О.Номинчимэг: 2003 онд батлагдсан СӨХ-ны эрх зүйн байдлын хууль үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тул хуулийн шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлага тулгарсан

Улс төр
Myagmarsuren
Унших: 4 мин 26 сек
230
legacy:nominchimeg gishuun/yaria/bus9.jpg

Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж буй УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцсаныг хүргэж байна.

-Таны хувьд орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн менежментийг сайжруулахтай холбоотой уг хуулийн төслийг энэ хаврын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөж буй. Иргэдийн хамгийн их анхаарч байгаа СӨХ-ны үүрэг, хариуцлагын менежментийг хуулийн төсөлд хэрхэн тусгаад байгаа вэ?

- Анх 1993 онд нийтийн болон төрийн өмчийн орон сууцууд л байдаг байсан. Ингээд 30-аад жилийн өмнөөс бид өмч хувьчлалыг хийж эхэлсэн. Энэ хүрээнд хэрэв орон сууцуудыг өмчилж байгаа бол заавал СӨХ-той байх буюу дундын өмчлөлийн засвар, арчилгааг хэрхэн хийх вэ гэдэг дүрмээ анх зохиож эхэлсэн гэсэн үг. Ингээд 1997 онд анхны СӨХ байгуулагдаж байсан түүхтэй. 2003 онд хуулийн зохицуулалттай байх шаардлагатай гэж үзээд СӨХ-ны эрх зүйн байдлын тухай хууль баталж байсан юм билээ.

Товчхондоо 22 жилийн өмнө батлагдсан хууль өнөөдөр үүргээ гүйцэтгэх чадамжгүй болсон гэж үзээд орчин цаг үеийн шаардлагад нийцүүлж хуульд шинэчлэл хийх ёстой болсон гэсэн үг. Үүний хүрээнд Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад D.Parlianment дээр олон нийтийн саналыг аваад явж байна. Мэргэжлийн байгууллагуудын саналыг сонсож, олон удаагийн хэлэлцүүлэг өрнүүлсний дараа хаврын чуулганаар хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

legacy:nominchimeg gishuun/yaria/bus8.jpg

-Орон сууцнаас гадна орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн асуудлыг хуулийн төсөлд нэмж оруулсан харагдаж байна. Тэгэхээр албан байгууллагуудын дундын өмчлөлийн асуудлыг ч мөн энэ хуулиар зохицуулж өгнө гэсэн үг үү. Уялдаа холбоог нь хэрхэн хангах вэ?

- Орон сууцны дундын өмчлөлийн асуудлыг эхлээд авч үзье. Үүнд хоёр том асуудал бий. Нэгдүгээрт, СӨХ хангалттай ажилладаггүй гэдэг оршин суугчдаас ирүүлсэн гомдол маш их байдаг. Орчин суугчдаас хураасан төлбөрөө зориулалтын бусаар зарцуулсан тохиолдлууд хүртэл яригддаг. Өөрөөр хэлбэл СӨХ-ны санхүүгийн ил тод байдал, хариуцлага чухлаар хөндөгддөг гэсэн үг. СӨХ-ны хувьд байгуулагдахдаа нийслэлд болон тухайн дүүрэгтээ бүртгүүлдэг. Гэтэл бүртгэл хийлгэснээс хойш үйл ажиллагаанд ямар нэгэн хяналт байхгүйгээр хаягддаг. Тиймээс хуульд санхүүгийн ил тод байдал, хариуцлагын асуудлыг тодорхой тусгаж өгөхөөр ажиллаж байна.

Хоёр дахь том асуудал нь сууц өмчлөгч маань өөрөө төлбөрөө төлдөггүй гэдэг асуудал нөгөө талд яригддаг. Судалгаанаас харахад тухайн СӨХ-ноос хамаараад дунджаар 30-40 хувь нь зургаагаас дээш сар төлбөрөө төлөөгүй байдаг юм байна. Ингээд сууц өмчлөгчийн төлбөрөө төлдөггүй учраас СӨХ-ны тайлбар нь санхүүгийн нөөц хөрөнгө бүрдэх боломжгүй болохоор лифт болон бусад засвар арчилгааг хийж чаддаггүй гэсэн тайлбар өгдөг.

