“Иргэд ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах эсхүл хуримтлалын данс руу хийх үү гэдэг сонголтоо өнөөдрөөс И Монголиа руу орж хийнэ“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/02/mungucard_700x480.png

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар "ЭТТ" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл хэсгийг олгох тухай асуудлыг хэлэлцсэн. "ЭТТ" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг олгох талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Иргэд ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах уу аль эсвэл хуримтлалын данс руугаа хийх үү гэх сонголтоо И Монголиагаараа дамжин орж хийнэ. Хэрэв сонголт хийх асуулгад оролцоогүй тохиолдолд таны данс руу шууд орно. Ногдол ашгийг заавал бэлэн мөнгөөр нь авахгүй байж болно" гэлээ.