Г.Лувсанжамц: Шуурга намжина. Үүр цайна. Бид эвтэй байхдаа хүчтэй

Улс төр
Sosorburam
Унших: 3 мин 3 сек
150
legacy:2025/02/лука.jpg

Бүсчилж томсгосон тойрог, намын жагсаалт хослуулсан холимог тогтолцоогоор, анх удаа 126 гишүүнтэй бүрдсэн УИХ-ын гишүүд 2024 оны долоодугаар сарын 2-ны өдөр тангараг өргөж, гишүүд ажлаа эхлүүлсэн. УИХ-ын намрын чуулган хаалтаа хийгээд 13 хонож байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц төрийн ордонд ажиллахад төрсөн сүүлийн зургаан сарын мэдрэмжээ ийн бичжээ. Тэрбээр:

legacy:22255587/Лука3.jpg

-Төр түмнээ түших хувьтай төржээ.Энэ эрхэм үүргийг хүлээгээд хагас жил болсон ч, харвасан сум шиг л өнгөрсөн мэт санагдаж байна. Нандин бөгөөд хариуцлагатай энэ ажлыг авахдаа, догдолж, сандарч, алганы хөлс асгаран байж, төрийн сүлд, төрийн далбаандаа мөргөн тангараг өргөсөн өдөр өчигдөрхөн мэт санагдаж байна.

Олон жил нутаг ус, аав ээж, элгэн саднаасаа хол, харийн нутагт эрдэм сурч, ажиллаж, төр түмнийхээ төлөө зүтгэх өдөр ирнэ гэж итгэж, хичээж, зүтгэж, мөрөөдөж байсан зүйл маань биеллээ олж, хариуцлагатай энэ албыг хашиж байгаадаа туйлын баяртай байна. Намайг ойлгож, дэмжиж, бүдэрсэн үед минь босгож, үргэлж дэргэд минь түшдэг хайрт эхнэр, аав ээж, ах дүү нартаа, Үгээр хурцалж, урмаар тэтгэдэг найз нөхөд, хамт олондоо,

Итгэл хүлээлгэн төр түмнээ түших боломж олгосон та бүхэнд гүнээ талархаж, итгэлийг тань зүтгэлээр, сэтгэлийг тань үйлээрээ хариулахыг цаг ямагт санаж, гэрэлт ирээдүйг бүтээх ажилд шамдан ажиллахаа дахин амлаж байна.

Төрийн үйл хэргийг хөндлөнгөөс ажиж ирсэн өнгөрсөн жилүүдийн мэдрэмж, төрийн ордонд ажиллахад төрсөн сүүлийн зургаан сарын мэдрэмжийн ялгааг уншигч тантай хуваалцаж, өөртөө үлдээх зорилгоор энэхүү тэмдэглэлээ сийрүүлж байна.

-Өнгөрсөн жилүүдийн өчил-

legacy:22255587/лука2.jpg

Үнэнийг хэлэхэд үеийн залуусын адилаар хичээх тусам бидний амьдрал дордож, зүтгэх тусам боломж холдож байгаа мэт санагдаж, төрийн түшээд, тэднийг тойрон хүрээлэгсдэд гомдох, хорсох, тэдний үйл хэргийг шүүмжлэх тохиолдол олон байжээ. Зорилготой зорилгогүйгээр бичиж сэвсэн үй түмэн үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэлд живж, сэтгэлийн гэрэл бөхөх үе ч чамгүй олон байсан. Тэмдэглэлийг минь уншин суугаа таны л адил цалингаас цалингийн хооронд урсан өнгөрөх өдрүүд, хайртай хүн, дотнын андаа алдах мэдрэмжид тэсэлгүй бухимдаж, уур уцаарыг аяга тагш юмаар, хагацал харууслыг бүлээн нулимсаар дэвтээдэг байжээ. Гэсэн ч сайн сайхныг мөрөөдөж тэмүүлэх зүрх, гэрэлт ирээдүйг хүсэх итгэл сэтгэлийн хүчээр хэцүүхэн өдөр, ганцаардсан шөнүүдийг давж, хөл дээрээ дахин зогсдог байсан болов уу.

-Сүүлийн зургаан сар -

legacy:22255587/лука4.jpg

Адил тангараг өргөн мөр зэрэгцэж суугаа ажлын хамт олонтойгоо өнгөрүүлсэн сүүлийн сарууд харанхуй шуурган дунд бүдчиж, заримдаа олуулаа, заримдаа цөөхүүлээ, хааяа ганцаараа алхаж байгаа мэт санагдах өдрүүд цөөнгүй байжээ. Урагшаа хараад зоригтойгоор бусдыгаа дагуулдаг нэгэн байхад, хоцорсон нэгнээ түшиж тулдаг нь байна. Туршлагаа хуваалцаж бусдадаа зааж зөвлөх нь байхад, мэдлэгээ түгээж чиглүүлэх нэгэн бас байна.

Ирээдүйг харж шинэлэг шийдлийг хэлдэг нэгэн байхад, өнгөрсөн алдааг дүгнэж, засаж залруулахыг хичээдэг нь бас байна. Зорилго нэг ч, хүрэх арга дээрээ санал зөрөлдөх хүмүүс ч бас байна. Шуурган дунд хазгай гишгэж, алдаа оноо гаргах тохиолдолд байдаг ч, чин сэтгэлээр зүтгэж байгаа хүн бүхэн, алдааг залруулж, их үйлийг бүтээхээр нэгэн зүг харж байхад алзахгүй гэх найдвар төрж байна.

