VISUAL ТОЙМ: “Маяак“-тай машинаас БУУГААГҮЙ дарга нарын цуваа буюу АМЬДРАЛААС ТАСАРСАН он жилүүд...

Улс төр
Darisuren
DarisurenУнших: 2 мин 23 сек
40
legacy:daria visual/zassan n/Tsuvaa copy.jpg

Ажил цуглах, тарах цагаар Их тэнгэрийн амнаас Төрийн ордон, Төрийн ордноос Их тэнгэрийн ам хүртэл төрийн гурван өндөрлөг буюу иргэдийн хэлж заншсанаар ТОМЧУУД "Маяак"-тай машин хөлөглөн, цагдаагийн хамгаалалт дор зам хаалгаж зорчдог. Нэгэнт л байгаа хууль ёс нь ийм юм хойно болох ёстой зүйл болдогоороо болж л байна. Харин иргэд олон нийт “Иргэдийнхээ амьдралаас тасарсан, түгжрэлийг ч мэдрэхгүй явж байна” гэж шүүмжилдэг.

Нэг талдаа тэд олон жил төрийн өндөрлөгөөр ажиллах нь нэр хүндийн хэрэг ч нөгөө талдаа өндөр хамгаалалт дор өндөр эрх ямба эдэлж, энгийн амьдралаас хол тасарч буй нь хэлж буй үйлдэл, гаргаж буй шийдвэрүүдээс нь бэлхэн харагддаг. Өөрөөр хэлбэл, яг иргэдийн амьдрал ямар байгааг мэдэхгүй хэмжээнд хүртлээ дарга нар алсарч байна гэсэн үг. Ганц төрийн гурван өндөрлөгөөр зогсохгүй шат шатны дарга нар, удирдах албаныхан, гишүүд гээд иргэд нь ямар бэрхшээлтэй тулгарч буйг мэддэггүй. Мэдсэн ч мэдээгүй юм шиг явсаар үүндээ дасал болж, бүрэн гүйцэт "вакумждаг" билээ.

Тэгвэл бид энэ удаа 1992 оноос хойш яг тасралтгүйгээр албан тушаалдаа "эзэн" сууж, хичнээн жил "МАЯАК"-ТАЙ МАШИН хөлөглөсөн талаарх дата мэдээллийг сонирхуулан хүргэж байна.

-Н.Энхбаяр тасралтгүй 9 жил МАЯАКТАЙ машинаас буусангүй-

legacy:daria visual/zassan n/1.jpg

Намбарын Энхбаяр 2000-2004 онд Ерөнхий сайд, 2004-2005 онд УИХ-ын дарга, 2005-2009 онд Ерөнхийлөгчөөр ажилласан буюу нийт 9 жил төрийн тусгай хамгаалалттайгаар “МАЯАК”-тай машин хөлөглөсөн байна.

legacy:daria visual/zassan n/4.jpg

Харин Цахиагийн Элбэгдорж 2004-2006 онд Ерөнхий сайдаар ажилласан бол 2009-2017 он буюу тасралтгүй найман жил Ерөнхийлөгчийн албыг хашиж, МАЯАК хангинуулан давхижээ.

-Н.Багабанди 8 жил “МАЯАК”-тай машин ХӨЛӨГЛӨЖЭЭ-

legacy:daria visual/zassan n/2.jpg

Пунсалмаагийн Очирбат агсан 1993-1997 онд /АН/, Нацагийн Багабанди 1997-2005 онд /МАН/ тус тус Ерөнхийлөгчийн албыг хашжээ.

У.Хүрэлсүх 8 дахь жилдээ "МАЯАК"-тай машин ашиглаж байна-

legacy:daria visual/zassan n/5.jpg

Одоогийн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2017-2021 онд Ерөнхий сайдаар ажилласан бол 2021 оноос өнөөг хүртэл Ерөнхийлөгчийг албыг хашиж байна. Өөрөөр хэлбэл нийт тасралтгүй 8 жилийн турш тусгай хамгаалалт бүхий дуут дохиотой автомашин ашиглаж байгаа юм.

-Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажилласан 4 жилдээ МАЯАКТАЙ машинаас буусангүй-

legacy:daria visual/zassan n/3.jpg

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 дэх жилдээ...-

legacy:daria visual/zassan n/6.jpg

Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 2021 оноос өнөөг хүртэл Ерөнхий сайдаар ажиллаж буй бөгөөд 4 дэх жилдээ "МАЯАК"-тай машин хөлөглөж байна.

-Г.Занданшатар 5 жил, З.Энхболд, Д.Дэмбэрэл нар тус тус 4 жил УИХ-ын даргын МАШИНД суув-

УИХ-ын даргаар ажилласан жилээрээ Г.Занданшатар /5 жил/, Д.Дэмбэрэл, З.Энхболд нар /4 жил/ М.Энхболд, С.Төмөр-Очир нар /3 жил/, Ц.Нямдорж /2 жил/, Д.Лүндээжанцан /1 жил/ гэсэн дараалалтай байна.

Харин одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2024 оны долоодугаар сараас хойш буюу долоо дахь сардаа ажиллаж байгаа юм.

legacy:daria visual/zassan n/17.jpg legacy:daria visual/zassan n/14.jpg legacy:daria visual/zassan n/15.jpg legacy:daria visual/zassan n/16.jpg

М.Энхболдын тухайд 2006-2007 онд Ерөнхий сайдаар ажилласан бол 2016-2019 онд УИХ-ын даргаар тус тус ажилласны гурван жилд хамгаалалт дунд МАЯАКДСАН байна. Харин "ШУДАРГА ТАВ" буюу Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Лу.Болд, Ж.Батзандан нар тэмцэл өрнүүлж, түүнийг албан тушаалаас нь огцруулсан байдаг.

-Дараах эрхмүүд 1-3 жилийн хугацаанд тусгай хамгаалалттай автомашин ашиглажээ-

legacy:daria visual/zassan n/12.jpg legacy:daria visual/zassan n/9.jpg legacy:daria visual/zassan n/13.jpg legacy:daria visual/zassan n/8.jpg legacy:daria visual/zassan n/10.jpg legacy:daria visual/zassan n/11.jpg legacy:daria visual/zassan n/7.jpg
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин1 жил өмнө

    муу эмээл моринд халтай муу түшмэл түмэндээ халтай гэж эд нар л монголыг удирдаждээ

  • З
    Зочин1 жил өмнө

    Эбиг буудах хэрэгтэй.

    • А
      Алуурчин элбэгдорж нүглээ үүрэх болно1 жил өмнө

      Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдоржийн Алуурчин зулбасгууд алсан хүнийхээ тоогоор тамд унаж тарчлах өдөр нь ирлээ Алуурчин элбэгдорж Алуурёин зулбасгуудад алагдсан олон сайхан залуусын өшөөг БУрХАН Алуурчин элбэгдорж Алуурчин зулбасгуудаас нь авах өдөр ирлээ

  • З
    Зочин1 жил өмнө

    Хүрэлсүх бол төрд байх хамгийн хэрэггүй Даяанч