А.Ундраа: Б.Дэлгэрсайхан сайд Богдхан уулыг нүхлэх туннелийн урьдчилсан ТЭЗҮ болох 55.3 тэрбум төгрөгөөр “цаас, макет” боловсруулах гэрээг нууцад авсан бололтой

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 4 сек
50
legacy:undraa gishuun/1O8A3531 (1).jpg

УИХ-ын гишүүн А.Ундармаа Зам тээврийн яамнаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нд зарласан 55 тэрбум 300 сая төгрөгийн өртөг бүхий “Хөшигийн хөндий туннел” төслийн урьдчилсан ТЭЗҮ, зураг төсөл шалгаруулах тендерийг цуцлахыг шаардаж байсан билээ.

Ингэхдээ тэрбээр “Хөшигийн хөндий туннел” төслийн зөвхөн урьдчилсан ТЭЗҮ, зураг төслийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах өртөг нь 5.5 тэрбум төгрөг шаардаж байна. Төслийг хэрэгжүүлэхэд гарах нийт зардал нь үүнээс өндөр байх нь ойлгомжтой.

Гэтэл уг төсөл нь зөвхөн Хөшигийн хөндийд хүрэх 30 км замыг 15 км урт туннелээр товчлох зорилго бүхий зөвхөн нисэх онгоцны буудал руу зорчих, цөөн иргэдэд чиглэсэн эдийн засгийн үндэслэлийн хувьд үр ашиггүй, хэт өндөр өртөгтэй төсөл болох нь тодорхой байна. Санхүү эдийн засгийн ашиггүй энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын төсөвт жил бүр их хэмжээний урсгал зардал ногдож, төсвийн дарамт мэдэгдэхүйц өсөхөөр байна.

Богдхан уулыг нүхлэн туннел барих энэхүү төсөл нь Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээ, конвенцын хүрээнд хүлээсэн үүргийг илт зөрчиж байна" гэж хэлж байсан удаатай.

Тэгвэл тэрбээр энэ удаад "Богдхан Уулыг нүхлэх туннелийн урьдчилсан ТЭЗҮ 55.3 тэрбум төгрөгөөр “цаас, макет” боловсруулах гэрээг Б.Дэлгэрсайхан чичирсээр байж хийсэн. Нууцад авсан бололтой. Мэдээлэл хаагдмал, албан бичигт хуулийн хугацаанд хариу өгөөгүй. Нэхэмжлэх болно" гэлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • G
    g

    улсын төсөв алдагдалтай байхад заавал үр ашиг багатай өндөр зардалтай бүтээн байгуулалт хийх хэрэг байна уу? Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, үр ашигтай эргээд улсдаа ашиг өгөх зүйл хиймээр байна. Гадагшаа мөнгөний урсгал их, орж ирэх вальют бага байхад өр тавиад улам л эдийн засаг дордоод байхын. Ер нь нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргах чадвартай хүн байна уу?

  • З
    Зочин

    Хэдэн арав, хэдэн зуун тэрбум төгрөгөөр ТЭЗҮ буюу Техник эдийн засгийн үндэслэл нэртэй 2-3 хавтас цаас үдэж хаяад сураггүй болдог байдал хэтэрч байгаа шүү. Бид ямар амьдралтай, улсын маань мөнгө санхүү, хүчин чадал, өр зээл ямар билээ? МЕГА төсөл гэх гоё нэр зүүсэн луйварт бодолтой хандаарай, АРД ТҮМЭН МИНЬ ЭЭ.

  • И
    И

    Мега төслүүд гэж баахан ТЭЗҮ нэртэй цаас хийж архивт өгөөд мартдагаа болиоч ! Хархорин хот гэж 3 дахиа цаас хийж байгааг мэдэх хүн олон бий шүү. Хэдэн зуун тэрбумаар татвар төлөгчдийн мөнгийг ийм цаасанд үрж байна ?

  • З
    Зочин

    Богд уул нүхлэх тэнэг санаагаа болиочээ

  • З
    Зочин

    Ээлжит луйва салхинд хийсгэх буюу хувааж авах систэм бүтэхгүй бүтэхгүй тэр мэтро трамбай бас худлаа худлаа