Хамгийн гол нь төр түмнийхээ төлөө зүтгэсэн, зүтгэж байгаа хэн бүхэн түмэн олныхоо сайн сайхны төлөө энэ шуургыг давахаар мэрийж байгаа нь, биднийг чиглүүлэх бяцхан гэрлийн зүг хамтдаа гар гараасаа атгаад, илүү сайхан нийгмийг бүтээхээр зорьж яваа нь итгэл төрүүлж байна. Төрийн үйлийг ажил болгодог албан хаагчид, шинэ залуу үе маань ур чадвартай, хариуцлагатай, нийгмийн мэдрэмжтэй байгаа нь бидний ирээдүйг гэрэлтүүлж байна. Итгэл сэтгэлийн гэрлийг бөхөөлгүй өрдөж өгдөг та бүхэндээ баярлалаа.

Тэмдэглэлийг минь уншин суугаа эрхэм танд эрүүл энхийг хүсэж, бодол сэтгэлээ цэгнэж, зарчимдаа үнэнч, зорилгодоо тууштай байхаа дахин амлаад энэхүү тэмдэглэлээ өндөрлөе.

Шуурга намжина. Үүр цайна. Монгол түмний минь заяа их. Бид эвтэй байхдаа хүчтэй.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Л
    Ловор

    Юүвлээ..энэ маань пастор бил үү..

  • И
    Иргэн

    Хүмүүсэд улсад хэрэггүй нялуун долоон юм битгий гоншигоод бай! Ард түмнийг дооглож доромжлоод эх орондоо амьдрах боломжгүй болтол шахаж хавчаад байгаа монголчуудын дайснуудын тухай бич ярь!

  • З
    Зочин

    мзх гэж агаа гарын цүнх барьж. Дараа уих д орж могойд барих мод нь болдог

  • З
    Зочин

    Ха ха нам дагасан өлөн хулгайчууд толгой дээр байсан цагт үүр цайлаа юу.

  • З
    Зочин

    Ухаантай залуу

  • З
    Зочин

    Юун уянгын халил вэ, нял шаль гэсэн хүүхэд ийм дээрээ хөөрхөн гэгч

  • З
    Зочин

    Нээрэн энэ бичлэг жигтэйхэн дотно, нэг л ойрхон санагдаад байсан чинь тээр жил яагаав нөгөө Солонгост ажиллахаар явсан хүргэн ахын маань эгчид бичсэн захианы бараг хуулбар нь цохиж явна шүү дээ. Үг үсэггүй бараг яг ийм захиа. Тэгээд яалаа? Муу золигийн хүргэн хамт ажиллаж байсан 5 дүү хүүхэнтэйгээ романс үүсгээд тэр чигтээ явцышдээ. Тэрнээс хойш муу эгч минь 2 хүүхэдтэй, нөхөртэй болох гэж ногоон картны сугалаанд оролцож байгаа юм шиг л азаа үзсээр өдий болж байна даа. Дамшиг. Хүргэн яахав 2 хүүхдээ гайгүй төлбөртэй сургууль төгсгөж, ганц өрөө байр аргалж л өгсөн. Одоо өөрөө залуу хүүхний пян даахгүй сапирч айлын гэрийн зайд л өтлөж байгаа дуулдсан даа. Хорвоо гэж.

  • З
    Зочин

    Хулгаачууд эх орнооо самрахдааа сайн юмдааа хорчин далга лалруудл гай болдог авилгач өлөн хулгаачуудад хатуу ялтай болгохгүй бол шодой лалар шиг хуцааад

  • З
    Зочин

    Сайхан л бичиж. Аргагүй л голдоо нүхтэй хүн байна. Гэхдээ л бас амаргүй байна шүү. Одоо энэ гэрээ чинь бас юу вэ? 17 жилийн өмнөх Чалкогийн офтэйк гэрээнээс юугаараа илүү юм бэ? Юун 247, юун 20 жил, юун 2 уурхай эзэмшүүлэх болоод явчив аа? Эхнэрээ даргадаа түрээслүүлээд өөрөө дэргэд нь шалан дээр, ор хэрхэн чахрахыг сонсож хэвтэхдээ нар гарна, дарга явна гэж өөртөө шивнэх шиг гашуун юм л мэдрэгдээд байх юм.

  • З
    Зочин

    ХЭЛД ОРЖ БАЙГАА УЧИР НЭГ ИЙМ Л ЮМ ХЭЛЖЭЭ

  • З
    Зочин

    оюунэрдэнээ хамгаалах санаатай эвтэй байхдаа хүчтэй ч гэх шиг чиний ч хүч гэж юу байх вэ

  • З
    Зочин

    чи зүтгээд ч юу шалих вэ

  • З
    Зочин

    Яруу найрагч шиг л бичжээ зүтгээд бай ихийг хүлээж бгаа шүү залуу минь хулгайч нарын нэг болж болохгүй энэ улсад хэрэгтэй олон ажил хийгээрэй гэж захья

  • З
    Зочин

    Юу ч гэх гээд байгаан

  • И
    Иргэн

    Хамт зорилго нэгтэй ажиллаад байна уу. Зарим нь ч идэш хоолоо булаалдсан ноход шиг л санагдах юм