Сууц өмчлөгч болон СӨХ-ны хариуцлага алдсан, асуудлыг эзэнжүүлээгүй дундаа хаядаг асуудлаас болоод эвдэрсэн лифтэнд хүүхэд нас барсан харамсалтай тохиолдол хүртэл байдаг. Угтаа хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Энэ эрхээ оршин суугчид өөрсдөө хангахаас гадна СӨХ давхар хариуцлагатай, зөв менежменттэй байх ёстой.

-Хуулийн төсөлд төлбөр төлөхтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулж өгсөн байгаа вэ?

-Тухайн барилгын насжилтаас хамаарч СӨХ бүр өөр байгаа. Гэхдээ эдгээрээс үл хамаарсан нэг заалтыг хуулийн төсөлд оруулж өгсөн. Тэр нь СӨХ өөрөө дундын хуримтлалын сантай байх ёстой. Тухайн барилгад 5-10 жилийн дараа ямар нэг их засвар орлоо гэхэд дундын хуримтлалаасаа гаргадаг байх зохицуулалт үйлчилнэ. Мэдээж хуульд бүх зүйлийг хатуу тусгаж өгөх боломжгүй. Зах зээлийн зарчим алдагдахаас сэргийлж дундын өмчлөлийн санхүүгийн асуудлыг уян хатан байдлаар аль болох СӨХ, өмчлөгч хоорондын итгэлцэл, боломж нөхцөл дээр тулгуурласан байдлаар явах нь зүйтэй гэж үзэж байгаа.

legacy:nominchimeg gishuun/yaria/bus7.jpg

-Оршин суугчдын дундын өмчдөө эзэн болох, хамтын оролцоог хангах чиглэлд хуулийн эрх зүйн орчныг хэрхэн сайжруулж өгсөн гэж үзэх вэ? Бидний харсан судалгаагаар 9 дүүргийн хэмжээнд 2018-2022 онд СӨХ-той хамааралтай 5360 иргэний нэхэмжлэл иргэний шүүхэд гаргасан байдаг юм билээ. Ийм тохиолдолд маргааныг хялбарчилж шийдвэрлэх боломж, хувилбарыг хэрхэн судалсан бэ?

- Хуулийн төсөлд санхүүгийн хувьд хөшүүрэг хийж өгч байгаа. Хэрэв тухайн сууц өмчлөгч цаг хугацаандаа төлбөрөө төлөөгүй буюу гурваас дээш сар хэтэрсэн тохиолдолд хоног тутмын алдангийг 0.5 хувиар тооцох байдлаар санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх зохицуулалт туссан. Мөн төлбөрөө төлөөгүй зургаагаас дээш сар болсон тохиолдолд тухайн иргэний зээлжих зэрэглэл буурах, зээлийн мэдээллийн сангийн бүртгэлд оруулах зохицуулалтыг давхар хийнэ. Ингэж байж аль аль талдаа хариуцлагатай болох юм.

Мөн СӨХ-ны засаглалыг сайжруулах талаар судалж, мэргэжлийн байгууллагуудаас санал авч байна. Өөрөөр хэлбэл СӨХ цаашид хуулийн этгээд байх уу, одоогийнхоор байх уу гэдэг асуудлыг ярилцаж байгаа. Олон улсын туршлагыг харахаар хувийн өмчийн сэтгэлгээтэй, хариуцлагатай улс орнуудад СӨХ өөрөө компанийн хэлбэртэй болоод бүтгэлд ороод явах боломж байдаг юм билээ. Гэтэл манай улс 30 жилийн өмнөөс нь социалист нийгмээсээ салсан гэж харвал манай иргэд зөвхөн өмч байдаг гэхээс илүү өмчийг дагаж хариуцлага байдаг гэдэг сэтгэлгээ хараахан сууж амжаагүй байгаа нь харагдаж байгаа учраас одоогийн нөхцөлд СӨХ нь хуулийн этгээд биш байдлаар яваад магадгүй 10-20 жилийн дараа иргэдийн өмчдөө хандах хандлага өөрчлөгдсөн үед хуулийн этгээд болгох боломж бүрдэнэ гэж харж байгаа юм.

