Т.Хасбаатар: АН-ын тамга МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн сэйфэнд хадгалаастай байгаа

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:3x3/hadaa.jpg

Ардчилсан намын /АН/ гишүүд, дэмжигчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар: 2016 оноос хойш сөрөг хүчингүй явж ирсэн. Гэтэл өнөөдөр Л.Гантөмөр Шадар сайд хэмээх том албан тушаалд томилогдоод, АН-ыг бүхэлдээ МАН-ын халаасны нам болгосон. Өнөөдөр АН-ын тамга МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн сэйфэнд хадгалаастай байгаа. Л.Гантөмөр АН-ын дүрэм, үнэт зүйл, бодлого, үзэл санаанаасаа урвасан хүн болж байна.