Н.Цэлмүүн: Биднийг ард түмний баялгийг хулгайлсан гэх. Төр “ард түмэндээ“ эргүүлэн авчирлаа гэж тэд попорно. Үүний ард төрийн өмч нэрээр эрх мэдэлтнүүд өөрсдөө авдаг

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин 27 сек
230
legacy:2025/02/цэлэм.jpg

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан "Нарийнсухайтыг 1995 онд Уул уурхайн сайд Р.Жигжид гэж хүн Б.Нямтайширт өгсөн. Б.Нямтайшир гуай энэ ордыг 2005 онд гадаадын банканд тавиад 500 сая ам.доллар зээлсэн. "МАК"-ийн ордууд Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн хоёр дээр л байдаг. Энэ хоёр хүнийг БАЯН БОЛГОХ ГЭЖ монголчууд төрөөгүй" гэж мэдээлэл хийсэн. Тэгвэл түүний хариуд МАК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн мэдэгдэл хийжээ.

Тэрбээр "Ард түмний баялгийг хулгайлсан гэх. Монгол улс хуульт ёстой, төрт улс аа. Өнөөдөр мөрдөгдөж байгаа бүхий л хууль журам, тогтоомжийн хүрээнд, эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд л уул уурхайн бизнес эрхэлж байгаа.Хүн бүрт ийм боломж байгаа. Боломжоо амжилттай ашиглаад явж байгаа бизнесмен, аж ахуйн нэгжүүд зөндөө л байна.Бид үүсгэн байгуулагдсанаас хойш 3 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, тэтгэвэр, тэтгэмж, сургууль цэцэрлэг, эмч, цагдаа, төрийн алба хаагч гэх мэт нийгмийн бүхий л давхаргад хөрөнгө оруулалт, төсвийн эх үүсвэр болоход хувь нэмрээ оруулж ирсэн.

Бизнесээс олсон хуримтлагдсан ашиг, орлогоо буцаад улс орны хаа нэгтээ бүтээн байгуулалт хийж, хөгжил дэвшилд оруусан. Нийт мөнгөн төгрөгөөр илэрхийлвэл 2 их наяд төгрөг болжээ. (Бодит жишээ Евроблок, Евроцемент, Евровиндоор үйлдвэрүүд, Цагаан Суварга төсөл, Хүннү Эйр, г.м) Төсвийн захиран зарцуулалтад бид оролцох эрх мэдэлтэн биш, тэгш бус хуваарилалт үүсгэсэн тэр түшмэдүүд хариуцлагын эзэд шүү дээ. Хурааснаар, хорьсноор, намнаснаар ард иргэд маань амар сайхандаа жаргана гэнэ үү? Авлаа, өглөө гэж бодоход юу шийдэх вэ. Төр хамгийн муу менежер байдаг. Тэнд өмч эзгүйддэг, тэнд албан тушаалтаны бизнес цэцэглэдэг, тэнд тэдний "тавиул" дарга нарын тансаглал хэтэрдэг. Төр "ард түмэндээ" эргүүлэн авчирлаа гэж тэд попорно. Үүний ард төрийн өмч нэрээр эрх мэдэлтнүүд өөрсдөө авдаг. Өөрсдөө ашиг олох эх үүсвэр болгодог" гэж жиргэсэн ч удалгүй устгажээ.

Хуваалцах:230

СЭТГЭГДЭЛ (23)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Үнэн л хэлсэн байна

  • З
    Зочин

    Төр гэж юү байна, энэ хэдэн хулгайчыг төр гээд байна. Бүү өг цуст алаан хий

  • Х
    Хуцалгүй

    Луйвраар авсан ордоо хурдан буцааж өгөө

  • I
    Irgen

    Singad bol hulgai hiiwel shoron. Mongold hulgai hiiwel yrunhiilugch shdee uur uls ntr tei jishee shaahaad. Teneg hulgaich nar.

  • I
    Irgen

    Ugaasaa tur uuruu hulgaich luiwarchinguud. Tsewerlegcheesee yrunhiilugch hurtelee hulgai hiideg ard tumen. Turuhduu l hulgai hiie gj turdiimuu hulgaich hiihgui bol amidral ni hezeech deeshlehgui

  • T
    Tur bol hulgaich

    Ene awna tr geed uheldeed bgaa sdakuud turiin albanii tsunh barihch ugzug doloogch nar baidah bh. Tur awuul igaasaa tend neg darga ochno hulgai yaj hiihwe gej l bodoj suudag. Hudalaa bishiig ni bugdeeree meddegui muu albaar teneg baigaad baidiimuu. Niigmeeree neg tsewerlegcheesee yrunhiilugch hurtluu hulgaich ard tumen shaatsan sda

  • T
    Tir bol hulgaich

    Ene awna tr geed uheldeed bgaa sdakuud turiin albanii tsunh barihch ugzug doloogch nar baidah bh. Tur awuul igaasaa tend neg darga ochno hulgai yaj hiihwe gej l bodoj suudag. Hudalaa bishiig ni bugdeeree meddegui muu albaar teneg baigaad baidiimuu. Niigmeeree neg tsewerlegcheesee yrunhiilugch hurtluu hulgaich ard tumen shaatsan sda

  • Х
    хэхэ

    төр хамгийн муу менежиент гэж худалаа .. Сингапурийн хөгжил төрийн зохицуулалтай байсан тухай ЛИ КУЯАНЫ номонд байгааа..

