зочин

    Эрх мэдэл өгч болохгүй хүн гэж байна. Сонгодог дүр нь энэ бэлтрэг. УИХ-ын дарга байхдаа төрийн бүх байгууллага, сэтгүүлчдийг өрөөндөө дуудаж авчраад тэг ингэ гээд заавардаад, бараг хичээл заах шахуу юм болдог бсан гэжугаа. Энэ муугийн бүгдийг мэддэг, чаддаг гэж юу байсийн.. Бүтэн институц ажиллаж шийддэг асуудлыг энэний жижкэн мөнчгөр шийдлээ юу? Нуль ашиг сонирхол. Хортой хүн. Дутуугийн комплексоо өшөө авалтаар шийддэг.ккк

  • 6
    666

    Чи ч бас хулгайч шүү.хүний гараар могой бариулж сурсан гөлө г

  • И
    Иргэн

    Угаасаа МАН бусдыг буруутгаж өөрсдөө цэвэр гарахыг бодож байгаа.

  • З
    Зочин

    Шүүхийн шийдэр эцэслэгдээгүй байгаа биз дээ. Баярлаж гүйх арай болоогүй байхаа.

  • Z
    Zochin

    Umnu ni dugarahgui yasiin.uurt ni heregtei ued dugarch bgaa ni sonin bna

  • И
    ИРГЭН

    Энэ олон жил Монгол улсын бохир заваан олхиогүй улс төрд ажилсан гэхэд бузартаагүй үлдсэн гарын таван хуруунд багтах хүмүүсийн нэг яаах аргагүй З, Энхболд байх шүү!!! Шулуун шудрага яриатай, удам угсаа гарал сайтай хүн юм байлгүй дээ! Үхэхийн цагт үр хүүхэдүүд нь хүний нийгэмд хүний өмнөөс эгц харж амьдрах юм даа сайхан!!!

  • З
    Зочин

    Үнэн зүйл хэлж байна, үүнийг АТГ болон Тагнуулын газар хяналтандаа авч шалгарчээ. Энэ бол цэвэр албан тушаал эрүүгийн гэмт хэрэг байна шүү

  • З
    Зочин

    Үнэн юм хэлж байна.Төр засаг энэ хэргииг анхааралдаа авч гарц гаргалгаа олооч ээ.

  • З
    Зочин

    Албан тушаалаа ашиглан Сангийн яамны аж ахуйн хашаа, Олон улсын гёологийн экспедицийн бай гээд олон барилга объект, газрыг төрөөс олон өмч авсан

  • З
    Зочин

    Songuuliar nuhduu hudaldaj tsagaadah tulburuu tulsun nuhur duu

  • З
    Зочин

    Анхаармаар л асуудал бн

  • З
    Зочин

    Зика "Худгийг" гэж зөв бич.