Үүнээс гадна орон сууцны бус зориулалттай байшингын дундын өмчлөлийг зохицуулалт, тэр ч бүү хэл амины орон сууны хорооллын дундын өмчлөлийн менежментийг ч мөн хэрхэн сайржуулах талаар мэргэжлийн байгууллагуудын саналыг авч байна. Иргэдээс ч мөн санал аваад явж байгаа. хуулийн төслийг боловсруулах хүрээнд ажлын хэсгээс хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна.

Хуваалцах:230

СЭТГЭГДЭЛ (23)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    СӨХ-ны тухай хуулинд СӨХ-ны төлбөр тооцооны тарифийг шударгаар тогтоохгүй бол удирдлагууд өөрсдийн цалингийн хэмжээг нэмэгдүүлэх, нийт суугчид хамгийн бага хэмжээгээр 1 м2 -ыг 250 төгрөгөөр, харин зуны улиралд байраа түрээслүүлж байгаа айл өрхүүдээс 2500 төгрөгөөр тогтоохыг улайраад байгаа. Зуны аялал жуулчлалыг хөгжүүлэх, хувийн хэвшлийг дэмжих асуудлыг хуулиар шийдэхгүй бол хувийн өмчид түр хугацаагаар хүн суулгах үйлчилгээг хэтрүүлэн зочид буудлын үйлчилгээ үзүүлж буй нэрийдлээр хэрээс хэтэрсэн өндөр төлбөрийг СӨХ-ны удирдлага тогтоолгоно гэж дарамтлал үзүүлдэг.

  • З
    Зочин

    Орон сууцны нэг давхар, подвольд хоолны газар, янз бүрийн үйлчилгээг болих хэрэгтэй. Хоолны газар хуушуур, хоол хийгээд хиншүү сантехникийн хоолойд бөглөрөл үүсдэг. Хог хаягдлаа ил задгай хаядаг өчнөөн зөрчил гаргадаг. Хяналт тавих газар байдаггүй. СӨХ-ийг хариуцлагатай болгооч, одоо хорооны засаг дарга мэдэлд очсон гэсэн. Туслах замын цас мөсийг хэн цэвэрлэх вэ?

  • С
    СӨХ-г Шинэчлэх Ард Түмний Түр Зөвлөл

    Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг шинэчлэх ажлыг нийслэл, ХЗДХЯ, БХБЯ, Сууц Өмчлөгчдийн Холбооны Дээд зөвлөл өөрсдөө санаачлан төсөл боловсруулан ажиллаж байна. Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа орон сууцны оршин суугчдаас огт санал авалгүй, зөвхөн өөрсдийн хариуцан ажиллуулдаг СӨХ-н одоогийн удирдлагуудаас санал авсан болоод өөрсдөдөө хэт давуу эрх олгох хуулийн заалтыг оруулахаар улайрч байгаад СӨХ-г Шинэчлэх Ард Түмний Түр Зөвлөл (товчлоод СШАТТЗ)-н хувьд эрс эсэргүүцэж байна. СӨХ-ийн хууль бус үйл ажиллагаа, хууль зөрчсөн үйлдэл болоод СӨХ-н талаар ямар нэгэн ноцтой мэдээлэл, холбогдох баримтыг өгөх бол 9533-7689 руу холбогдоно уу. СӨХ-г Шинэчлэх Ард Түмний Түр Зөвлөл ажиллаж байна. Холбогдох мэдээллийг 9533-7689-с асууна уу.

