Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн журмыг шинэчилж дууссан. Монголбанкнаас зээлийн хүүг 6-10 хувь байх судалгааг гаргасан байгаа

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
50
legacy:2025/10/lkhagvaa.jpg

Ипотекийн зээл олголтын журам шинэчлэгдэж байгаатай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр "Ипотекийн зээлийг Монгол банк хэрэгжүүлээд явж байна. Өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт олгогдсон байгаа. Түүний 800-аад тэрбум төгрөг нь Монгол банк болон арилжааны банкуудаас гарч, хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ онд мөн дээрх хэмжээний санхүүжилт гарна гэж бодож байна.

Ипотекийн зээл олгох журамд өөрчлөлт орж дууссан. Орон сууцжуулалтын үндэсний хорооноос танилцуулах байх. Гол өөрчлөлтийн нэг нь уг зээлийг зөвхөн орон сууцанд гаргах бус хашаандаа барьсан амины орон сууцанд мөн олгох нөхцөл бүрдсэн. Гол нь тухайн амины орон сууц нь агаар, хөрс бохирдуулахгүй, ногоон орон сууц байх ёстой. Нөгөө талдаа амины орон сууц ч гэсэн ипотекийн зээлийн барьцаа хөрөнгө болох учраас барилгын стандарт, үнэлгээний асуудлыг судалж шийдвэрлэх нь зүйтэй.

Монголбанкнаас зээлийн хүүг үе шатлалтай байдлаар олгох судалгааг хийсэн. Ипотекийн зээлийн хүүг тухайн орон сууцны хэмжээнээс хамаараад 6-10 хүртэлх хувиар тооцож олгох нь зүйтэй гэж үзэж байгаа" гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    10 ч гэх шиг болиорой

  • И
    Иргэн

    2 хувь хүртэл бууруулаачээ. Шулаачдаа. Дэндэж байна шүү. Гадаад орнуудад 1-,2 хувь л байхад ядуу буурай монголд 8 дахин өндөр байх гэж.

  • Н
    Наран

    Дээрэмчид .ийм өндөр хүүтэй зээл Монголоос өөр хаана ч байхгүй .

  • З
    Зочин

    Яасан аймаар савалгаатай юм

  • О
    Оюунчимэг

    Хүү маань голомт банкнаас 9жилийн өмнө 8 хувийн ипотекийн зээл авсан 6хувь руу орсон юм болов уу би өөрөө хамтран зээлдэгчээр орсон юм