    • S
      Shaaldaa

      Singad hulgai hiiwel yadiin shoron. Mongold hulgai hiiwel said bolno yrunhiilugch bolno. Uursdiiguu hulgaich bish geed helchihldaa

  • Z
    Zochin

    Hunii yum avkaad uheldee bgaa garuudiig hardaa. Chamdeer neg tugrug ch ocku shd hahaha.

  • З
    Зочин

    Ядаж 50 хувиа хэл амгүй өгвөл өлзийтэй байх шүү

    • Z
      Zail

      Chamahig yumd tur 50% awnuu 100% awnuu chinii amidrald uchuuhench nuluu bhgui. Chi dargaar ni ochuul hulgai hiij jaahan amidral chine deeshlene

  • З
    Зочин

    Эрдэнэт ЭТТ г хар л даа валютын нөөцийн 80 хувиыг бүрдүүлээд улс орон ард түмнийхээ амьдралыг нуружн дээрээ үүрээд явж бна. Ковидын үеэр хувийн гэлтгүй бүх Ард иргэд ААН ийн цахилгааны мөнгийг төллөө. Энэ нь төрд бсны гавьяа шүү. Битг й худлаа шаагаад бгаарай. Төрдөө л өгчих

  • З
    Зочин

    ӨГөхгүй гээд л гүрийгээд байх юм аа

  • З
    Зочин

    Зүгээр л бүгдийг нь буцаагаад л өг. Үгүй болоо ялаа эдэл

  • З
    Зочин

    Цагаан суварга буцаагаад өгчих л гээд байсан шдээ идэж үрж барагдахгүй их мөнгөтэй байснаас нэр хүндтэй хүн шиг хүн хэвээр үлдсэн нь дээр шүү цэлмүүнээ

  • З
    Зочин

    Газрын хэвлийд олон тэрбум жилийн явцад үүсч бий болсон байгалийн баялгийн танай гэр бүлийн өмч гэж та нарын шүтдэг бурхад чинь зарлигдсан уу? Эцэг эхийгээ дуурайсан шуналын тулам тийрэн чаралбаад ичих нүүр гэж алга аа !!! Хэн та нарыг байгалийн баялаг ухаж хэдэн ₮ өгөөч ! гэсэн юм. Хөнжлийнхөа хирээр хөлөө жий. Чи алтаар бөөлждөг хувилгаан уу !!

  • У
    Уншигч

    Өмч хураана бүгдийг нийгэмчилнэ гэдэг улаан хувьсгалын алдаа завхралаас хэзээ гарцгаах уос орон бэ, энэ хэдэн үндэсний томоохон компаниудын татвараар бүтээн босголтоор өдий зэрэгтэй дэнжигнэж байгаагаа их юм гэж бодох хэрэгтэй, хэн нэгэн даргын өмнөөс улс орон сүйрч элгээрээ мөлхөх ёсгүй

  • M
    Megawatt Icon "Z"

    Avsan umaa Tom Tom "CHULUU" bolgoj chadjee. Mundag. Tur zasagt baisan bol vns ch ugui, svns ch ugui, busdad zugeer l Licence ni zaragdsan baih bailaa. Tur zasag Darhanii Zamaa 8 jil barih geed hulgailsaar baigaad chadsangui ni batalgaa bish uu. Minii Arab naiz Hun Taij zaluu ter delhiid gaihagdam buteen baiguulaltiinhaa Gol Suuriig business-uud ni 6 jild bagtaaj tavisan gj yarisan.

  • З
    Зочин

    Нямтайшрынхны нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн хөрөнгө оруулалт гэдэг нь , До яаманд ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан хулгайлж авсан ард түмний баялагийн дэргэд , шүлмийн төдий л шүү !!

  • З
    Зочин

    Өмч, хөдөлмөрийн эсрэг номлолыг 104 жил хийж байна. Хурааж аваад өгөөч гэсэн хулгайчын захиалга байгаа байх

  • З
    Зочин

    Яг үнэн аймаар хулгайч нар.засаг төрд.байгаа болохоор аль сайныг нь л дээрэмдэх гээд байж сууж чадахгүй шуналтаж байна хаана байна тэр хувийн хэвшлээ дэмжинэ гэдэг нь шал худал юм байна.авч байгаа татвартаа сэтгэл нь ханадаггүй юм байх даа

  • З
    Зочин

    Монголын ард түмний баялгийг хулгайлчихаад ичих ч үгүй бүтээн байгуулалт, хөгжил дэвшил гэж ярих хэрэггүй. Зөндөө л ашиг хүртсэн бол одоо баялаг, ордыг мань ард түмэжнд буцааж өг. Та нар нүүрс, зэс алтыг бүтээсэн бол та нарын өмч байх. Гэтэл халхын хавтгайд олон сая жилээр үүсч тогтсон малтмал баялаг юм шүү.