  • З
    Зочин

    Энэ өөрөө СӨХ-н дарга байхаар л хэмжээний авгай даа

  • З
    Зочин

    Сөх өөртөө тэтгэвэрээс гадна орлого олох гэсэн зальтай хэрүүлч дээр нь ву ч хийдэггүй мэргэжилгүй харьцаа муутай зальтангууд их байдаг шүү хариуцлага ёр байхгүй зөвхөн өөөрөө цалинжихаа л боддог

  • З
    Зочин

    СӨХ ийг татан буулга. Ямарч хариуцлага хүлээдэггүй дарга нэртэй авгай өвөгчүүл өөрсдөө л цалинждаг иддэг. Үхсэн амьд нь мэдэгдэхгүй . Хэтэрхий их төлбөр авна нэмнэ . Шаардлага хангахгүй . Өөрчлөлт хийх цаг болсон

  • О
    Оршин суугч

    Мөн аль нэг яамны сайдын тушаалаар нийтийн орон сууцанд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөгөө болих жишээ нь Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/406 тушаал нийтийн орон сууцанд орцны хаалганаас тусдаа хаалга гаргаад салхивчийг нь өөрчлөөд үсчин гоо сайхан ажиллуулж болно гээд заасан ийм байж болох уу? Орон сууцны тухай 1999 оны хуулийн 17-р зүйлд нийт 8 төрлийн үйл ажиллагаа орон сууцанд явуулж болохгүй гээд бусдын зөвшөөрсөн байгаа энэ заалтыг хүчингүй болгох. Мөн цаг үеээ дагаад дугуй, цахилгаан дугуй, мотоцикл хэрэглэдэг болсон тул анхнаасаа барилгын компаниуд машины зогсоолоос гадна дээрх тээврийн хэрэгслийг байршуулах зогсоолыг төлөвлөхгүй бол машины зогсоол нь дугуй мотоциклийн зогсоол болж хувирсан гэхдээ эдгээрийн эздүүд ашиглалтын зардал огт төлдөггүй гаражны хаалга байнга эвддэг байх жишээтэй. СӨХ-ийг хариуцлагатай болгохгүй бол ажлаа маш муу хийдэг зөв шаардлага тавьж чададгүй нэг байгууллага байна.

  • О
    Оршин суугч

    Аж төрөх нийтийн зориулалттай орон сууцны барилгын нэг давхарт үйлчилгэ явуулахыг хуулиар шууд хориглож өгнө. Хуучин орон сууцнууд хорооллууд одоо ямар байдалтай байгааг хүн бүр харж байгаа. Гэтэл шинээр баригдсан хороолол хотхонуудад нэг давхарыг гадна хана, хийцийг эвдэж үйлчилгээ явуулдаг байдал давтагдаж байна. Энэ нь аюулгүй байдал талаасаа ч барилгын өнгө үзэмж гоо зүй талаасаа ч болохгүй зүйл. 1990 он биш шүү дээ үйлчилгээний зориулалттай олон барилга шинэ хороолол болгон орон сууцтай зэрэгцээд баригдаж байхад яагаад заавал нийтийн орон сууцыг эвдэж нийт оршин суугчдын эрхийг зөрчиж байдаг юм бэ? Мөн гадагшаа хаалга гаргахгүй ч нэг давхарт үйлчилгээ тэр битгий хэл дээд давхарт оффис ажиллаад орц нил тамхины утаа байх жишээтэй.

  • З
    Зочин

    СӨХ - ийн дарга юу ч хийдэггүй сул цалинждаг.

