ХӨНДӨХ СЭДЭВ: Төр зах зээлийн зарчим руу “гар дүрснээр“ гурилын импорт 11.1-63.5 мянган тонн, цементийн импорт 1.8-7.4 мянган тонн болж өсөв

Хоосон
Delgertsetseg
Унших: 6 мин 9 сек
40
legacy:ediin zasagchid/bair suuri/6f02b3d9-71e4-49fe-b1d3-9c239d734cc5-1.jpg

34 жилийн өмнө монголчууд анх удаа зах зээлийн эдийн засгийг нэвтрүүлж Үндсэн хуулиар баталгаажсан хувийн өмчтэй болсон. Харин өнөөдөр чөлөөт зах зээлийн чөдөр нь Монголын төр өөрөө болжээ. Хувийн хэвшлийг дэмжинэ гэж байнга ярьдаг ч нидэр дээрээ буланд шахдаг болоод удлаа. Бүх зүйлд оролцож, үнэ хүртэл тогтоодог болов. Удахгүй өрхийн халаас руу өнгийх л дутуу байна.

Мах, гурилын үнэ өсөх бүрт эдийн засгийн өвдөлтийг "үнэ бууруулах" нэрийдлээр хүчээр барьж эцэст нь торгоож чадахгүй нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлов гэгчийн үлгэр болно.

Үүний тод жишээ нь, өмнөх УИХ-аар баталсан гурилыг гаалийн татвараас чөлөөлөх тухай хууль болон импортын цементийн татварыг 20-иос таван хувь болгон бууруулсан. Гэтэл бид өөрсдөө гурил болон цементийн дотоодын хэрэглээг 100 хувь хангах боломж нөөц хангалттай атал эсрэгээрээ төрөөс импортын хаалгыг нээсэн нь шийдвэр нь үндэсний үйлдвэрлэгчдээ татаж унагаах, бизнес эрхлэгчдийг баялаг бүтээх хүсэлгүй Монголоос дүрвэтэл хорлосноос өөрцгүй боллоо.

ГУРИЛЫГ ГААЛИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛСНӨӨС ХОЙШ ЖИЛ ХҮРЭХГҮЙ ХУГАЦААНД 63.5 МЯНГАН ТОНН ХҮРТЭЛ ИМПОРТ ӨСӨВ

legacy:EDIIN ZASGIIN BH SHINE/infort/малчин шагнал .jpg

УИХ-аас өнгөрсөн оны гуравдугаар сард гурилыг гаалийн татвараас чөлөөлсөн нь импортын гурил "ногоон гэрэл"-ээр орж ирэхийн хэрээр төгрөгөө гадагшаа валютаар солих болов. Гурилыг гаалийн татвараас чөлөөлснөөс хойш 10 сарын хугацаанд гурилын импорт 5.8 мянган тонноос 63.5 мянган тонн болтол өсөв.

legacy:EDIIN ZASGIIN BH SHINE/infort/1df82564-7576-4e1f-a249-724fda9e0796.jpg

Харин гурилыг гаалийн татвараас чөлөөлөхөөс өмнө 2023 онд ердөө 11.3 мянган тонн гурил импортолсон бол энэ дүн жилийн дараа гэхэд 63.5 мянган тонн буюу бараг 5.7 дахин нугарчээ. Үндсэндээ Оросоос 100 хувь гурилыг нийлүүлж зах зээлд "шахсан" гэсэн үг.

ГУРИЛЫН ИМПОРТ 2023 ОНЫ МӨН ҮЕЭС 70.5 ХУВИАР ӨСӨВ

legacy:EDIIN ZASGIIN BH SHINE/infort/Copy of АТГ, 5Ш визуал.jpg

Харьцуулахад, 2024 оны нэгдүгээр сард буюу гурилыг гаалийн татвартай импортолдог байхад ердөө 2.6 мянган тонн гурил худалданн авсан бол гаалийн татваргүй болсноос хойш 2025 оны нэгдүгээр сард 4.9 мянган тонн буюу 1.9 дахин өсжээ. Энэ нь 2023 оны мөн үеэс 70.5 дахин өссөн дүн болохыг Монголын гааль болон ҮСХ-ны мэдээллээс харж болно.

