Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Б.Чойжилсүрэн: Айл өрхийн шөнийн тарифын тэглэлт, хөнгөлөлтийг тооцох кВт/цагийг 2 дахин нэмэгдүүлсэн байдлаас тооцохоор боллоо
10

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр эрчим хүчний тарифын шөнийн хөнгөлөлтийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө. Түүний хэлснээр 220 кВт/ц эрчим хүчний хэрэглээтэй айлын шөнийн тарифын хөнгөлөлтийг 1500 кВт-аас тэглэж, 380 кВт-ын хэрэглээтэй айлын шөнийн хэрэглээ 3000 кВт-аас дээш гарсан тохиолдолд 50 хувь хөнгөлөх шийдвэр гаргалаа. Мөн үдшийн 21 цагаас өглөөний 09:00 цаг хүртэл хөнгөлөлт үйлчилнэ.