  • З
    Зочин

    Сөх-ийн захирал нэршлийгээ заавал өөрчлөх . Одоогийн ажиллаж байгаа сөх-д мэргэжил боловсролгүй, бүдүүлэг хэрүүлч авгай нар ажиллаж суугчдын мөнгийг идэж завшиж байна, хяналтгүй идэж юу ч хийхгүй сул цалин авч, мөнгө хулгайлж завшсаарибайхад хэн ч шалгахгүй давраад байна, үүнийг таслан зогсоох. Тусгай шаардлага тавихгүй бол тэтгэврийн хэрүүлч шуналтай авгай нар дүүрсэн байна. Шинэ хуулинд энэ хулгайч нарын эрхийг нэмж , суугчдыг шийтгэх хатуу заалт их орсон байна. Юу ч хийхгүй мөнгийг нь 22 жил завшсан учраас иргэд хашраад өгөхөө больсон хэрэг шүү дээ. Иргэдийн саналыг авахгүй хууль батална гэж солиортлоо болиорой! Иргэдийн 60-с дээш хувийн санал авсан хүн сөх иын албан хаагчаар томилогдож ажлаа хийхгүй бол солигддог заалт оруулж хулгайч,хэрүүлч хогийн авгай нараас салмаар байна

  • З
    ЗОЧИН

    Энэ СӨХ үүд бүгд адилхан байна уу МанайСӨХ 2019 ОНООС ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ЮУЧ ХИЙГЭЭГҮЙ ДАРГА ГЭЭД ТЭТГЭВЭРТ ГАРСАН НЭГ АВГАЙ ЦАЛИНГАА АВААЛ БАЙЖ БАЙХ ЮМ (ОРДОН СӨХ СБД 8-Р ХОРОО 43 БАЙР) ЭНЭ ӨВӨЛ БОЛ ДУЛААХАН БАЙСАН ТУЛДАА Л ХАВАРТАЙ ЗОЛГОЖ БАЙНА.

  • И
    Иргэн

    Хаана ч Сөх ажил хийдэггүй ..Сэтгэлгүй ажилгүй авгайчуул !!!!!!!мөнгөө ч зохицуулж чадахгүй !!!!!хариуцалгагүй хүмүүс байдаг.Бүр нэг зөв шийдэл гаргах Эрүүл сэтгэх сэтгэлтэн Монгол байгаа юү !!!!!!!

  • С
    Схд н15 рок хороо 19 р байрны оршин суугч

    Тусгай байр 1988 онд ашиглалтанд орсон одоогоор засвар үйлчилгээ хийгдээгүй 24 5 жил боллоо жилийн тайлангаа огтлох тавьдаггүйж оршин суугчдын болоххонгил подволиудыг түрээсэлээд орлого мөнгө хаашаа ордог тусгай байрны урсгал засварт ордоггүй нүүрэн талын 2 давхарын айлуудын эрх ашгыг зөрчиж 1 давхарын айлуудтай хуйвалдаж ашиг сонирхолын үүднээс өргөтгөл хийлгүүйлж дээвэр дээгүүр хогны давцан бий болгож тоос шороо өмхийрч илжирсэн хаягдлуудын үнэртэй эрүүл мэндээр хохирхоно битгий хэл хулгана шавьж үүрлэж мөнөвлийн цагтаа дулаанаа хэвийн аьах нөхцөлгүй дундаас хулгайлж норм хэмжээнээс хэтрүүлж биднийх эдийн засаг мөнгө төгрөгөөр хохироож байгаа тулж тухайн СӨХ на даргыг сольж бидны шаардлагыг хянаж урагш барьсан үзэмж муутай дуран мэдэн барьсан амбааруудыг буулгаж хуучин хэвд нь оруулж өгөхөд арга хэмжээ авч өгөх

  • С
    Санал

    Орон сууц хувьчлах нэрийн дор төр засаг орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээг эзэнгүй болгосон алдааг засах хэрэгтэй. Мэргэжлийн удирдлаггүй, ажилчингүй сөх байх эсэхийг сууц өмчлөгчдийн саналыг авч шийдэх хэрэгтэй. Орон сууцыг өмчилж авсан болохоос сөх-ын дарга, ня-бо-г өмчилж аваагүй. Иймд дээрх 2 албан тушаал, орон тоо байна гэвэл цалинг нь төр засаг өг. .