Ямартай ч 2024 оны сонгууль угтаж олон нийтээс оноо авах гэсэн үү, төрөөс үнэ бууруулж чадна гэж итгэсэн үү аль нь ч байсан парламентад баталсан энэ шийдвэр нь хэдэн үйлдвэрээ татаж унагаахаас хэтэрсэнгүй. Үүний гор нь өнөөдөр импортын дарамтаар илэрч Монголын төр үнэнд гүйцэгдэж байна.

Удахгүй цагаан сарын дараа хуралдах УИХ-ын хаврын чуулганаар гурилыг гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох тухай хэлэлцүүлж шийдвэрлэнэ гэж Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр ам нээсэн. Тэрбээр,

ГУРИЛЫН 3-4 ҮЙЛДВЭРЛЭЛ ЗОГССОН, ДАХИН 4 ҮЙЛДВЭР ХААЛГАА ХААХАД ХҮРСЭН ТУЛ УЛААНБУУДАЙ, МАЛЫН ТЭЖЭЭЛЭЭ ИМПОРТЫН ТАТВАРЫН ДАГУУ АВАХ НЬ ЗӨВ

legacy:enhbayar gishuun/62220973-5297-4851-aa6b-061e6dbee33f (1).jpg

Гадаадаас импортын улаанбуудай, гурил авснаас үүдэж дотоодын үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлсөн. Тухайлбал, улаанбуудайн тариалалт багасч, гурилын үйлдвэрлэл буурсан буюу 3-4 үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон. Мөн дахин 3-4 үйлдвэр үүд хаалгаа хаахад хүрээд байна. Хууль тухайн үедээ үр өгөөжөө өгсөн. Тиймээс улаанбуудай, малын тэжээлээ өмнөх импортын татварын дагуу авах нь зөв гэж үзэж байна" гэсэн юм.

Зөвхөн гурилын жишээг татахад л ийм байна. Төр төмөр нүүрээ дотоодын гурил үйлдвэрлэгчдэд харуулж үнэ бууруулахаар гаалийн татвараас тодорхой хугацаагүй чөлөөлсөн ч үр дүнд нь дотоодын хэдэн үйлдвэр хаалгаа барьсан уу гэхээс үнэ буурсангүй. Бодит амьдрал дээр, иргэд өнөөдөр ч үнэтэй гурилаа авч хэрэглэсээр л байна. Араас ч цемент мөн адил гурилаас өөрцгүй болов.

НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД НҮДИЙГ НЬ СОХЛОВ ГЭГЧЭЭР ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭ БУЛАНД ШАХАЖ ТӨГРӨГӨӨ ГАДАГШ УРСГАВ

legacy:ediin zasagchid/bair suuri/0c1d578c-8d07-41b7-9a0e-0a37db67e888 (1).jpg

Монгол Улс үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд хэсэг хугацаанд өмнөд хөршөөс цемент импортлохыг хязгаарлаад байв. Гэтэл өнгөрсөн, хавар зунаар Засгийн газраас шийдвэр гаргаж импортын цементийг оруулж ирэхийг дэмжчихсэн. Үр дүнд нь мөн л урдаас импортлох цементийн тоо хэмжээ гэрлийн хурдаар өсөв.

Статистик мэдээгээр, энэ оны нэгдүгээр сард 7.4 мянган тонн цемент 0.5 сая ам.доллароор импортолсон бол өмнөх оны мөн үед ердөө 1.8 мянган тонн цементийг 0.1 сая ам.доллароор импортолжээ.

Мөнгөн дүнгээр авч үзвэл, жилийн өмнө 345 сая төгрөгөөр цемент худалдан авч байсан бол энэ дүн 1.7 тэрбум /1.729.500.000/ орчим болжээ. Өөрөөр хэлбэл, жилийн дараа гэхэд 1.3 тэрбумаар нэмэгдэж, энэ хэмжээний мөнгө гадагшаа валют болгож алдсан гэсэн үг.

Энэ хэмжээгээр өнөөдөр багахан валютын нөөцөө шавхах эрсдэл рүү татаж байгаа нь гашуун үнэн. УИХ-ын сонгуулийн өмнө буюу өнгөрсөн тавдугаар сард Засгийн газраас импортын цементийн татварыг 20-оос таван хувь болгон бууруулсны горыг зөвхөн мөнгөн дүнгээр тооцоход л ийм байна.

Тухайн үед импортын цементийн татварыг бууруулсан гол шалтгаан нь Засгийн газраасорон сууцны томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр барилгын салбарт 10.3 их наяд төгрөгийн санхүүжилт гаргасан явдал. Бас л гурилтай адил орон сууцны томоохон төслүүд бодит амьдрал дээр хэрэгжсэн нь нүдэнд харагдаж гарт үзэгдсэнгүй.

Орон сууцны үнэ ч буурсангүй. Угтаа бол орон сууцны барилгын гол түүхий эдийн нэг болох цементийн үнэ буурахад дагаад орон сууцны үнэ буурах ёстой. Атал эсрэгээрээ импортын татвараас чөлөөлсөн ч орон сууцны үнэ нэгдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Төрөөс хувийн хэвшлээ дэмжихийн оронд дэвсэлдгийн тод жишээ нь гурил, цемент хоёр болж, эхнээсээ гаргасан шийдвэр нь гай тарьж горыг нь монголчууд бүгдээрээ амсаж байгаа нь нууц биш. Эрх баригчдын бодлого судалгаагүй шийдвэр үнэнд гүйцэгдэж байгаа нь энэ. Асуудал нь, гурил ч тэр, цемент ч тэр дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой атал үйлдвэрлэгчдээ буланд шахаж импортоор худалдан авч валют гаргаж буй явдал.

Үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл "Монполимент” группийн ерөнхийлөгч Н.Мөнхнасан: Дотооддоо үйлдвэрлэх бүрэн хүчин чадалтай цементийн үйлдвэрүүд байсаар байтал импортын цементийг татварын бодлогоор дэмжиж, нийт 260 мянга гаруй тонн цемент оруулж ирж, 70 тэрбум төгрөгтэй тэнцэх валютыг гадагшлуулсан байна шүү дээ гэж твиттертээ жиргэснийг анзаарахгүй өнгөрч болохгүй.

Импортын өдөөсөн дээрх шийдвэрүүд нь тус биш хор болохыг эдийн засагчдын зүгээс мөн л өмнө нь сануулсаар ирсэн ч эцэст нь өнөөдөр импортоо хазаарлаж, инфляциа торгоож чадахгүй бодит эрсдэлтэй нүүр тулаад байна.

ХЭРЭГЛЭЭНИЙ ГУРИЛ, ЦЕМЕНТИЙГ ИМПОРТЛОХ, ТАТВАРААС ХӨНГӨЛӨХ ШААРДЛАГАГҮЙ

legacy:enhbayar gishuun/жжж.jpg

Эдийн засагч Н.Энхбаяр: Гурилын тухайд авч үзвэл, гаалийн татвараас хөнгөлөх арга хэмжээг 1990 оноос хойш маш олон удаа авсан. Сургамж нь тодорхой. Өмнө нь гаргасан шийдвэрүүдээс үзвэл дотоодын үйлдвэрлэгчдэд хүнд тусаж байсан. Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудлыг тодорхой хугацаатай тавих ёстой. Зах зээл дээр гурил, цемент очиж байгаа бол тэр хугацааг нөхөх хугацааг л тусгах ёстой. Харамсалтай нь, өнөөдөр дотоодын цемент үйлдвэрлэгчид зарим нь илэрхийлээд эхэллээ.

Дотоодын зах зээлээс нийлүүлэх боломжтой цемент авахгүйгээр ижил маркийн цемент авснаас болж 70 тэрбум гаруй төгрөгийг зөвхөн импортын цемент авахад зарцуулсан байна. Энэ нь харамсалтай байхгүй юу.