  • И
    ИРГЭН

    СӨХ - г ч оршин суугчдыг ч хариуцлагажуулах шаардлага нэгэнтэй бий болжээ!!! Стандартын шаардлага хангасан хангалттай сайн ажиллаж байгаа том хотхонуудын СӨХ- н зарим ухамсаргүй хүмүүсээс төлбөр мөнгөө авч чадахгүй байгаа явдалыг шийддэг шийдэлтэй болгомоор бн!!! Банкны хар жагсаалтанд оруулах, худалдах худалдан авахад нөлөөлдөг болгомоор болжээ!!!

  • З
    Зочин

    СӨХ-ийн хуулийг шинэчлэх гэж байгаа бол өмнөхөөсөө эрс өөр, эрс сайжруулсан хууль батлах ёстой. Ялангуяа дундын хуримтлалыг СӨХ-ийн дансанд биш, өөр тусгай дансанд хуримтлуулахгүй бол хэн ч хяналт тавьж чадахгүй болох байх.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich shorongiin horidol

  • З
    Зочин

    hachin sejgiin tsaraitai balai avgai bas hezeedee suh meddeg bolchihvoo? suh-g oron suutsnii kontort ni hariutsulaa

  • З
    Зочин

    Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг шинэчлэх ажлыг нийслэл, ХЗДХЯ, БХБЯ, Сууц Өмчлөгчдийн Холбооны Дээд зөвлөл өөрсдөө санаачлан төсөл боловсруулан ажиллаж байна. Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа орон сууцны оршин суугчдаас огт санал авалгүй, зөвхөн өөрсдийн хариуцан ажиллуулдаг СӨХ-н одоогийн удирдлагуудаас санал авсан болоод өөрсдөдөө хэт давуу эрх олгох хуулийн заалтыг оруулахаар улайрч байгаад СӨХ-г Шинэчлэх Ард Түмний Түр Зөвлөл (товчлоод СШАТТЗ)-н хувьд эрс эсэргүүцэж байна. СӨХ-ийн хууль бус үйл ажиллагаа, хууль зөрчсөн үйлдэл болоод СӨХ-н талаар ямар нэгэн ноцтой мэдээлэл, холбогдох баримтыг өгөх бол 9533-7689 руу холбогдоно уу. СӨХ-г Шинэчлэх Ард Түмний Түр Зөвлөл ажиллаж байна. Холбогдох мэдээллийг 9533-7689-с асууна уу.

  • З
    Зочин

    СӨХ-н талаар анхан шатны ойлголтгүй, ший янгууны царайт энэ балай авгайгийн шинэчилдэг СӨХ-н хууль гэж юу байна аа? Орон сууцанд амьдарч буй оршин суугчдаас яагаад асуудаггүй юм? Чи дураараа мэдээд шийддэг юм уу???

  • З
    Зочин

    стратегийн хүнсний бүтээгдэхүүн ундны ус нь дөрвөн өөр хуулийн этгээдийн өмчийг дамжиж иргэдэд хүрдэг гаж тогтолцоог яаж засах вэ.

  • З
    Зочин

    СӨХ нэртэй паразитуудыг бөрмөсөн устгах ёстой,хий мөнгө хураасан,хогоо ч ачуулж чаддаггүй,бохир,халуун,хүйтэн усны сангийн асуудал гарвал хүмүүс өөрсдөө дуудлага дуудаж асуудлаа шийвэрлүүлдэг,гудамж талбайг нийслэлийнхэн хариуцаж тохижилт хийдэг ямар ч ашиггүй дуракууд одоо бүр төрөөр далайлгаж мөнгө хураах нь дээ хэний лобби вэ???

  • И
    иргэн

    Зөв байна. СӨХ -ын санхүүг хянах хэцүү. Дундын өмчийг СӨХ мэдээд сургууль элдэвийн юманд худалдсан байшингийн талбайд зогсоо зайгүй машин хүүхэд хөшилдөж хүнд байна БЗД 15 хороо Алтанөргөө хотхон Оюунлаг хувийн сургууль ийм замаар байгууллагдсан. Хүүхдүүдийн төлбөр үндсэн хөрөнгө болж хувирсан. Шалгах хэрэгтэй