Үр тариа, цементийн аль нь ч байсан дотроо ангилалтай. Барилгад хэрэглэдэг ердийн 500 маркийн цементийг манайх үйлдвэрлэж байхад гаднаас авах шаардлага байхгүй. Харин гүний далд уурхай, усан цахилгаан станцад хэрэглэдэг цементийг татвараас хөнгөлж болно шүү дээ. Мөн адил гурил ч бас ахуйн хэрэглээний гурилыг импортлох шаардлагагүй. Гагцхүү, талх, нарийн боовонд хэрэглэдэг хатуу үрийн буудайн гурил дутаж байгаа бол татварын хөнгөлөлт үзүүлж болно.

Хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхдээ чанар, ангиллын хувьд хугацааг нь авч үзэхгүй бол хавтгайруулбал сөрөг үр дагавар гарна. Өнгөрсөн жилүүдэд өчнөөн л сөрөг үр дагавар гарлаа. Дотоодын гурилын хомсдол бий болж, үйлдвэрлэгчид хүнд байдалд орж байна.

Урьд жилүүдэд маш олон ийм жишээ гарч байсан. Төр эдийн засагт оролцож байгаагийн сөрөг нөлөө нь энэ шүү дээ гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    Энүүд бол дотоодын үйлдвэрлэгчид хохи чинь. Иргэдэд хямд чанартай гурил л хэрэгтэй. Дотоодын үйлдвэрлэгчид энэ шаардлагыг хангаагүй учираас ЗГ зөв алхам хийж импортын татварыг тэгэлсэн. Өөр яах ёстой юм? Та нарт төр засаг биш иргэд дүн тавьсан. Сүүлийн 5 жил Улаанбаатар гурил сайн байсан, өнгөрсөн намраас эхлэн чанар нь муудсан. Тэглээ гээд импортын гурилыг иргэд маань тэрээн болгон авахгүй аль болох дотоодын гурилаа авч байна. Одоогоор бол Өег гурил сайн, үнэ нь ч боломжийн байна. Бусд нь ч гэсэн ийм түвшинд байлдаа. Юундаа гоншигоноод байгаа юм. Харин ч та нар “сонирхолын зөрчилтэй” сайдтай болсондоо баярлах ёстой. Цаашид манай улс АЕЭЗБ-д багтах ёстой.

  • U
    Uls torchid eh ornoo bodoochee!

    Unendee heden uildverlegchdee l nudej zovooj bgaad etsest ni ard olond ene buruutai gej hayj ogdog bolloo! Yer ni une osood bgaa suuri shaltgaaniig ni zasahguigeer shuud importoor oruulj irdeg ni yaj bgaa yum?! Inflyats chine osood togrog hevlej songuulidasnaas bolj yumnii une ossonsht. Tegeed gadaad valyutaa bas orosuudad ogood oorsdoo huvhai hooson bolchihoor iim bdaltai blgui yadgiin. Ter guriliin import bol Oros ruu valyut gargah tohiroo bsan gej hardaj bna. Hyatadaas bas tsement avsan ni gadaad ulsiin noloo orson gej hardmaar bna! Eh ornoo bodoh tsag hezee ireh ve!!!

  • З
    Зочин

    Овоо сэргэцэн байсан цементийн үйлдвэрүүдийг бүрэн татаж унагалаа. Гурилын бизнесээр оролддог нь яаж байгаа юм бэ. Энэ улс орныг бүрэн дампууруулах чинь рүү явууллааа. Юу мэдэх вэ ямарч боловсролгүй Данх энэ улс орноор тоглоод дуусгалаа. Зайлаачээ

  • З
    Зочин

    үьдэсний үйлдвнрүүд ард түмний итгэл паахгүй үнээ маш их нэмж бна юм чинь одоо яаая гэхэв дээ өч төчнөөн тэрбумын үээл авчаад америкт хаус аваад бхаар дээр нь бштээгдэхүүний үнээ дээд хэмжээгээр нэмж бгаа тул импортын хямд бүтээглэхүүн хэрэглэсэн нь дээр ш дэ